Доош нь гүйлгээд 13 ны өдрийн зурхай байгаа.

Хонь Өнөөдөр зөвхөн итгэл хүлээсэн хүмүүстэйгээ л харьцахад тохирсон өдөр. Тэд хэзээд танд туслахад бэлэн байна. Харин тохиолдлын найз нөхдөөсөө хол байсан нь дээр. Ойр дотны хүн тань таны сэтгэлийн тогтворгүй байдал, үзэл бодлыг ойлгож чадахгүй байгаагаас архи дарс хэтрүүлэн хэрэглэх магадлалтай.

Үхэр Жилийн төлөвлөгөөгөө хэрэгжүүлж амжихын тулд ойрын хугацаанд бүх чухал ажил хэрэг, төлбөр тооцоогоо дуусгах, төлж барагдуулахыг од эрхэс зөвлөж байна. Ашиг орлого олоход таатай нөлөөлнө. Таны сэтгэн бодох, задлан шинжилгээ хийх чадвар ажил хэргээ урагшлуулахад үнэлж баршгүй үүрэг гүйцэтгэнэ.

Ихэр Та үргэлж анхааралтай, төлөвлөгөөний дагуу ажилласан ч заримдаа бүтэлгүйтэх тал бий. Энэ нь танаас хамаарахгүй ч байж мэднэ. Тулгарах асуудал бүрт цаг алдахгүйгээр, өмнөө тавьсан том зорилго барих хэрэгтэй. Гэр бүлийн зөрчил үүснэ. Санаа их зовох хэрэггүй. Энэ нь зарим талаар эерэг үр дүн ч авчирч магадгүй. Бие биенийхээ юу хүсч байгааг мэдсэнээр хямралаас гарах арга замыг олж чадна.

Мэлхий Та удирдан зохион байгуулах авьяастай бол олон нийтийг хамарсан бүтээлч ажил зохион байгуул. Болж өгвөл өөртөө сонирхолтой ажил эрхэл. Зарим хүсэлт, шаардлагад татгалзсан хариу өгөх эр зоригтой бай. Түр зуурын бүтэлгүйтэл таныг сандаргах ёсгүй. Зарим замаар цаашид явах хэрэггүй болсныг мэдэрнэ. Хайр сэтгэлийн ойлгомжгүй харилцаанд хүлцэнгүйгээр бууж өгч болохгүй.

Арслан Шийдэл хүлээсэн асуудалд оролцохдоо та хөндий хүйтэн хүн шиг харагдана. Гэхдээ таныг сайн мэдэхгүй хүмүүс л ингэж ойлгоно. Өөрийгөө бүү дутуу үнэл. Өөдрөг үзэлтэй сайхан санаатай хүн болох гэж өөрийгөө бүү хуур. Бизнес эрхлэгч нар бараа бүтээгдэхүүн нийлүүлэлтийн ажилдаа анхаарах цаг үе.

Охин Татварын болон хөрөнгө оруулалтын асуудал хурдан шийдэгдэх боломжтой өдөр. Харин санаанд ороогүй ажил их зардал гаргаж мэднэ. Харьцаандаа эелдэг, уян хатан байхгүй бол удирдлага даргадаа донгодуулж магадгүй. Ахуйн аахар шаахар асуудлаас болж ойр дотны хүмүүстэй сөргөлдөж болохгүй. Машин техник, цахилгаан хэрэгсэлтэй харьцахдаа болгоомжтой бай.

Жинлүүр Бодлогогүй алхам бүү хий. Аз туршсан ч эрсдэлд бэлэн бай. Бичиг баримт болон ажлын хуваариа зөв төлөвлө. Үр дүнгийн чанарт бүх анхаарлаа хандуул. Та өөрийн санаа нийлдэг бүлэг хүмүүсийн дунд байвал цагийг таатай өнгөрүүлнэ. Гадаад нөхцөл байдал гэрээ хэлэлцээр байгуулахад хүндрэл учруулах болно.

Хилэнц Энэ үе ажил хэргийн аялалд тохирох бололтой. Гадаад түншүүд итгэл төрүүлнэ. Ажил хэргийн хэтийн төлөвт санхүүгийн тусгай төлөвлөгөө зохиож, түүнийгээ мөрдөхийг хичээх хэрэгтэй. Зарим хүмүүс бусдын итгэл хүндэтгэлийг хүлээж, нөлөө бүхий байр сууринд очих магадлалтай.

Нум Өнөөдөр хамаагүй олон хүнтэй харьцсаны хэрэггүй. Нийтийг хамарсан үйл явдлын үед болгоомжтой бай. Дасал болсон, сурсан газраа цагийг өнгөрүүлж, эрсдэл бүү гарга. Энэ үед мөнгө их шаардах том зүйл худалдаж авах нь хожим урам хугарахаас өөр зүйл авч ирэхгүй байж мэднэ.

Матар Дарга удирдлагатайгаа эвтэйхэн харьцаж байж цалин санхүүгийн таатай орчноо бүрдүүлнэ. Төр захиргааны ажил хийдэг бол өөрийн дураар ажлаа хийх боломж гарахгүй бололтой. Харин хайр дурлалын асуудал амжилттай байна. Энэхүү харилцаанд асуудал гарвал таны ойр дотны найз тус болно. Гэр бүлийн дотно харьцаа таны амжилтанд их нөлөөлнө. Од эрхсийн зарим таагүй нөлөөллийг өөрийн сэтгэлийн тэнхээгээр давах шаардлага гарна.

Хумх Бизнес эрхлэхэд хүндрэл гарна. Өндөр албаны хүмүүстэй ашигтай харилцаа тогтооход өнөөдөр тааламжтай ч хожим таагүй үр дагавартай байж мэднэ. Өөрийн эрх мэдэлтэй холбоотой асуудлаар гэрээ хэлэлцээр байгуулна. Харилцаа холбооны хэрэгслээ сайжруул. Нөлөө бүхий хүмүүс болон ашигтай харилцаа холбооны тусламжтайгаар ажлаа алдах асуудлаас ангижирна.

Загас Тогтмол орлоготой болох боломжийг тооцож үз. Та өнөөдөр мөнгөөр бялхаж байвч маргааш ямар байхыг янз бүрээр тооцоол. Амжилтгүй зүйлд хүргэх үйлдлийг тэвч. Хүн олноор цугларсан газраас холуур бай. Үл таних хүмүүстэй хэрүүл маргаан бүү хий.

10 сарын 13 ны зурхай

Хонь Танд өвөрмөц шинэ санаа олж авах мэдээлэл ирнэ. Амьдрал танаас шинэлэг үйлдэл хүлээж байна. Ирж буй бүх мэдээлэлд анхааралтай ханд. Хөрөнгө оруулалтаас ашиг олох магадлалтай. Хайр дурлал амьдралын чухал хэсэг гэдгийг мартаж болохгүй. Хосуудын харьцаа бүтэмжтэй, элдэв асуудалгүй байна.

Үхэр Азанд тэгтлээ итгэх хэрэггүй. Энэ үед сохор аз ховор тохиолдоно. Харин боломжийг сайн ашиглаж байж үр дүн гарна. Оюун санааны хүч болон амьдралаас хуримтлуулсан туршлагаа хэрэглэх боломж бий болно. Шинэ ажил хэрэг эхлэх үед хэдий хүнд хэцүү байсан ч итгэлтэйгээр мөрөөдлийнхөө төлөө зүтгэ.

Ихэр Мөнгөнд үрэлгэн байдлаа зогсоо. Хэрэв ямар нэг үнэтэй зүйл авсан бол энэ нь тийм ч оносон зүйл биш байна. Харшил үүсгэх хоол хүнс хэрэглэхээс зайлсхий. Хоол боловсруулах системтэй холбоотой эрүүл мэндийн асуудал гарах магадлал байна.

Мэлхий Энэ өдрийн эерэг хандлагыг ашиглахыг хичээ. Нэмэлт орлого олох суваг нээхгүй бол та цалингаас цалингийн хооронд амьдарсаар байх болно. Зарим нөхцөл байдалд та муу чанараа олонд харуулна. Болж буй үйл явдлыг биеэ хэт тоосон, тэвчээргүй байдлаар хүлээн авах хэрэггүй.

Арслан Ялихгүй шалтгаар хэрүүл үймээн бүү дэгдээ. Сайн санаж хэлсэн үгийг сонс. Таны хувийн үзэл бодолтой зөрчилдөх ч бусдын үзэл бодлыг бүү эсэргүүц. Санхүүгийн үйл ажиллагаа явуулах, хууль шүүхийн байгууллагад хандах зэрэг ажлын бичиг баримт бүрдүүлэхэд анхааралтай бай.

Охин Байр сууриа хадгал. Сонголтоо зөв хий. Шийдвэрээ цаг үед нь тохируул. Маргалдаж, сэтгэлийн хөөрөл, бүдүүлэг байдал бүү гарга. Оюун ухаан сорьсон үйл хэргийг гүйцэтгэх чадвар сайтай байна. Аливаад чин сэтгэлээсээ шударга хандах хэцүү ч энэ чанар муу зүйл биш. Хүмүүст хангалттай тусалж чадахгүй байгаагаас сэтгэл тань зовно. Тусламж хэрэгтэй хүмүүсийн санхүүгийн асуудлыг шийдвэрлэх нь бэрхшээлтэй байдаг.

Жинлүүр Хүүхэд болон өндөр настай хүмүүсийн эрүүл мэндэд анхааралтай ханд. Аз туршсан зарим ажил амжилттай дуусах бололтой. Зээл, ивээн тэтгэгчийн тусламжинд ажил хэрэгч хандан хурдан эргэлтэд оруул. Амьдралаа юун түрүүн сайн сайхан байгаагаар бодож тунгааж чадвал эерэг эрч хүч урсан орж ирнэ.

Хилэнц Та бага ярьж, их сонсвол зохих ёсны мэдээллээ олж авах болно. Өөрийн санал гомдлыг их ил гаргаж тавивал зөрчилдөөн үүснэ. Зөн совингоо дагавал хурц асуудал дээр азтай байх болно. Сэтгэл санаа тань эрс өөрчлөгдөх ч үүргээ ухамсарлах хурц мэдрэмж таны зан чанарыг тогтоож байна. Та зорилгодоо хүрч сурсан бол өөрийн дуу хоолой хүчтэй байгааг олж харна.

Нум Энэ өдөр ажлын бүтээмж таны өөрийн санаачлагаас шалтгаална. Зоригтой шийдэмгий бас хариуцлагатай байвал амжилтад хүрнэ. Дотоод айдас, үл итгэх байдлаа сөрж зогс. Гэртээ эсвэл ажлын байрандаа шигдэх хэрэггүй. Явсан нохой яс зууна. Болж буй үйл явдлууд таныг үргэлж түгшээж байсан ч идэвхтэй байдлаар санаачлагыг гартаа ав.

Матар Таагүй цаг үеийг ашиглан өрсөлдөгч нар таны байр суурийг эзэлж магадгүй. Энэ үед бүү сандарч мэгд. Бодлогогүй алхам хийхээс зайлсхий. Харин өөрөөсөө хамаарах бүхнийг эвтэйхэн байх орчин бүрдүүл. Хариуцлагатай ажилтан болохын тулд өөрийн ажлын хуваарийг цэгцэл. Хайрын сайхан харьцаа таны гадаад байдалд их нөлөөлнө. Хайр дурлалын асуудал амжилттай байна. Таны хувийн амьдралд дотны найзууд тус болно.

Хумх Энэ үед буруу ташаа мэдээлэл, андуурсан будлианаас болгоомжил. Санамсаргүй танилцсан хүмүүс ялангуяа эсрэг хүйсийнхээ хүмүүстэй болгоомжтой харьц. Үнэнч харилцааг эрхэмлэ. Амьдралын замаа зөв сонгосон гэдэгтээ хатуу итгэлтэй байвал гэр бүлийн харилцан ойлголцол улам бэхжинэ.

Загас Хайртай хүнийхээ үг бүрийг анхааралтай сонс. Таны дотоод мэдрэмж өндөр байвал сайн. Бусдад зөвлөгөө тусламж өгөх бол далд мэдрэхүйгээ удирдлага болгох нь зохистой байна. Өөрт тань дэмжлэг үзүүлсэн хүн бүрт талархал илэрхийлэхийг зөвлөж байна. Танд ихэмсэг бардам зан өнөөдөр хэрэггүй. Ойр дотны хүмүүст тань амар байх болно.

LEAVE A REPLY