Хонь Харилцаа холбоо тогтооход тохиромжтой. Ялангуяа хилийн чанадад амьдарч буй хамаатан садан, бизнесийн түншүүдтэйгээ холбоо тогтоо. Эрүүл мэндээ анхаар. Амьсгалын замын өвчин, хатгаа тусах магадлалтай. Таны амьсгалын систем сул байна. Таны ажилсаг зан чанарууд мэргэжлийн хувьд эрчимтэй өсөж дэвжих үндэс суурь болно.

Эрс эргэлт өөрчлөлт, содон үйл явдлууд, сэтгэл хөдлөлөөр дүүрэн байна. Та худалдаа наймаанд одтой байна. Үл хөдлөх хөрөнгийн талаар ах дүүстэйгээ маргалдахаас зайлсхий. Энэ нь таны бодсон шиг тийм чухал өв хөрөнгө биш болж хувирна. Өөртөө шүүмжлэлтэй ханд. Эргэн тойрныхоо хүмүүсийг бүү дорд үз.. Ирээдүйд итгэх итгэлгүй болсноос ядаргаанд орно.

Үхэр Долоо хоногийн эхэнд хурц ухаантай, нэгэн хэвийн байдлыг үзэн яддаг хүмүүс таны анхаарлыг татна. Аахар шаахар зүйлд уран бүтээлийн эрч хүчээ бүү үр. Ажилдаа эзэн болсон хүнийг од эрхэс ивээлдээ авна. Нэр хүндтэй болж, гавьяагаа үнэлүүлнэ. Энэ нь сэтгэл хөдлөл эрүүл мэнд, санхүүгийн байдалд нөлөөлнө. Хол зорчиж явахдаа буюу гадаадын түнштэй хамтран ажиллаж байхдаа асуудал гарахаас болгоомжтой байх хэрэгтэй.

Долоо хоногийн сүүлээр таны ажил нэг бол үсрэлттэй, нэг бол алхам тутамдаа саад бэрхшээлээс болж зогсонги байдалтай байна. Байнгын давших хөдөлгөөнд найдах хэрэггүй. Ажил төрөл болон ар гэрийн асуудлаас болж заримдаа санал зөрөх асуудал гарна. Сэтгэлд сэв сууж болзошгүй. Та харамлах сэтгэлгүй байж өөрийгөө ч, ойр дотнынхныгоо ч гар хоосон үлдээж мэднэ. Харин долоо хоногийн сүүлээр болж өгвөл гэр бүлтэйгээ цаг зав гаргаад салхинд гараарай. Амжилттай, эрүүл байх үндэс нь дотны хүмүүсийн тусламж, төрөл төрөгсдийн хайр энэрлийн оролцоо юм.

Ихэр Долоо хоногийн эхэнд үл хөдлөх хөрөнгө худалдаж авахад тохиромжтой. Эхэлсэн төслүүдээрээ үргэлжлүүлэн оролд. Томоохон өөрчлөлт түүндээ бүү оруул. Ходоод гэдэсний өвчин тусч болзошгүй. Хоол боловсруулах эрхтэний үйл ажиллагаа доголдоно. Хоолныхоо бүтцэд илүү анхаар. Од эрхсийн нөлөөгөөр уран бүтээлийн асар их нөөц, хөдөлмөрийн өндөр бүтэмжтэй байна.

Долоо хоногийн дундуур сэтгэлийн цочрол, түгшүүртэй байдлууд гаргах бололтой. Гэнэтийн таагүй үйл явдлууд хаа сайгүй таарна. Эргэн тойрныхон тань түүнээс илүү тодорхой үйл ажиллагаа шаардаж байна. Хуучин асуудлыг шинэ санаа бодлоор баяжуулж гаргасан шийдвэр амжилтад хүргэнэ. Бодлоосоо бүү зайлсхий. Хөрөнгө мөнгөө итгэж зарцуулах найдвартай хүмүүсийг ол. Таны боловсрол багатай байдал тань имиж, нэр хүндэд тань сөргөөр нөлөөлж нийгэмд хүссэн байр сууриа эзлэхэд саад болж байна.

Мэлхий Од эрхэс танд амжилт, боломж олдоно гэж зөвлөж байна. Алдсан алдаануудаа эргэж сайн нягтал. Ажил үүрэгтээ анхаарлаа төвлөрүүл. Төлөвлөгөө ба сэтгэл санаа үе үе өөрчлөгдөх нь сарын хоёрдугаар хагаст харилцан ойлголцолд саад болно. Тусламж хүссэн хамаатан садан, найз нөхөд, айл хөрш, танилдаа тусал. Бусдад үйлдсэн тус танд эргээд ирэх болно.

Долоо хоногийн дундуур ажил дээр хөл үймээнтэй байх магадлалтай. Ажил хэргийн түншдээ болгоомжтой ханд. Тэвчээр, нягт нямбай байдал, анхаарал шаардах хариуцлагатай даалгавар биелүүлнэ. Нөхөрлөл ба уран бүтээлийн харилцаагаа тогтмол байлга. Гэвч албан тушаал ахихад тань өндөр тушаалын ивээн тэтгэгчид гол түшиг тулгуур болно. Хайр дурлалд төгс байдлыг эрэлхийлсээр байна. Хайрын харьцаа улам бэхжиж, чин сэтгэлийн нөхөрлөлөөр батжих магадлал өндөр.

Арслан Эрүүл мэндийн хувьд таагүй үе байж мэднэ. Ходоод нарийн гэдэсний өвчин тусч болзошгүй. Хоол хүнснийхээ чанарт анхаар. Жимс ногоо сайн хэрэглэ.Хянамгай байж, эрч хүчээ дэмий үрэхээс зайлсхий. Орлого орж ирнэ. Хэрэгцээтэй зүйлээ авснаар хосуудын харьцаа сайжирна. Гарах гарцгүй байдалд орж, улмаар нэлээд алдагдал хүлээж байж энэ байдлаас гарах бололтой.

Таныг өрийн дарамтаас гарахад туслах хүнтэй уулзана. Хувийн орон сууц төлөвлөх, банкнаас зээл авахад сайн. Санхүүгийн дэмжлэг ирнэ гэж найдаж болно. Хайр дурлалын асуудалд дэврүүн сэтгэлээр хандана. Та хайртай хүнийхээ урд нь олж харж байгаагүй гайхалтай чанаруудыг илрүүлэн харах болно. Ажил хэргийн хувьд ямар ч саналыг зоригтой хүлээн авснаар танд ашигтай байх болно. Та үе үе харшилтай болдог бол үүндээ сайн анхаарах хэрэгтэй. Харшил хөдөлгөдөг шалтгааныг бүрэн тодорхойлсон нь дээр.

Охин Эрчүүдэд түншийн харьцаа бий болж хувийн амьдралд тань багагүй өөрчлөлт гарна. Бизнесийн хүрээнд идэвх гаргахад таатай. Өөртөө итгэлтэй байдлаа харуулж нөхөрсөг зангаа үзүүл. Өөртөө итгэх хүчээ ашиглан ажилдаа хичээл зүтгэлээ гарга. Олонхи хүмүүс магадгүй өөрийн хайрт эсвэл амьдралын ханьдаа сэтгэл дундуур, эргэн тойрныхон танаас чухам юу хүсээд байгааг ойлгохгүй байна. Үүнийг ойлгоод, цаашдын амьдралаа зохио. Чөлөөт цагаа уран бүтээлд зориул.

Таны бусадтай харьцах чадвар өсөж, ажил хэрэгтээ идэвх, чармайлт гаргаснаар түншээ татаж, шинэ холбоотонтой болно. Та олон хөгжилтэй зүйл төлөвлөсөн ч төлөвлөгөө чинь таны хүссэнээр тийм ч амархан бүтэхгүй бололтой. Долоо хоногийн сүүлээр ахуйн химийн бодисууд, эмийн бэлдмэлүүдтэй харьцахдаа болгоомжтой бай. Хүлээлтээ аль болох бага байлга, гэхдээ удирдлагынхаа шүүмжлэлд өртөхгүйг хичээ. Эрч хүчний эх үүсвэр олох, мэдлэгээ өргөжүүлэх, биеэ анагаахад таатай.

Жинлүүр Бүхнийг бусдаас түрүүлж шийдэх гэж яарч оролдох хэрэггүй. Хүмүүсийн хэлснээс өөрт чухал гэснийг тусгаж авах хэрэгтэй. Хэрэв бизнесийн уулзалт маргаантай болбол олон төрлийн санаанууд эргэлдэх болно. Сэтгэл хөдлөлдөө бүү авт. Та амжилтад хүрэхийн тулд бүхий л хүч бололцоогоо дайчлан ажилла. Амьдралын эрч хүч дээд хэмжээнд байж ямар ч ажлыг амархан хийнэ.

Хэр.цгий ав.ир гаргах, сул тал гаргах нь саад тотгорыг авчирна. Хайртай хүн эсвэл хамтран амьдрагч нар яг тохирсон цагтаа уулзах нь эерэг үр дүн гаргах болно. Хуучин найз нөхөдтэйгөө харилцаагаа сайжруулах хэрэгтэй. Энэ нь таны ирээдүйд сайнаар нөлөөлнө. Долоо хоногийн сүүлээр эрэгтэйчүүдийг гэнэтийн сайхан зүйл, таатай мэдээ, дотны хүний бэлэг хүлээж байна. Та бүсгүйчүүдийн анхаарлын төвд байх боловч зүрх сэтгэлийн асуудлаар хөөцөлдөхгүй байхыг од гаригс зөвлөж байна.

Хилэнц Ихэнх хүмүүс үнэнч шударга байна. Олны өмнө үг хэлэх бол маш их эрч хүч алдаж болзошгүй. Та төлөвлөж байсан зүйлдээ өөрийн бодож байснаас ч илүү хүч чармайлт, цаг заваа зориулах бололтой. Чухал шийдвэрлэх асуудлуудыг хойш нь тавьж өөртөө амралт олго. Тэгээд ч энэ үед хийсэн ажил, гаргасан шийдвэр заавал эргэж буцах болно. Сөрөг сэтгэл хөдлөлд хөтлөгдсөнөөр амьдралын баяр баясгаланг мэдрэхгүй.

Танд тавьж буй анхаарал халамж, сайхан эд зүйлс ч таныг баярлуулахгүй. Долоо хоногийн сүүлээр нэлээн их мөнгө хэмнэж, ухаалаг худалдан авалт хийнэ. Бүх зүйл дээр бодолтой, сэрэмжтэй байхыг анхааруулж байна. Аливаа буруу бодолтой хүмүүсийн урхинд орохоос сэрэмжил. Ажил гэр орон сэтгэл санаагаа тайван, эмх цэгцтэй байлга.

Нум Энэ долоо хоногт гадаад байдал, эрүүл мэнд тань сайн байна. Өөрийн санаа бодлоо хэрэгтэй үед нь ил гаргавал та ялна. Хүмүүсийн зөвлөгөөг авч, нөхцөл байдлыг дахин бодож үзээрэй. Амьдралын баталгаа, тогтвортой байдлыг амаа ангайн хүлээх хэрэггүй. Долоо хоногийн дундуур мэдрэхүй тань хурцдаж байнгын хэлбэлзэлд орно. Хамаатан садан, ойр дотно найз нөхдийнхөө дунд анхаарал болгоомжтой байгаарай. Тэдэнд хардалт, өш хонзон, өөрийгөө үнэлсэн санаа бүү төрүүлээрэй.

Мөрөөдлийнхөө талаар нухацтай бод. Учир нь бодитой төлөвлөгөө гаргасан цагт л ач холбогдлыг нь бүрэн ухаарна. Хувь заяандаа гомдоллох хэрэггүй. Тайвшрах арга олоод хэрэгжүүл, дуусгахаас нь өмнө сэтгэл чинь сайхан болно. Долоо хоногийн сүүлээр эрүүл мэнддээ анхаар. Тогтмол хэрэглэдэг хүнснээсээ харших, эсвэл хоолны хордлого авч болзошгүй. Санхүүгийн гарз хохирол гарч, ажил алба амжилтгүй байна. Үргэлжилсэн шаргуу хөдөлмөр, болгоомжтой байдал таныг урхинаас мулталж чадна.

Матар Таныг энэ долоо хоногт том амжилт, шинэ санаа хүлээж байна.Тиймээс та ажлаа урьдчилан төлөвлөөрэй эсвэл өөр талаас нь хар. Хурц ухаантай харилцан ярилцагчдаа бүү итгэ. Мэдээлэл хайх явцдаа сэтгэл татам хүн тааралдвал таны агшин зуурын сонирхол гүнзгийрэх магадлалтай. Хосуудын хувьд хуурмаг байдал гаргаж болохгүй. Түр зуурын зөрчил нь харилцаагаа хөргөхөд хүргэж болзошгүй.

Амжилтад хүрнэ гэж мөрөөдөж байгаа бол шинэ боломж хайж олоод яг одооноос эхэл. Гэхдээ ашиг зөвхөн хуучин батлагдсан эх үүсвэрээс л ирнэ. Санаандгүй таагүй явдал таныг цочирдуулж магадгүй. Хувийн зохион байгуулалтгүй, сахилга батгүй байдал, саруул ухаан дутагдана. Санхүүгийн үйл ажиллагаанд тохиромжтой. Мэргэжлийн мэдлэг, бие даасан үйл ажиллагаа тань материаллаг урамшуулал авчирна.

Хумх Долоо хоногийн эхэнд эрчүүд хүмүүстэй танилцах эсвэл уулзах хэрэг гарна. Гэхдээ та уулзаж байгаа хүнээ сайн ажиглаж байх хэрэгтэй. Шинэ ажлаас барьж авахдаа өрсөлдөгчид рүүгээ анхаарлаа сарниулалгүй, учрах бэрхшээлд түүртэхгүй байхыг хичээ. Шинийг эрэлхийлэгч, судлаач, эрдэмтэд, бичгийн хүмүүст таатай. Шинэ санаа сэтгэл, шударга ёс суртахуун нь уран бүтээлийн чадварыг ихэсгэнэ. Санхүүгээ сэтгэл хөдлөлдөө бүү захируул. Удирдах хүмүүс, хяналтын байгууллагын шалгалтад өртөж магадгүй.

Таны гэр бүлдээ тавих анхаарал, халамж сул байгаа гэдгийг хүлээн зөвшөөрсөн бол хойш тавилгүй өнөөдрөөс идэвх чармайлт гаргах хэрэгтэй. Бусдын санаачлага, шүүмжлэлд тэвчээргүй хандах зэрэг нь хамтран ажиллагсад, түншийн харилцааг ярвигтай болгоно. Дамын наймаа, мөрийтэй тоглоомоор бүү хөөцөлд. Та амжилттай яваа хүмүүсээс үлгэр дууриал авах нөхцөл бүрдэнэ. Өөрийнхөө боловсролыг дээшлүүлэхэд таатай.

Загас Дурласан хосуудад онцгой хүнд тусах ямар нэгэн зүйл тохиож мэднэ. Тэдний ертөнцийг үзэх үзэл нь санаа зовох асуудлаар дүүрэн энэ хорвоотой таарахгүй. Хэтэрхий олон хүмүүстэй уулзаж, явах газар, хийх зүйл хэтэрхий их байна. Амьдралын хурдаа бага багаар багасга. Долоо хоногийн дундуур олон шинэ танилууд, яриа уулзалтууд, утасны дуудлагууд таныг хүлээж байна. Ямар нэгэн бичиг баримтаас болж таагүй байдалд орохгүйн тулд эхлээд сайтар шалга, нягтал.

Хэт их сэтгэлийн хөдлөлөөсөө болж огцом шийдвэр гаргах, идэвхтэй хөдлөлөөс зайлсхий. Од эрхсийн алсын амжилт, няхуур байдлыг зөгнөж байна. Аялалд явахаа бүү хойш нь тавь. Таны сонирхол зугаа цэнгэл амралт чинь болно. Хүүхдүүдтэйгээ зөрчилдөж магадгүй. Багш нар, улс төрчид, жүжигчид, сэтгүүлчдэд амжилт ирнэ. Хурим, баяр наадам хийхэд таатай. Харилцаагаа өргөтгө.

LEAVE A REPLY