Хонь Хонины ордны хүмүүс 11-р сард гайхалтай хайр дурлалтай учрах болно. Хостой хүмүүсийн хувьд маш аз жаргалтай өдрүүд өнгөрөх болно. 

Үхэр Үхрийн ордныхоны хувьд 11-р сар адал явдалтай сайхан сар болох болно. Хостой үхрийн ордныхоны хувьд 11-р сар гайхалтай сайхан дурсамжтай мөчүүдийг бүтээх болно.

Ихэр Ихрийн ордны хүмүүсийн хувьд 11-р сард хостой болж олон сайхан дурсамжуудыг бүтээнэ. Хостой ихэрүүд 11-р сард нилээн асуудалтай байх бөгөөд жижиг асуудал байсан ч гэсэн хоорондоо ярилцах хэрэгтэй.

Мэлхий Хостой мэлхийн ордныхоны хувьд 11-р сар гайхалтай романтик сар болох болно. Ганц бие мэлхийн ордныхоны хувьд энэ сар хайр дурлалтайгаа учирна.

Арслан Хостой арслангийн ордныхоны хувьд аз жаргалтай, гайхалтай романтик, аз жаргалаар дүүрэн сар болно. Ганц бие арслангуудын хувьд 11-р сар хостой болоход хамгийн тохиромжтой сар юм.

Охин Ганц бие охины ордныхоны хувьд 11-р сар нэгэн хэвийн энгийн сар болно. Хостой охины ордны хүмүүсийн хувьд 11-р сард хайр дурлалын тал дээр ахиц гарж нэг шат ахина.

Жинлүүр Ганц бие жинлүүрийн ордныхоны хувьд харж явдаг хүнтэйгээ болзож тэр бүү хэл үерхэх болно.11-р сард хостой жинлүүрийн ордныхоны хувьд хоорондоо ярилцахгүй бол харилцаа муудаж хөндийрч мэднэ.  

Хилэнц 11-р сар ганц бие хилэнцийн ордныхоны хувьд үнэхээр сайхан сар болж өнгөрөх болно. Хилэнцийн ордныхон 11-р сард гайхалтай хайр дурлалтай учирч хайранд умбах болно. Хостой хилэнцийн ордныхоны хувьд 11-р сар хайр сэтгэлийн харилцаа улам бүр гүнзгийрэх болно.

Нум Хостой нумын ордны хүмүүсийн хувьд 11-р сар тун гайхалтай сар болж өнгөрөх болно. Харин ганц бие нумын ордны хүмүүсийн хувьд энэ сар шинэ харилцаа үүсгэхэд хамгийн тохиромжтой сар.

Матар Матрын ордныхоны хувьд 11-р сар нэгэн хэвийн хурц содон үйл явдалгүй, жирийн нэг сар болж өнгөрнө. Хостой матрын ордныхоны хувьд хайр дурлалд умбсан гайхалтай сар болно.

Хумх Ганц бие хумхын ордны хүмүүсийн хувьд энэ сар хостой болох магадлалтай энэ бүхэн зөвхөн өөрөөс тань л шалтгаална. Харин хостой хумхын ордныхоны хувьд зөрчил маргаан гарч болзошгүй.

Загас 11-р сар ганц бие загасны ордныхоны хувьд хайр дурлалын тал дээр үнэхээр бүтэлгүй сар болж өнгөрөх болно. Харин хостой загасны ордныхоны хувьд нэгэн хэвийн энгийн сар болж өнгөрөх болно.

Зурхайн 12 ордны хайр дурлал болон хувь хүний ерөнхий зурхай.

Хонины орд Залуу хонинууд эрсдэлд дуртай,зорьсондоо хүрч чаддаг,эрч хүчээр дүүрэн шулуун зантай хүмүүс.Хайр дурлал хувийн амьдралдаа илэн далангүй шулуун шудрага байхыг илүүд үздэг.Хайр дурлалын хамтрагчдаа өндөр шаардлага тавьдаг ба харилцагчынх нь удаан идэвхигүй байдал тэднийг бухимдуулдаг.Энэ нь гэрлэлтэд нь ихээхэн нөлөөлдөг боловч тэд сайн эцэг эх болж чаддаг.

Үхрийн орд Энэ ордны хүмүүс маш тайван хүмүүс.Энэ ордныхон шийдэмгий,зөрүүд,зожиг зантай байх үе их бий.Тав тухыг эрхэмлэгчид,Тэд урлагт их хайртай,авъяастай гүйлгээ ухаан сайтай хүмүүс.Дурламтгай боловч хайрлах хүнээ олсон гэж үзвэл бүхнээ зориулхад бэлэн хүмүүс байдаг.

Ихрийн орд Энэ ордныхон шинийг эрэлхийлэгч,олон талын авъяастай,өргөн сохирхолтой хүмүүс байдаг.Уран цэцэн үг ихтэй насаараа л сурч мэдхийг эрмэлздэг тууштай хүмүүс.Хайр дурлалын харилцаанд романтик сонирхолтой байдаг ч хурдан уйддаг нь тэдний гэм биш зан юм.

Мэлхийн орд Зурхайн 12 ордны дотроос хамгийн уян зөөлөн нууцлаг хүмүүс.Тэд бусдыг ойлгон дэмждэг,тусархуу,их халамжтай хүмүүс.Мөн энэ ордны хүмүүс их гомдомхой эмзэг хүмүүс байдаг.Хувийн амьдралдаа төсөөллөөрөө бол их романтик баян хүмүүс харин бодит амьдрал дээрээ илүү удаан хамт байж урт удаан харилцааг бий болгодог.

Арслагийн орд Энэ ордыхон маш чадварлаг эрч хүчээр дүүрэн хүмүүс.Тэд хэт бхрдам зантай учир саашаал магтаалд их шунадаг.ТЭд сайн найз нөхөр байх нь ховор.ХАйр дурлалын харилцаа нь ихэвчлэн нэг төрлийн шалтгаанаас болж эцэс болдог.Тэд өөрсдөө хайр халамжаар дутаж байдаг боловч эргээд өөрөө хайр халамж өгч чаддаггүй. Тэдэнд хайр халамжыг харамгүй өгөхийг зөвлөж байна.

Охины орд Тэд үргэлж төгс зүйлрүү тэмүүлж цэвэр цэмцгэр байдлыг эрхэмлэдэг.Шийдвэр гаргахдаа маш удаан.Энэ ордныхны сэтгэл татам байдал бусдыг үргэлж өөртөө татаж байдаг.Тэд гэр бүлийн харилцаанд сайн хамтрагч байж чаддаг гэхдээ тэдний дэндүү хянамгай бусдад итгэдэггүй байдал нь харилцаанд сөргөөр нөлөөлдөг.

Жиглүүрийн орд ТЭд маш эелдэг,зөөлөн ба хөгжимд болон нийтийн арга хэмжээнд мэдрэмжтэй хүмүүс.Тэдний гэрлэлт ихэнхдээ амжилттай болдог бөгөөд тэдэнтэй гэрэлсэн хүмүүс хайр халамжаар дүүрэн байдаг.

Хилэнцийн орд Энэ ордныхон маш хүчирхэг,хөдөлмөрч тул амжилтанд хурдан хүрдэг хүмүүс. Энэ ордныхон эрч хүчээр дүүрэн зөн билигтэй маш шийдэмгий хүмүүс байдаг.Тэднийг үзэн ядна эсвэл хайрлана гэсэн хүмүүс маш их байдаг.Энэ ордны хүмүүс бусдад маш хүчтэй нөлөөлдөг. Хайрын мэдрэмж ба түргэн зан 2 нь тэдний гол чанарууд.

Нумын орд Энэ ордныхон адал явдалд дуртай шинэ содон зүйл нээн илрүүлэхдээ тааламжтай байдаг.Тэд маш өөдрөг үзэлтэй,итгэл алдарсанч сайнаар харахыг хүсдэг.Тэд хайр дурлалын хувьд дүрэлзэн омголон үнэнч юм.

Матарын орд Энэ ордныхон бусад ордууд дундаас хамгийн тогтвортой зантай хүмүүс.Тэд маш сайн менежерүүд байдаг.Учир нь тэд өөртөө болон бусдад маш өндөр шалгуур тавьж ажилладаг.Энэ ордныхон цөөн найзуудтай байх хэдийч сайн өрсөлдөгч болж чаддаг.Хайр дурлалдаа үнэнч өндөр сэтгэлтэй хүмүүс Тэд тэвчээртэй,хичээнгүй,ухаалаг,хэрсүү хариуцлагатай хүмүүс байдаг.

Хумхын орд Энэ ордныхон маш эрч хүчтэй дур булаам хүмүүс байдаг.ТЭд маш орчин үеийн хүмүүс ба сайн хошигнож чаддаг мөн бусдыг даган дуурайх маш дургүй.Хайр дурлалдаа бусдын адил алдаж онож явдаг ч үнэнч хүмүүс.

Загасны орд Энэ ордныхон маш өгөөмөр тэвчээртэй уян зөөлөн хүмүүс.Тэд эргэн тойронд байгаа хүмүүсээ хүлээн зөвшөөрдөг ба асуудлыг шийдэх гэж оролдхоосоо илүү өөрөө шийдэгдэхийг нь хүлээж суудаг.Тэд зарчимч байдалд дургүй,хурдан сэтгэдэг тал бүхийн авъяастай мэдлэгтэй зөн совинтой хүмүүс.

LEAVE A REPLY