Хонь Од гаригийн нөлөөллийн бүтээсэн хийх ёстой зүйлс, хийх ёсгүй зүйлс гэсэн урт жагсаалт гарч ирнэ. Сургалт дамжаанд явах, шинжлэх ухааны төлөвлөгөөт шинжилгээ хийж эхлэхэд тохиромжтой. Уран бүтээлчид дуусгаагүй бүтээл туурвил дээрээ суухад зориулж цаг гарга. Ажил урагштай албан тушаал ахих эсвэл мэргэжлээ дээшлүүлэхэд таатай. Долоо хоногийн дундуур эрч хүчний түвшин тогтворгүй байх бөгөөд хамт олон, бүлгийн үйл ажиллагаанд оролцохоор шийдвэл хүлээцтэй байж сурах хэрэгтэй үгүй бол маргааш зовох болно.

Шийдэмгий ажиллах цаг үе иржээ. Амжилт таны босгон дээр зогсож байна. Цалингаа олонд бүү зарла. Худалдан авсан эд зүйлсийнхээ тухай бусдад бүү ярь. Зарим дотно хүндээ ч тэгтэл итгэх хэрэггүй. Та ивээн тэтгэгчтэй болно. Гэхдээ зарим хүмүүс амжилтад хүрэхийн тулд заавал тусламж эрэх хэрэггүй. Танд хүч чадал бүх зүйл байна.

Үхэр Хөнгөн хийсвэр сэтгэлгээ, болчимгүй зангаа бага зэрэг хязгаарла. Галт тэрэгний өмнө орж гүйснээр од болох ч заримдаа дотор нь суугаад орчин тойрноо харж байсан нь биенд амар байдаг. Асуудал бэрхшээлүүдээс зайлсхийж, зугтах гэсний хэрэггүй. Гэхдээ өөртөө итгэх итгэлээ алдахгүй бол зөв чиглэлээ дагаж чадна.

Дүнсгэр, түгжигдмэл байдалд бүү авт. Хэрвээ та ирэх сард гэрийн хуяган дотроо нуугдаж, ил гарахыг хүсэхгүй бол бүх чухал үйл явдлууд таны хажуугаар өнгөрөх болно. Харин долоо хоногийн сүүлээр ажил мэргэжлийн хүрээнээс гадна хувийн амьдралд ч гэнэтийн сонин явдал тохиолдож болзошгүй. Шинэ үүрэг даалгавраас бүү татгалз. Энэ нь таныг сайн чанаруудаа харуулахад тусална.

Ихэр Амьдралын бодит байдлыг нууцаар удирдан жолоодох эрх танд ирнэ. Эмэгтэйчүүдэд нэлээд хүнд өдөр болж мэднэ. Тэдний анхаарал мэргэжлийн, олон нийтийн, гэр бүлийн асуудлуудад хуваагдана. Ойрын өдрүүдэд ажил дээр чинь багагүй хов жив гарна. Оюутнууд шалгалтдаа тааруу дүн үзүүлэхгүйн тулд одооноос шаргуу хичээллэх хэрэгтэй. Амжилт багагүй хүчин чармайлт, хөдөлмөрөөр ирдэг.

Долоо хоногийн дундуур гэртээ жижиг баяр зохиогоорой. Үл хөдлөх хөрөнгө худалдаа наймаа хийхэд мөнгө өсөх тохиромжтой сайн. Төөрөгдөл, гомдол хорсол тохиолдож болзошгүй. Найз нөхөд, төрөл садны харьцаанд хүндрэл гарч сэтгэл санааг муу тал руу эргүүлнэ. Бүх зүйлд сэтгэл хангалуун байхын тулд хаанаас хэзээ, ямар үнээр, юу худалдаж авахаа урьдчилан төлөвлө. Чөлөөтэй юунд ч үл баригдах холбоо таны амрагт таалагдахгүй л болов уу. Эрч хүч буурч, дархлаа суларч магадгүй. Архаг өвчнүүд сэдэрч болзошгүй.

Мэлхий Долоо хоногийн эхэнд мацаг барихад таарамжтай хэдий ч дараа нь хоолны сонголт, чанар муу байх нь эрүүл мэндэд тань хор хөнөөл учруулна. Эрүүл мэндийг чухалчилж үзэхгүй бол дараа нь амаа барьж магадгүйг анхаар. Долоо хоногийн дундуур хосууд гал голомтоо тохижуулахад онцгой сайн байна.

Гэр ахуйн асуудлууд танд баяр баясгалан аз жаргалыг авчирна. Худалдан авалт бэлэг танай гэр бүлийнхэн, найз нөхдийг чинь дуу алдахад хүргэнэ. Цахилгаан болон ахуйн тоног төхөөрөмж худалдан авахаа хойшлуул. Харин долоо хоногийн сүүлээр хайртай хүнийхээ өмнөөс хариуцлага хүлээнэ гэдэгтээ бэлтгэлтэй бай. Мөн та олон олон хоногийн шаргуу ажлынхаа үр шимийг хүртэнэ.

Арслан Үлэмж ашигтай салбарт үр дүн гаргахын төлөө тэмүүлнэ. Өөрийн зохион байгуулах болон уран бүтээлч авьяасаа харуулах гэж яарсны хэрэггүй. Амьдралаа олон өнгөтэй болгох өвөрмөц алхам хийх, ер нь бүхнийг шинээр эхлэх хүсэл төрнө. Ийм хүсэл тэмүүлэлд бүү авт. Дарга нарын ивээлд багтах, ямар нэгэн тусламж авч мөнгө санхүү арвижах магадлалтай. Долоо хоногийн дундуур нэрээ нууцалсан хүнээс бэлэг авна.

Олны анхааралд өртөх зарим нэг үйл явдал болж магадгүй. Тойрон хүрээлэгчид чинь таны авьяас чадварыг шагшин гайхна. Харин долоо хоногийн сүүлээр дархлаа суларч, вирусын халдварт өвчинд нэрвэгдэх магадлалтай. Хувь заяа таныг шалгаж мэднэ. Гэнэтийн нөхцөл байдал таны амьдралыг ихээхэн өөрчилж магадгүй. Мөнгө түргэн орж гарна. Хувь заяа бэлэглэсэн азтай боломжуудыг дэмий үрэх хэрэггүй.

Охин Таны амжилтын гол хөдөлгүүр нь зөв сурталчилгаа байна. Хэтэрхий өөдрөг чиг хандлага таны хувийн харилцаанд бэрхшээл маргааныг бий болгоно. Ажил хэрэгч хандлага, хүч бололцоогоо зүй зохистой ашиглан, ажлаа зөв зохион байгуулах, хамт олонтойгоо ажиллах нь таны нэр хүндийг өргөж, санхүүг чинь сайжруулна. Та өөрийн амьдралын энгийн хүрээнээс гарвал өөрийгөө илүү их аз жаргалтай болохыг мэдэрнэ.

Эмэгтэйчүүд үнэнч ханьдаа эргэлзэх хэрэггүй. Түгшиж, ухаангүй алхам хийж болохгүй. Учраа олохгүй байгаа хэн нэгэнд түрүүлж өөрийн бодлыг санал болго. Та тогтворгүй нөхцөл байдалтай тулгарч болзошгүй. Таны удирдах ур чадвар өндөр байлаа ч ая эвийг нь олж нэлээд хүч гаргаж байж та амжилттай үр дүнд хүрнэ.

Жинлүүр Энэ долоо хоногт та зарим нэгэн ажил, гэрээгээ биелүүлэх үеийг хүлээн, ямар нэгэн дорвитой өөрчлөлт гарахгүй байгаагаас болоод сэтгэл санаа түгшүүртэй байх магадлалтай. Та албан бичигтэй зууралдаж ажилдаа амжилт гаргах гэж чармайх хэрэггүй. Хувийн асуудлаа шийдвэрлэх, үйл ажиллагааныхаа хэлбэрийг өөрчлөхөд сайн. Энэ удаад хойшлуулалгүй эрүүл мэндийн бүрэн үзлэгт орохыг зөвлөж байна.

Та ихээхэн ачаалалтай байна. Танд шинэ ажил зохион байгуулах, санхүүгийн хүндрэлээс гарах гарц олох хангалттай хүч байна. Танд хэрэгтэй, оновчтой зөвлөгөө өгөх найз юу юунаас илүү хэрэгтэй байна. Сайн найзын чинь мэргэн үгс чамайг алдаа гаргахаас сэргийлж чадна. Долоо хоногийн сүүлээр хуулийн үйл ажиллагаанууд амжилттай болно. Эсрэг хүйстэнтэйгээ харьцахдаа дотоод сэтгэлээ ил гаргах нь дэмий. Найз нөхөд гэр бүлийн тухай бодол таныг эзэмдэнэ.

Хилэнц Ажлын ачааллаас болж романтик мэдрэмжээ илэрхийлж чадахгүй. Дэмий зүйлээс болж хайрттайгаа муудалцах гэж байгаа юм биш биз. Хэрэв та амьдралдаа ямар нэгэн өөрчлөлт хийхийг зорьж байсан бол өнөөдөр түүнийгээ биелүүлэх цаг нь иржээ. Хүүхдүүдийнхээ сэтгэл зүйд нэвтрэхэд хүчин чармайлт шаардагдана. Тэдэнд дарамт бүү үзүүл. Та спортоор хичээллэх эсвэл биеийн хүчний ажил хийх хүсэлтэй байна.

Эрчүүд өв залгамжлах магадлал өндөр байна. Долоо хоногийн дундуур аялал жуулчлалаар ялангуяа гадаад явбал өлзийтэй сайн. Харин төрөлх хот эсвэл гадаадад байхдаа болгоомжтой байж орой үдэш хүн цөөтэй гудамжаар бүү яв. Нарийн ухаан, зөн совин, ой тогтоолт сайн байна. Та сайн зохион байгуулагч, сэтгэл судлаач, нийгэм судлаач гэдгээ харуулна. Санасан ажил хэрэг бүтэж, санаачлагчид нь бүх түвшний дэмжлэг, өгөөмөр санхүүжилт авна.

Нум Ямар ч зүйлд бүү бууж өг. Саналаа багагүй дарж байгаад, өөр талаас нь шинэчлээд ямар нэг онцгой зүйл мэт танилцуул. Та амжилтад хүрнэ. Бусдын санаа бодлыг хүндэтгэж сур. Туршлага мэдлэг чадвар дээрээ тулгуурла. Үүний ачаар удирдлагуудаасаа магтаал сонсоно. Өөрийнхөө өмнө олон талын даалгавар, зорилго тавьж, хэд хэдэн ажил зэрэг хөөцөлдөх хэрэггүй. Харин долоо хоногийн сүүлээр хамтарч буй хүмүүстэйгээ ашиг авчрах ажлыг эхлүүлэхэд тохиромжтой цаг бөгөөд энэ нь таны ч эд хөрөнгийн үнэ цэнийг өсгөнө. Та шинэ тавилга авах, гэр орноо сэргээн засахаар төлөвлөж байгаа бол сайн судлах хэрэгтэй байна.

Матар Ажлын ачаалал их байснаас шалтгаалан биеийн эрүүл мэнд бага зэрэг суларна. Сарын энэ үед эрүүл мэнддээ анхаарвал тааламжтай. Иймээс эрүүл мэнддээ мөнгө зарцуул. Том хэмжээний төсөл эхлүүлэхэд тохиромжтой. Ажил дээрээ шинийг сэдэж, турших гэхээсээ сайн мэддэг хуучин арга барилаа хэрэглэсэн нь дээр. Санхүүгийн байдалдаа сэтгэл тун хангалуун болно. Хэмнэх үү үрэх үү гэсэн сонголт тулгарна. Ойрын хамаатнууд болон хөршийнхөнтэйгөө харьцаагаа сайжруул. Таны уяхан, өгөөмөр сэтгэл, нээлттэй байдал амьдралын тань янз бүрийн хүрээнд тус болно. Ажил хэргээ сар дуусахаас өмнө амжуулах төлөвлөгөө гарга. Шинэ ажил эхлэлгүй, хуучин ажлаасаа ашиг олох боломж хай.

Хумх Долоо хоногийн эхнээс урьдчилсан тохиролцоогоо удаан хугацааны гэрээ хэлцэл болгохыг хичээ. Сэтгэл санааны байдал тань тогтворгүй, бүх юмнаас залхаж, хамтрагчаасаа дутагдал олж, түүн рүү зандарч эхлэх бололтой. Шинэ ажил эхлэхэд тааламжтай. Хийсэн ажлынхаа үр дүнг харж байж дараагийн шинэ ажил төлөвлөж болно. Гадагш явах, аялалд гарахдаа өөрт хэрэг болох юуг ч анхаарлаас гадуур үлдээлгүй, төлөвлөж, бэлтгэлээ хангаж байхыг зөвлөж байна. Таны ажил хэргийн бүтэмжээс үл хамааран ашиг ирэх болно.

Долоо хоногийн дундуур эргэн тойрныхныхоо төлөө хариуцлага хүлээж магадгүй. Та үүнийг ухамсарлаж бусдаас тусламж хүсэхээ болино. Өөрийгөө бусдад зөв таниулах, таны сонгосон хүн танай гэр бүлийнхэнд тааламжтай сэтгэгдэл төрүүлэх, найз нөхөдтэйгөө хэл амаа ололцохын тулд та өөрийн чадах бүхнийг хийх хэрэгтэй. Долоо хоногийн сүүлээр та тохилог тансаг байртай болж одоогийн амьдрал тань эрс сайжрахыг харах болно. Бүтээлч төлөвлөгөөгөө өөрөө гүйцээ. Бичиг баримттай болгоомжтой харьц, өөрийн ажлын арга барилаа бүү өөрчил.

Загас Гэрээсээ хол байгаа хүмүүсийг онцгой аюул хүлээж байж магад. Гэнэт өвдөж болзошгүй. Аяллаар бүү яв. Таны өмнө ер бусын шинэ ирээдүй, боломж нээгдэнэ. Та хэн нэгэнд итгэхээсээ илүүтэй өөрийнхөө зөн совин, дотоод сэтгэлийг чагнаарай. Материаллаг байдал тогтворжиж орлого нэмэгдэх хандлагатай. Хэрвээ санхүүгийн хөрөнгө мөнгө дутагдвал зээл авахдаа зүрхшээх хэрэггүй. Ямар ч салбарт ажилласан таныг амжилт дагалдах учраас энэ боломжийг бүү алд. Та авхаалж самбаа гарган санхүүгийн хямралаас төвөггүй мултрах ч болгоомж илүүдэхгүй. Харин долоо хоногийн сүүлээр хичээл сурлага, бизнес хайр дурлал, эд зүйл худалдан авах, албан тушаал дэвшихэд туйлын сайн. Сэтгэл зовоосон элдэв асуудлаа хойш тавьж амарч сур.

LEAVE A REPLY