Хонь Сарын эхээр уран бүтээлч хүмүүст алдар хүнд ирэх, албан тушаал ахина. Дүн шинжилгээ хийж баримтуудыг харьцуулах чадвартай ажиглагч байх хэрэгтэй. Гэнэтийн орлого орж ирнэ. Худалдан авсан зүйл тань удаан хэрэглэгдэнэ. Шилжилтийн насныхан эмзэг байх бөгөөд тэдний найз нөхдийг судал.

Итгэлцлийн яриаг илэн далангүй өрнүүл. Эрс эргэлт өөрчлөлт, содон үйл явдлууд, сэтгэл хөдлөлөөр дүүрэн байна. Эрүүл мэндээ анхаар. Амьсгалын замын өвчин, хатгаа тусах магадлалтай. Таны амьсгалын систем сул байна. Сургалт дамжаанд явах, шинжлэх ухааны төлөвлөгөөт шинжилгээ хийж эхлэхэд тохиромжтой. Сарын дундуур эрч хүчний түвшин тогтворгүй байх бөгөөд хамт олон, бүлгийн үйл ажиллагаанд оролцохоор шийдвэл хүлээцтэй байж сурах хэрэгтэй үгүй бол маргааш нь зовох болно.

Санхүү, эдийн засгийн асуудал нэлээд хүнд байдалд орно. Сонирхсон зүйл чинь баяр хөөрийг авч ирнэ. Үүнээсээ ямар нэг чухал зүйлийг суралцана. Өөрийн арга барилаа та гэнэт өөрчлөх болно. Та сэтгэл санааны хүч, хөрөнгө оруулалт, хөрөнгө мөнгөний ашигтай саналыг идэвхтэй хайх шаардлагатай.

Үхэр Сарын эхэнд олон хүн бүтээлч төлөвлөгөөгөөр дүүрэн байх нь шинэ зүйлд суралцахад нэмэр ч болно, нэрмээс ч болно. Цалин хангалттай, санхүүгийн байдал тогтвортой байна. Сарын эхээр хийсэн ажлынхаа үр дүнг тооц. Шинэ зорилгоо тодорхойл. Ирээдүйн төлөвлөгөөгөө боловсруул.

Сэтгэл хөдлөл эрүүл мэнд, санхүүгийн байдалд нөлөөлнө. Хол зорчиж явахдаа буюу гадаадын түнштэй хамтран ажиллаж байхдаа асуудал гарахаас болгоомжтой байх хэрэгтэй. Хөнгөн хийсвэр сэтгэлгээ, болчимгүй зангаа бага зэрэг хязгаарла. Асуудал бэрхшээлүүдээс зайлсхийж, зугтах гэсний хэрэггүй. Гэхдээ өөртөө итгэх итгэлээ алдахгүй бол зөв чиглэлээ дагаж чадна. Дүнсгэр, түгжигдмэл байдалд бүү авт.

Хайрттайгаа оюун санааны хувьд дотносох бүх боломжийг ашигла. Түүний чин сэтгэлийн талархал танд маш чухал. Амьдралын бүхий л хүчин зүйлийг хяналтдаа авч чадна гэж өөрийгөө хэт өндөр үнэлэх хэрэггүй. Харин сарын сүүлээр таны бүтээлч идэвх, шинийг сэдэх чадвар нэмэгдэх болохоор ажил мэргэжилдээ амжилт гаргах бололцоотой. Санхүүгийн бүх асуудалд өмнөх төлөвлөгөөнөөсөө хазайж болохгүй.

Ихэр Сарын эхнээс л хувийн санаачлага гаргахад анхаар. Сарын эцэст санхүүгийн хүндрэлтэй байдалд орохгүйн тулд ажилдаа дүгнэлт хийж, сайтар төлөвлө. Ханьтайгаа зөрөлдөх явдал таны гэр бүлийн байдалд ан цав гаргаж магадгүй. Эелдэг бие биенээ ойлгодог тийм ханийг эрж олох нь таны амжилтын үндэс мөн. Үл хөдлөх хөрөнгө худалдаж авахад тохиромжтой. Эхэлсэн төслүүдээрээ үргэлжлүүлэн оролд.

Томоохон өөрчлөлт түүндээ бүү оруул. Хуучин асуудлыг шинэ санаа бодлоор баяжуулж гаргасан шийдвэр амжилтад хүргэнэ. Бодлоосоо бүү зайлсхий. Хөрөнгө мөнгөө итгэж зарцуулах найдвартай хүмүүсийг ол. Таны боловсрол багатай байдал тань имиж, нэр хүндэд тань сөргөөр нөлөөлж нийгэмд хүссэн байр сууриа эзлэхэд саад болж байна. Оюутнууд шалгалтандаа тааруу дүн үзүүлэхгүйн тулд одооноос шаргуу хичээллэх хэрэгтэй. Амжилт багагүй хүчин чармайлт, хөдөлмөрөөр ирдэг.

Сарын дундуур төөрөгдөл, гомдол хорсол тохиолдож болзошгүй. Найз нөхөд, төрөл садны харьцаанд хүндрэл гарч сэтгэл санааг муу тал руу эргүүлнэ. Хамтрагч нар ажилд чинь маш их тусламж үзүүлнэ. Бусдад татагдаж бага зэргээр сээтгэнэхийг үгүйсгэхгүй. Амттан болон гурилан бүтээгдэхүүний хэрэглээгээ хязгаарла. Хэт их идэх нь биеийн галбирт нөлөөлнө. Зөв шийдвэр гаргах чадвар, саруул ухаан танд алив зүйлийг хэтрүүлэхгүй байхад тусална. Таны хичээл зүтгэл, тууштай зан тань амжилтын үндэс болдог. Чадах зүйлээ эргэлзэлгүй хий.

Мэлхий Сарын эхэнд нөлөө бүхий хүмүүсийн хүндхэн хамааралд орох аюултай байгааг анхаар. Тиймээс аль болох бие даасан ажил гүйцэтгэвэл зохилтой. Од эрхэс гэнэтийн хэт ачаалал, сэтгэл санааны тогтворгүй байдал, хоолны дуршил ихсэж, багасахыг сануулж байна.

Эрүүл мэндийн хувьд та ядаргаанд орж биеийн дархлаа суларснаас болж зүрх өвдөх магадлалтай. Ачаалал авахгүй байх, мэдрэлийн тогтолцоогоо бэхжүүлэх талаар бод. Ажил үүрэгтээ анхаарлаа төвлөрүүл. Төлөвлөгөө ба сэтгэл санаа үе үе өөрчлөгдөх нь сарын хоёрдугаар хагаст харилцан ойлголцолд саад болно.Тэвчээр, нягт нямбай байдал, анхаарал шаардах хариуцлагатай даалгавар биелүүлнэ. Нөхөрлөл ба уран бүтээлийн харилцаагаа тогтмол байлга. Гэвч албан тушаал ахихад тань өндөр тушаалын ивээн тэтгэгчид гол түшиг тулгуур болно.

Сарын сүүлээр хосууд гал голомтоо тохижуулахад онцгой сайн байна. Гэр ахуйн асуудлууд танд баяр баясгалан аз жаргалыг авчирна. Худалдан авалт, бэлэг танай гэр бүлийнхэнд, найз нөхдийг чинь дуу алдахад хүргэнэ. Танд үр хүүхдүүдийнхээ төлөө санаа зовоох асуудал гарч ирнэ. Та хайртай хүмүүсийнхээ төлөө амьдарч, түүндээ бүхнийг даатгаж, түүний хүслээр төлөвлөгөө өөрчилж үүнээсээ баяр баясгалан авч байгаадаа сэтгэл хангалуун байх болно.

Арслан Сарын эхээр худалдаа арилжааны хэлцэл амжилттай болох магадлалтай. Бага зэрэг эрсдэлтэй ажиллагаанд муугүй байна. Уран бүтээлч хүмүүст таатай. Хүнд хэцүү ажлуудыг чанартай, түргэн гүйцэтгэх чадвар таны нэр хүндийг өсгөх болно. Харин нийгэм улс төрийн амьдрал тийм ч тайван бус байна.

Эрүүл мэндийн хувьд таагүй үе байж мэднэ. Ходоод нарийн гэдэсний өвчин тусч болзошгүй. Хоол хүнснийхээ чанарт анхаар. Хувийн орон сууц төлөвлөх, банкнаас зээл авахад сайн. Санхүүгийн дэмжлэг ирнэ гэж найдаж болно. Ажил хэргийн хувьд ямар ч саналыг зоригтой хүлээн авснаар танд ашигтай байх болно. Өөрийн зохион байгуулах болон уран бүтээлч авьяасаа харуулах гэж яарсны хэрэггүй.

Сарын дундуур олны анхааралд өртөх зарим нэг үйл явдал болж магадгүй. Тойрон хүрээлэгчид чинь таны авьяас чадварыг шагшин гайхна. Хувь заяа таныг шалгаж мэднэ. Гэнэтийн нөхцөл байдал таны амьдралыг ихээхэн өөрчилж магадгүй. Хайр дурлал шинээр ирнэ. Та цэцэг эсвэл зохих бэлэг авна. Амрагийн харилцаа илүү найдвартай ба тогтвортой байж чадна. Ажлын эрч сайн байна. Албан тушаал дэвшинэ. Хэрэв та орон сууцны нөхцөлөө сайжруулж амжаагүй эсвэл нүүж амжаагүй байгаа бол одоо үүнийг хийхэд таатай цаг нь болжээ.

Охин Сарын эхэнд эрчүүд одоогийн байдлаа үндсээр нь өөрчлөх мэдээ авна. Улс төрчидтэй уулзахад тохиромжтой байна. Улс төрд дуртай хэн болгоны хүсэл биелнэ. Ганц бие хүмүүс эсрэг хүйстнийхээ анхаарлыг онцгой татна. Тэдэнд хайр дурлалын асуудал үгүйлэгдэнэ.

Байранд орох зорилготой хосууд зорилго нь биелүүлэхэд тус болохуйц итгэлийг олж авна. Та олон хөгжилтэй зүйл төлөвлөсөн ч төлөвлөгөө чинь таны хүссэнээр тийм ч амархан бүтэхгүй бололтой. Хүлээлтээ аль болох бага байлга, гэхдээ удирдлагынхаа шүүмжлэлд өртөхгүйг хичээ. Хэтэрхий өөдрөг чиг хандлага таны хувийн харилцаанд бэрхшээл маргааныг бий болгоно.

Ажил хэрэгч хандлага, хүч бололцоогоо зүй зохистой ашиглан, ажлаа зөв зохион байгуулах, хамт олонтойгоо ажиллах нь таны нэр хүндийг өргөж, санхүүг чинь сайжруулна. Сарын сүүлээр гэрээ хэлэлцээр байгуулах, уулзалт хийх, гадагш явах, зүрх сэтгэлийнхээ сонирхолд хөтлөгдөх явдал гарч магад. Та бизнес санхүүгийн талбарт гялалзах ч энэ нь удаан үргэлжлэхгүй арилжаа наймааны төлөвлөсөн ашиг орлого бүтэлгүйтэх тул санаа зовох олон зүйл гарч ирнэ.

Жинлүүр Сарын эхэнд төлөвлөсөн уулзалт, түншүүдтэйгээ холбогдох бичиг баримтын ажлыг хойшлуул. Таны хувьд хүч тэнхээгүй, эрч хүчгүй мэт мэдрэгдэнэ. Тиймээс алдагдсан эрч хүчээ цэнэглэх бүтээлч арга замыг ол. Эрүүл мэнддээ урьдчилан анхаар. Булчингийн үйл ажиллагаа, хоол боловсруулах эрхтнийг сайжруулах дасгал хий. Хэрэв бизнесийн уулзалт маргаантай болбол олон төрлийн санаанууд эргэлдэх болно.

Сэтгэл хөдлөлдөө бүү авт. Та амжилтад хүрэхийн тулд бүхий л хүч бололцоогоо дайчлан ажилла. Аажимдаа амьдралын эрч хүч дээд хэмжээнд хүрч ямар ч ажлыг амархан хийнэ. Хэрцгий авир гаргах, сул тал гаргах нь саад тотгор авчирна. Сарын дунд үед танд хэрэгтэй, оновчтой зөвлөгөө өгөх найз юу юунаас илүү хэрэгтэй байна. Сайн найзын чинь мэргэн үгс чамайг алдаа гаргахаас сэргийлж чадна. Харилцаандаа эерэг үр дагавар авчрахыг хүсвэл даруу загна. Биеэ тоох, хэрцгий байх, асуудлыг буруу дүгнэх, хуурамч амлах нь ажил алба болон амьдралд тань тулгамдсан асуудал авчирна.

Өөрийгөө энхрийлж, өөртөө мөнгө төгрөг зарцуулах хэрэгтэй. Хайр дурлалын хувьд тийм ч онцгой биш байна. Гэвч өөрийн хайртдаа гайхалтай бэлэг өгч романтик байдлыг бий болго. Гэнэтийн үйл явдал болон цагаа олсон мөч танд боломж олгоно. Санхүүгийн амжилт гарч эхэлсэн ажил амжилттай дуусна. Хэн нэгэнтэй санаа бодлоо хуваалцаж, эргэлзээгээ тайлах хүсэл төрж магадгүй. Энэ нь тийм ч сайн үр дүн өгөхгүйг одод анхааруулж байна.

Хилэнц Сарын эхэн үед хөрөнгө, худалдааны ажил хийх хэрэггүй. Та энэ үедээ хөрөнгөө алдвал мөнгөгүй болж мэднэ. Үүний үр дүнд амьдралын баяр баясгалан чинь азгүй явдал болж, өөртөө гомдоно. Сэтгэл санаа, эр зориг тань нэгэн үсрэлтээр зорьсон зорилгодоо хүрэх тэмүүлэлтэй байна.

Нэлээн их мөнгө хэмнэж, ухаалаг худалдан авалт хийнэ. Ажлын ачааллаас болж романтик мэдрэмжээ илэрхийлж чадахгүй. Дэмий зүйлээс болж хайрттайгаа муудалцах гэж байгаа юм биш биз. Хэрэв та амьдралдаа ямар нэгэн өөрчлөлт хийхийг зорьж байсан бол өнөөдөр түүнийгээ биелүүлэх цаг нь иржээ. Хүүхдүүдийнхээ сэтгэл зүйд нэвтрэхэд хүчин чармайлт шаардагдана. Тэдэнд дарамт бүү үзүүл. Бизнес эрхлэгчид энэ сарын дунд үед санхүүгийн байр сууриа бэхжүүлж, зээл авч, ивээн тэтгэгчийн дэмжлэг авч болзошгүй.

Нарийн ухаан, зөн совин, ой тогтоолт сайн байна. Уран бүтээлийн уран зөгнөлөө ашиглах ба урлагийн өндөрлөгт хүрэхэд хүчээ чиглүүлснээр олон хүндрэлтэй асуудлаасаа салж чадна. Алсын хараатай байж амьдралын асуудлаа зөв зохицуул. Анхаарал болгоомжтой байж бэртэл гэмтэл авах магадлалтай. Та бусдын тоглоом болж болзошгүй.

Нум Олон төлөвлөгөө цэцэг мэт харагдавч хэтэрхий эрдвэл таагүй байдлыг авч ирнэ. Та аль болохоор хөгжилтэй байж нүүрэндээ инээмсэглэл тодруул. Санхүүгийн байдал суларч доройтно. Хүмүүсийн зөвлөгөөг авч, нөхцөл байдлыг дахин бодож үзээрэй. Сарын эхээр таны мэдрэхүй хурцдаж байнгын хэлбэлзэлд орно. Хамаатан садан, ойр дотно найз нөхдийнхөө дунд анхаарал болгоомжтой байгаарай. Эрүүл мэнддээ анхаар.

Тогтмол хэрэглэдэг хүнснээсээ харших, эсвэл хоолны хордлого авч болзошгүй. Бусдын санаа бодлыг хүндэтгэж сур. Туршлага мэдлэг чадвар дээрээ тулгуурла. Үүний ачаар удирдлагуудаасаа магтаал сонсоно. Өөрийнхөө өмнө олон талын даалгавар, зорилго тавьж, хэд хэдэн ажил зэрэг хөөцөлдөх хэрэггүй. Сарын дундуур хамтарч буй хүмүүстэйгээ ашиг авчрах ажлыг эхлүүлэхэд тохиромжтой цаг бөгөөд таны ч эд хөрөнгийн үнэ цэнийг өсгөнө. Та шинэ тавилга авах, гэр орноо сэргээн засахаар төлөвлөж байгаа бол сайн судлах хэрэгтэй байна.

Хамгийн дээд түвшний уулзалт хэлэлцээрүүд цаг зуурын шинжтэй, таны санасанд хүрэхгүй байх ч амьдралын байр сууриа хадгалахын тулд хэрсүү ухаан, хүйтэн тооцоо, тэвчээр шаардана. Эсрэг хүйснийхээ хүнтэй холбоо тогтоовол сайн. Гэвч хайр дурлалын адал явдал бага байна. Шинэ танилууд таныг гонсойлгож магадгүй. Хэрэв та хостой бол хайртай хүнтэйгээ ирээдүйд юу хийхээр төлөвлөж байгаа тухайгаа гэр бүлдээ юуг зориулмаар байгаа тухайгаа ярилцаарай. Эрүүл мэндийн хувьд асуудал үүсэх магадлалтай.

Матар Сарын эхнээс л өөртөө цаг гаргаж, эрүүл мэнд, гадаад төрх бүх зүйлдээ анхаарал тавь. Танд аз тохиож мөнгө олох боломж удахгүй гарч ирнэ. Шинэ төлөвлөгөө, боломж гарна. Та амжилтад хүрэхэд эрч хүч, чадал тэнхээгээ зөв зохицуулж чадна. Таныг том амжилт, шинэ санаа хүлээж байна.Тиймээс та ажлаа урьдчилан төлөвлөөрэй эсвэл өөр талаас нь хар. Амжилтад хүрнэ гэж мөрөөдөж байгаа бол шинэ боломж хайж олоод яг одооноос эхэл. Санхүүгийн үйл ажиллагаанд тохиромжтой. Мэргэжлийн мэдлэг, бие даасан үйл ажиллагаа тань материаллаг урамшуулал авчирна. Санхүүгийн байдалдаа сэтгэл тун хангалуун болно. Хэмнэх үү үрэх үү гэсэн сонголт тулгарна. Сарын дундуур бизнес болон мэргэжлийн ажилтай холбоотой бага зэргийн хүндрэлүүд гарч магад. Санаа муутны тараасан хов жив, цуурхал зарим хүмүүсийн чихэнд хүрнэ. Хосуудын хувьд сайн сайхан ирээдүй хүлээж байна. Энэ өдөр зээл барьцаа авбал сайн. Эрч хүчтэй бай. Чухал шийдвэр бүү гарга. Амьдралдаа юуг ч битгий яаран өөрчил. Өмнө гаргасан алдаагаа засах, түүнийгээ давтахгүй байх тал дээр зайлшгүй санаа тавих хэрэгтэй. Хайр сэтгэлийн тогтворгүй харьцаа болон мөрийтэй тоглоом зэрэг нь таагүй үр дагавар авчрах болно.

Хумх Сарын эхнээс эрүүл мэндэд асуудал тулгарч гэдэсний халдварт өвчин тусах магадлал маш өндөр байна. Өвөрмөц хоол хүнс бүү ид. Мөн мэдэхгүй эмчилгээнүүдээс зайлсхий. Хайртынхаа дэмжлэг анхаарлыг өндрөөр үнэлэх боломжийг бүү алд. Хань тань таны сэтгэл зүрхэнд хамгийн үнэтэй байр суурь эзэлнэ. Ганц бие бол романтик адал явдалтай учирч, сонирхолтой хүнтэй танилцана. Сэтгэл зүрхээ өгөх гэж бүү яар. Шинэ ажлаас барьж авахдаа өрсөлдөгчид рүүгээ анхаарлаа сарниулалгүй, учрах бэрхшээлд түүртэхгүй байхыг хичээ. Шинийг эрэлхийлэгч, судлаач, эрдэмтэд, бичгийн хүмүүст таатай. Шинэ санаа сэтгэл, шударга ёс суртахуун нь уран бүтээлийн чадварыг ихэсгэнэ. Бусдын санаачлага, шүүмжлэлд тэвчээргүй хандах зэрэг нь хамтран ажиллагсад, түншийн харилцааг ярвигтай болгоно. Дамын наймаа, мөрийтэй тоглоомоор бүү хөөцөлд. Гадагш явах, аялалд гарахдаа өөрт хэрэг болох юуг ч анхаарлаас гадуур үлдээлгүй, төлөвлөж, бэлтгэлээ хангаж байхыг зөвлөж байна. Таны ажил хэргийн бүтэмжээс үл хамааран ашиг ирэх болно. Аливаад үнэнч, тууштай, чин сэтгэлээсээ байж чадвал дотны хүн тань ойлгож туслах болно. Сарын сүүл бол зохиолчид, сэтгүүлчдийн хувьд амжилтад хүрэх хамгийн боломжит үе. Ямар нэгэн эрсдэлтэй алхам хийхээс бүү ай. Маш сэргэг, хөнгөн байж шинийг сэдэж, туршихыг хүснэ. Шинэ төсөл боловсруулах, гэр бүл болох зэрэгт тохиромжтой. Хүүхдүүдийнхээ яриа, хийх гэж буй зүйлд нь анхаарлаа хандуул, тэдэнд тусгайлан цаг гарга. Аж үйлдвэрийн салбар болон спортын бизнест ажилладаг бол амжилттай байна.

Загас Сарын эхэнд таны амьдралд цоо шинэ хуудас нээх томоохон ажил эхлэхэд хамгийн таатай цаг үе. Хэтэрхий их нэр хүнд хөөцөлдөх нь ажилд тань ноцтой хохирол учруулж магадгүй. Амьдралынхаа хэв маягийг өөрчлөх гэж оролдох боловч төдийлөн амжилтанд хүрэхгүй. Хэтэрхий олон хүмүүстэй уулзах, хэтэрхий их явах газар, хийх зүйл хэтэрхий их байна. Амьдралын хурдаа бага багаар багасга. Хэт их сэтгэлийн хөдлөлөөсөө болж огцом шийдвэр гаргахаас зайлсхий. Од эрхэс алсын амжилт, няхуур байдлыг зөгнөж байна. Гэрээсээ хол байгаа хүмүүсийг онцгой аюул хүлээж байж магад. Гэнэт өвдөж болзошгүй. Аяллаар бүү яв. Ямар ч салбарт ажилласан таныг амжилт дагалдах учраас энэ боломжийг бүү алд. Та авхаалж самбаа гарган санхүүгийн хямралаас төвөггүй мултрах ч болгоомж илүүдэхгүй. Сарын сүүлээр сонирхолтой шинэ танилтай сүй тавих талаар ч хүлээлгүй, хурдан шийдвэр гарган хурим хийж магадгүй. Та хурим хийхээр шийдсэн бол хойшлуулах хэрэггүй. Сэтгэлийн баяр баясгалан мөрөөдөл нь хатуу ширүүн бодит байдалтай нийцдэггүй. Хайр дурлалын хувьд одтой азтай байж сэтгэлдээ тээж явдаг хүнтэйгээ учирч, сэтгэлээ илчлэх болно. Эмэгтэйчүүд өвчин тусч болзошгүй. Хуримтлуулсан хөрөнгөө дэмий зүйлд бүү үр.

LEAVE A REPLY