Нум Нумын ордныхон 11-р сард гал халуун хайр дурлалтай учрах болно. Ганц бие нумын ордныхон энэ сард гайхалтай хайр дуралтай учирч хайртай хүнээ олно.

Ихэр Ганц бие ихрийн ордныхон 11-р сард хайртай хүнээ олох болно. Ихрийн ордныхон бол маш үнэнч хүмүүс тэд заяаны ханьтайгаа учрах юм бол хэзээ ч хуурч мэхлэхгүй үнэнчээр хайрлаж чадах хүмүүс юм.

Хилэнц Хилэнцийн ордныхон 11-р сард хайртай хүнээ олж гайхалтай хайрын түүхийг бүтээх болно. Хилэнцийн ордныхон хайртай хүнийхээ төлөө бүх зүйлээ зориулж үнэнчээр хайрлаж чадна.

Хонь Залуу хонинууд эрсдэлд дуртай,зорьсондоо хүрч чаддаг,эрч хүчээр дүүрэн шулуун зантай хүмүүс.Хайр дурлал хувийн амьдралдаа илэн далангүй шулуун шудрага байхыг илүүд үздэг.Хайр дурлалын хамтрагчдаа өндөр шаардлага тавьдаг ба харилцагчынх нь удаан идэвхигүй байдал тэднийг бухимдуулдаг.Энэ нь гэрлэлтэд нь ихээхэн нөлөөлдөг боловч тэд сайн эцэг эх болж чаддаг.

Үхэр Энэ ордны хүмүүс маш тайван хүмүүс.Энэ ордныхон шийдэмгий,зөрүүд,зожиг зантай байх үе их бий.Тав тухыг эрхэмлэгчид,Тэд урлагт их хайртай,авъяастай гүйлгээ ухаан сайтай хүмүүс.Дурламтгай боловч хайрлах хүнээ олсон гэж үзвэл бүхнээ зориулхад бэлэн хүмүүс байдаг.

Ихэр Энэ ордныхон шинийг эрэлхийлэгч,олон талын авъяастай,өргөн сохирхолтой хүмүүс байдаг.Уран цэцэн үг ихтэй насаараа л сурч мэдхийг эрмэлздэг тууштай хүмүүс.Хайр дурлалын харилцаанд романтик сонирхолтой байдаг ч хурдан уйддаг нь тэдний гэм биш зан юм.

Мэлхий Зурхайн 12 ордны дотроос хамгийн уян зөөлөн нууцлаг хүмүүс.Тэд бусдыг ойлгон дэмждэг,тусархуу,их халамжтай хүмүүс.Мөн энэ ордны хүмүүс их гомдомхой эмзэг хүмүүс байдаг.Хувийн амьдралдаа төсөөллөөрөө бол их романтик баян хүмүүс харин бодит амьдрал дээрээ илүү удаан хамт байж урт удаан харилцааг бий болгодог.

Арслан Энэ ордыхон маш чадварлаг эрч хүчээр дүүрэн хүмүүс.Тэд хэт бхрдам зантай учир саашаал магтаалд их шунадаг.ТЭд сайн найз нөхөр байх нь ховор.ХАйр дурлалын харилцаа нь ихэвчлэн нэг төрлийн шалтгаанаас болж эцэс болдог.Тэд өөрсдөө хайр халамжаар дутаж байдаг боловч эргээд өөрөө хайр халамж өгч чаддаггүй. Тэдэнд хайр халамжыг харамгүй өгөхийг зөвлөж байна.

Охин Тэд үргэлж төгс зүйлрүү тэмүүлж цэвэр цэмцгэр байдлыг эрхэмлэдэг.Шийдвэр гаргахдаа маш удаан.Энэ ордныхны сэтгэл татам байдал бусдыг үргэлж өөртөө татаж байдаг.Тэд гэр бүлийн харилцаанд сайн хамтрагч байж чаддаг гэхдээ тэдний дэндүү хянамгай бусдад итгэдэггүй байдал нь харилцаанд сөргөөр нөлөөлдөг.

Жинлүүр Тэд маш эелдэг,зөөлөн ба хөгжимд болон нийтийн арга хэмжээнд мэдрэмжтэй хүмүүс.Тэдний гэрлэлт ихэнхдээ амжилттай болдог бөгөөд тэдэнтэй гэрэлсэн хүмүүс хайр халамжаар дүүрэн байдаг.

Хилэнц Энэ ордныхон маш хүчирхэг,хөдөлмөрч тул амжилтанд хурдан хүрдэг хүмүүс. Энэ ордныхон эрч хүчээр дүүрэн зөн билигтэй маш шийдэмгий хүмүүс байдаг.Тэднийг үзэн ядна эсвэл хайрлана гэсэн хүмүүс маш их байдаг.Энэ ордны хүмүүс бусдад маш хүчтэй нөлөөлдөг. Хайрын мэдрэмж ба түргэн зан 2 нь тэдний гол чанарууд.

Нум Энэ ордныхон адал явдалд дуртай шинэ содон зүйл нээн илрүүлэхдээ тааламжтай байдаг.Тэд маш өөдрөг үзэлтэй,итгэл алдарсанч сайнаар харахыг хүсдэг.Тэд хайр дурлалын хувьд дүрэлзэн омголон үнэнч юм.

Матар Энэ ордныхон бусад ордууд дундаас хамгийн тогтвортой зантай хүмүүс.Тэд маш сайн менежерүүд байдаг.Учир нь тэд өөртөө болон бусдад маш өндөр шалгуур тавьж ажилладаг.Энэ ордныхон цөөн найзуудтай байх хэдийч сайн өрсөлдөгч болж чаддаг.Хайр дурлалдаа үнэнч өндөр сэтгэлтэй хүмүүс Тэд тэвчээртэй,хичээнгүй,ухаалаг,хэрсүү хариуцлагатай хүмүүс байдаг.

Хумх Энэ ордныхон маш эрч хүчтэй дур булаам хүмүүс байдаг.Тэд маш орчин үеийн хүмүүс ба сайн хошигнож чаддаг мөн бусдыг даган дуурайх маш дургүй.Хайр дурлалдаа бусдын адил алдаж онож явдаг ч үнэнч хүмүүс.

Загас Энэ ордныхон маш өгөөмөр тэвчээртэй уян зөөлөн хүмүүс.Тэд эргэн тойронд байгаа хүмүүсээ хүлээн зөвшөөрдөг ба асуудлыг шийдэх гэж оролдхоосоо илүү өөрөө шийдэгдэхийг нь хүлээж суудаг.Тэд зарчимч байдалд дургүй,хурдан сэтгэдэг тал бүхийн авъяастай мэдлэгтэй зөн совинтой хүмүүс.

LEAVE A REPLY