Доош нь гүйлгээд 10-15 ны өдрийн зурхай байгаа

Хонь Ил тод байхгүй бол эргэн тойрныхонтойгоо ойлголцож чадахгүй. Хуулийн хүрээнд үйл ажиллагаа явуул. Хууль сахиулах байгууллагынхантай бүү орооцолд. Одоо бий болсон нөхцөл байдлын улмаас хувийн болон олон нийтийн харилцаанд тэнцвэрт байдал шаардлагатай болно. Од эрхэс үл ойлголцсон байдлыг эвлэрүүлж, хэвийн харьцаанд оруулахад тусална.

Үхэр Гэр бүлийн амар тайван байдал ажлын ачаалал, эргэлзээг мартахад тусална. Гэр бүлийн асуудал нэг хэсэгтээ таны анхаарлын гадна байсан бол өнөөдөр орхигдсон хувийн ажлуудаа нэлээдийг нь амжуул. Ямар нэгэн онцгой нөхцөл байдлаас болж та хүсээгүй асуудалдаа зайлшгүй санаа тавьж эхэлнэ.

Ихэр Таны хувьд санаа зовоосон асуудлаа сэтгэл хөдлөлөөр илэрхийлэх өдөр байна. Амьдралыг үзэх үзлээ өөрчлөн шинэчлэхэд бэлэн байхыг зөвлөж байна. Мөн од эрхэс харилцаа холбоо тогтооход таатай болохыг зааж байна. Харин өөрийн дотоод мөн чанарыг гаргахдаа бусдад буруу ойлголт төрүүлэхээс болгоомжил.

Мэлхий Таны сонирхлыг юу татаж байгаагаас хамааран санаа бодлоо өөрчилнө. Та өөрийгөө бүтээлчээр харуулж чадна. Өөрийгөө байгаагаар нь хүлээн ав. Энэ өдөр жинхэнэ ёсоор амарч магадгүй байна. Маш дотны хүмүүстэйгээ халуун дулаанаар амралтаа өнгөрөө.

Арслан Ажлын байранд амгалан тайван байдалтай байх боловч энэ нь их шуурганы өмнөх нам гүм байж мэднэ. Өөрийн байр сууриа олж авах гэсэн хэн нэгэн таны араас хов жив, хоосон таамаглал гаргана. Өнөөдөр та бусдад хэт шүүмжлэмтгий, шаардлагатай хандах хэрэггүй. Ямар нэг зээл авч өр тавихгүй байхыг хичээ.

Охин Бичиг баримттай холбоотой эмхлэх цэгцлэх үйлд амжилттай байх өдөр. Бүтээлч сэтгэлгээ аливаа зүйлийг зөв талаас нь санаачлах боломж олгоно. Эелдэг зан, гүйлгээ ухаанаа харилцан тохиролцох, хамтын ажиллагааг сайжруулах зэрэгт ашигла. Урьд нь эхэлсэн ажил хэргээ шинэ санаагаар баяжуулж, үргэлжлүүлэхэд таатай байна.

Жинлүүр Шинэлэг санаа бодлыг хүлээн авах чадвар өндөр байна. Нөлөө бүхий хүмүүсийн анхаарлыг өөрийн үйлдлээр татаж чадна. Олдсон боломжийг бүү алд. Энэ өдөр хайр сэтгэлийн асуудал дээр гаргах шийдвэр алдах бололтой. Хайр сэтгэлийн асуудал дээр биеэ барьж, цухалдуу байх нь алдаа болно.

Хилэнц Бусадтай харилцаа холбоо тогтооход тааламжтай болохыг од эрхэс зааж байна. Од эрхэс танд ийм сайхан боломж олон олгохгүй тул бүү алд. Санхүүгийн хүндрэлээс гарахын тулд ер бусын идэвх гаргана. Та амьдралаа өөрчлөхийн тулд дахин нэг урагшлах алхам хийх хэрэгтэй байна.

Нум Хөрөнгө зуучлалын болон арилжаа наймааны ажил ашиг авчирна. Өөрийн ажил хэрэгтэй холбоотой асуудлуудаа сайн мэдэж байвал үйл ажиллагаа урагштай байна. Залуу нумууд хичээл сурлагатай холбоотой асуудлуудаа эртнээс шийд. Өнөөдөр зарим эрчүүд түргэн ууртай биеэ барих чадваргүй байна. Асуудлыг эвээр шийдэхгүй бол өөрөө эвгүй байдалд орно.

Матар Удирдлагатайгаа харьцах харьцаанд хүндрэл гарч болзошгүй байна. Бусдыг өөрийн ашиг сонирхлын тухай яриандаа татан оролцуулах гэсний хэрэггүй. Хайр дурлалын сайхан харилцаанд ч ээдрээтэй асуудал тулгарч болзошгүй. Зарим хүмүүс хэсэг хугацаанд өөрийн гэсэн бодлоо алдаж магадгүй байна.

Хумх Шаардлагагүй зарлагууд гаргахаас сэргийл. Хүлээн авч буй мэдээллүүдийнхээ үнэн эсэхийг сайтар нягтлан шалгаж, бичиг баримтаа нэг бүрчлэн хяна. Биеэ болгоомжтой авч явж байхыг танд одод зөвлөж байна. Үйл явцыг эерэг тал руу чиглүүлэх хүсэл эрмэлзэл танд өөртөө итгэх итгэлийг нь эргүүлэн авч ирнэ.

Загас Нар, салхинд их явж, хангалттай унтаж бай. Илүүдэл жинтэй хүмүүс илүү жингээсээ салахад тохиромжтой цаг үе байна. Махан хоолоо багасга, эмчээс зөвлөгөө авахаа бүү март. Мэргэжлийн бус хүмүүсийн аман зөвлөгөөг хэт дагах нь тус болохгүй. Тайван амарч, дүн шинжилгээ хийх, хөндлөнгөөс ажиглан суух өдөр.

10-15 ны өдрийн зурхай

Хонь Хэрэв таны санааг зовоож байгаа зүйл байгаа бол өөрийнхөө итгэдэг хүндээ түүнийгээ уудлан ярь. Асуудал тийм ч ээдрээтэй биш, бусадтай хуваалцсанаар бараг хагас нь шийдэгдсэн юм шиг санагдаж болох юм. Та бүхий л санал бодлоо ажилдаа төвлөрүүлэн жижиг сажиг зүйлийг анхаарах ч сөхөөгүй байх бололтой. Амрах боломж өгөх спортын арга хэмжээ эсвэл гадуур гарах ажлаас татгалзах хэрэггүй.

Үхэр Өв соёлоо судлан түүх уламжлалаасаа суралц. Зарим хүмүүс гадаадын аялал төлөвлөх бололтой. Хөрөнгө оруулалтын ажил танд илүү найдвартай ажиллагаа судлахад хүргэнэ. Ямар ч мэдэхгүй зүйл рүүгээ орж хүчээ үзэх шаардлага үүснэ. Танд буруу болсон нөхцөл байдлаас зөв шийдэл олох асуудал тулгарвал өмнө хийсэн ажил хэргийн алдаагаа засах боломж гарна. Хэрэв чухал стратеги төлөвлөгөөнүүд саатсан бол одоо хэрэгжүүлэх цаг болсон.

Ихэр Хэрвээ тодорхой хугацаанд санаа зовоож байсан дотоод асуудлуудаа нэг тийш болгохоор шийдсэн бол энэ өдөр тохиромжгүй. Харин сэтгэл санаа тайвширсан үед асуудлыг шийдвэрлэсэн нь дээр. Бүтээлч багийн ажиллагааг баримтлах нь тун өгөөжтэй байж, олон нийттэй харьцах байдлаар өөрийгөө илэрхийлэх нь өөртөө итгэхэд сайнаар нөлөөлнө.

Мэлхий Өдрийн тодорхойгүй хандлагаас болж төөрөгдөлд орох ч та өөртөө хэрэгтэй байгаа зүйлийг зөн билгээрээ мэдэрч чадвал бэрхшээлийг удалгүй даван туулна. Олны үйл ажиллагаанд оролцож сэтгэл тааламжтай ханамжтай байх нь эрүүл мэндэд сайн байна. Ажил дээрх утга учиргүй ач холбогдолгүй асуудлуудыг үл тоо. Гэхдээ болгоомжтой байхгүй бол эдгээр дэмий зүйлс ирээдүйд тань сөргөөр нөлөөлөх бөгөөд огт байгаагүй зүйлийг бий болгож гүтгэх магадлал байна.

Арслан Энэ өдөр худалдаа хийх эд зүйл худалдан авахаас аль болох зайлсхий. Эс бөгөөс та мөнгөө хий дэмий салхинд хийсгэж үүндээ удаан хугацаанд шаналж мэдэхээр байна. Өнөөдөр таны амьдралын эрч хүч өндөр байж бүтээлч чадвар өсөн нэмэгдэж, зөн билэг хурц болно. Гэхдээ од эрхэс таагүй уур амьсгалыг авчрах тул арилжаа наймаанд сайн тооцоотой ханд. Биеийн эрч хүчээ бүтээлч үйл ажиллагаанд зориулбал тохирно.

Охин Од эрхсийн тохиол шинэ зүйл эхэлснээс хийж байгаа ажлаа дуусгахад өлзийтэй болохыг билэгдэж байна. Оюун санааны байдал гэгээлэг, амьдралын сэтгэл ханамж өндөр байх бөгөөд тусламж хэрэгтэй байгаа хүмүүст туслах замаар өөрийн зан чанарын энэрэнгүй талыг харуулах магадлалтай өдөр. Хов жив, элдэв шуугианаас чимээгүй салж явах чадвар өнөөдөр таныг аврах бөгөөд эвийг сахих хүчин чармайлт тань үр дүнтэй байна.

Жинлүүр Од эрхсийн зүгээс таны байр суурь бат бөх эсэхийг шалгана. Төлөвлөгөөгөө эрчимжүүлж, дуусгах хэрэгцээ байгаа ч нарийн төвөгтэй зүйлийг албадан хийх хэрэггүй. Бизнесийн эрсдэлтэй ажилд хамтрах нөөц бололцоогоо ашиглавал зөвдөнө. Бизнесийн түншлэлд бүгдийг хуулийн дагуу хий. Гэрээ хэлэлцээрийг судлалгүйгээр бүү хий. Хуурмаг зантай, боломжийг ашигладаггүй хамтрагч таны бүтээсэн үнэ цэнийг үгүй хийнэ.

Хилэнц Таны хувийн нөөц бололцоогоо дүгнэх сайхан боломж. Олсон орлого чинь гарах зарлагаасаа давж байгаа эсэхийг тооцож үзэх цаг. Ажлын ачаалал ихтэй ч өнөөдөр эрч хүчний хувьд ямар нэгэн хүндрэл гарахгүй. Мөнгөний зарцуулалтаа тооцоход амар болгохын тул орлого зарлагын тэмдэглэл сайн хөтөлбөл зохино. Ойр дотны хүнээ сонсоход цаг зарцуулж, хэрэв харьцаа тань ердийнхөөсөө илүү хөндий байвал байдлыг тодорхой болго.

Нум Шинэлэг зүйлийг орчин тойрондоо хэрэгжүүлвэл амжилттай байж чадна. Өнөөдөр зөвхөн амиа бодолгүй хуучин зүйлээс салж, шинэ зүйлтэй дасан зохицоход нь бусад хүмүүст тусал. Онцгой төлөвлөгөө боловсруулан түүндээ тууштай ханд. Мөн ухаалаг тогтвортой байвал илүү амжилтыг авчирна. Мөн уян зөөлөн чадвараа гаргах зайлшгүй хэрэгтэй үе.

Матар Шинэхэн танилын удаан үргэлжлэхгүй ч сонирхолтой, адал явдалтай сэтгэл хөдөлгөм болзоо таныг хүлээж байна. Зүгээр л хөнгөн шохоорхол төдий зүйлийг хэт чухлаар бүү хүлээж аваарай. Таны тухайн нөхцөл байдлыг ойлгож хүлээж авах чадвар ямар ч саад бэрхшээлийг даван туулахад тусална. Мөнгөнд үрэлгэн байдлаа зогсоо.

Хумх Энэ үед олдсон боломжийг сайн ашиглах нь чухал. Та амжаагүй төлөвлөгөөгөө эхлүүл. Энэ зүйл сайн хэрэгжвэл таныг хөл дээр бат зогсоход тусална. Хамтын ажиллагаанд та тэвчээртэй байх нь чухал. Учир нь хэрүүл маргаан гарч болзошгүй байна. Та хайр дурлалд одтой байна. Та шинэхэн хайр дурлалтай учрах болон хөнгөн шохоорхолд автахыг үгүйсгэхгүй.

Загас Нэгэнт эхэлсэн бол юу ч болж байсан өөртөө итгэлтэй байна. Зарим үед шинэ ажилд туршлага дутаж мэднэ. Гэхдээ тохирсон мөчид нь идэвхтэйй байвал байр сууриа хамгаалахад танд амархан байх болно. Цаашид тогтвортой байдлаа хадгалбал сайн. Бусдаар өөрийгөө хүрээлүүлэн ажиллах ур ухаан танд байна. Сайн найзууд болон гэр бүл тань гайхалтай тус дэм өгөх өдөр болно.

LEAVE A REPLY