Хонь Энэ долоо хоногт өвөрмөц сонирхолтой хүнтэй уулзаж, танилцах магадлалтай. Хариуцлагатай бөгөөд буурь суурьтай хүмүүстэй хамт цагийг өнгөрөөвөл нэг нэгнийхээ зорилго, зорилтыг биелүүлэхэд бие биендээ туслах болно. Ирж буй бүх мэдээлэлд анхааралтай ханд. Хөрөнгө оруулалтаас ашиг олох магадлалтай. Долоо хоногийн сүүл рүү ил тод байхгүй бол эргэн тойрныхонтойгоо ойлголцож чадахгүй.

Хуулийн хүрээнд үйл ажиллагаа явуул. Хууль сахиулах байгууллагынхантай бүү орооцолд. Амрах боломж өгөх спортын арга хэмжээ эсвэл гадуур гарах ажлаас татгалзах хэрэггүй. Од эрхсийн нөлөөгөөр таны төрөлхийн эвсэг, нийтэч чанар нэмэгдэнэ. Хайр сэтгэлийн хувьд ч тааламжтай байх болно. Гэр бүлийн харилцаанд гарах бага зэрэг асуудлыг дэвэргэх хэрэггүй.

Үхэр Энэ долоо хоногт сайн хөрөнгө оруулалтад мөнгөө хувьцаа болгон оруул. Гэнэтийн үйл явдал таны төлөвлөгөөг өөрчилж, зарим ажлыг тодорхойгүй хугацаагаар хойшлуулна. Эмх цэгц, зарчимч байдлаар төлөвлөгөөнийхөө дагуу ажилла. Азанд тэгтлээ итгэх хэрэггүй. Сохор аз ховор тохиолдоно. Энэ үед уушиг, хоолой эмзэг байх болно. Та эмнэлэгт үзүүлэх хэрэгтэй. Хайртай хүнтэйгээ халуун дотно илэн далангүй ярилцсанаар хайрын харьцаа улам бэхжинэ.

Долоо хоногийн сүүл үед далд нууц явуулгад автан буруу шийдвэр гаргах магадлалтай. Хариу үйлдлээ урьдаар сайтар бод. Зарим хүмүүс гадаадын аялал төлөвлөх бололтой. Хэрэв чухал стратеги төлөвлөгөөнүүд саатсан бол одоо хэрэгжүүлэх цаг болсон. Гэр бүлийн амар тайван байдал ажлын ачаалал, эргэлзээг мартахад тусална. Хүнд үед дотны хүмүүс тань л дэмжлэг үзүүлнэ гэдгийг бүү март.

Ихэр Эрсдэлтэй зүйлд дурлах нь аз түшихгүй л болов уу. Гоё үгэнд хууртаж луйварчдын золиос болох магадлалтай. Хялбараар мөнгө олох бодолд бүү авт. Танд таагүй зүйл тохиолдож болзошгүйг од эрхсийн байрлал харуулж байгаа учраас үг хэлээ цэгнэж согтууруулах төрлийн ундаанаас хол байхыг хичээгээрэй. Харшил үүсгэх хоол хүнс хэрэглэхээс зайлсхий. Хоол боловсруулах системтэй холбоотой эрүүл мэндийн асуудал гарах магадлал байна.

Долоо хоногийн сүүл үед гэр бүлийн зөрчил үүснэ. Санаа их зовох хэрэггүй. Энэ нь зарим талаар эерэг үр дүн ч авчирч магадгүй. Бие биенийхээ юу хүсч байгааг мэдсэнээр хямралаас гарах арга замыг олж чадна. Өөрийн дотоод мөн чанарыг гаргахдаа бусдад буруу ойлголт төрүүлэхээс болгоомжил. Та энэ үед хэрэгцээтэй мөнгөө сурсан ажлаараа хангалттай олж чадна. Гэхдээ орлого зарлагаа хяна. Толгой эргүүлсэн зүйлээс болж мөнгө үрэгдэж, үргүй зардал гарах магадлалтай.

Мэлхий Та удирдан зохион байгуулах авьяастай бол олон нийтийг хамарсан бүтээлч ажил зохион байгуул. Олны үйл ажиллагаанд оролцож сэтгэл тааламжтай байх нь эрүүл мэндэд сайн байна. Эрч хүчтэй, шийдэмгий байх нь хамт олны бүгдэд таалагдахгүй ч танд удахгүй сайн үр дүн ирнэ. Өр зээл тавихын эсрэг байгаарай.

Нэмэлт орлого олох суваг нээхгүй бол та цалингаас цалингийн хооронд амьдарсаар байх болно. Ойр дотны хүний эелдэг биш зан таны сэтгэлд сэв суулгаж магадгүй. Хайр сэтгэлийн ойлгомжгүй харилцаанд хүлцэнгүйгээр бууж өгч болохгүй. Дур зоргоороо хүмүүс оргилуун дурлалд автана. Хүсэл зориг ихтэй байх тул хайртай хүмүүсийнхээ төлөө юуг ч хийхэд бэлэн байна.

Арслан Долоо хоногийн эхээр хамтын ажиллагааны бичиг баримтандаа хяналт тавихгүй бол алдагдалд ороход бэлэн байна. Гэрээ хэлэлцээр хийх гэж буй бол танаас маш олон зүйл дээр ихээхэн анхаарахыг шаардах болно. Ялихгүй шалтгаар хэрүүл үймээн бүү дэгдээ. Таны хувийн үзэл бодолтой зөрчилдөх ч бусдын үзэл бодлыг бүү эсэргүүц.

Долоо хоногийн сүүлээр худалдаа хийх, эд зүйл худалдан авахаас аль болох зайлсхий. Эс бөгөөс та мөнгөө хий дэмий салхинд хийсгэж үүндээ удаан хугацаанд шаналж мэдэхээр байна. Ямар нэг зээл авч өр тавихгүй байхыг хичээ. Өөрийн байр сууриа олж авах гэсэн хэн нэгэн таны араас хов жив, хоосон таамаглал гаргана. Бусдад хэт шүүмжлэмтгий, шаардлагатай хандах хэрэггүй. Ах дүү, төрөл садны тусламжинд найдсаны хэрэггүй.

Охин Аахар шаахар зүйлд эрч хүчээ бүү тарамдуул. Дараа нь цагаа хий дэмий алдсандаа харамсахгүйгээр ажлаа төлөвлө. Албан тушаалд ахиц гарна. Эсвэл шинэ сонирхолтой ажлын санал ирнэ. Гэр бүлийн уур амьсгалыг эерэгээр үргэлжлүүлэхийн тулд аливаа маргааныг эв зүйгээр зохицуулаарай. Эс бөгөөс хурцадмал байдал үүсч магадгүй. Долоо хоногийн дунд үед гаргах шийдвэрээ цаг үед нь тохируул. Маргалдаж, сэтгэлийн хөөрөл, бүдүүлэг байдал бүү гарга. Татварын болон хөрөнгө оруулалтын асуудал хурдан шийдэгдэх боломжтой. Харин санаанд ороогүй ажил их зардал гаргаж мэднэ.

Долоо хоногийн сүүл рүү од эрхсийн тохиол шинэ зүйл эхэлснээс хийж байгаа ажлаа дуусгахад өлзийтэй болохыг билэгдэж байна. Хов жив, элдэв шуугианаас чимээгүй салж явах чадвар таныг аврах бөгөөд эвийг сахих хүчин чармайлт тань үр дүнтэй байна. Бичиг баримттай холбоотой эмхлэх цэгцлэх үйл амжилттай байна. Хайрын харьцааг эд хөрөнгө, мөнгө санхүүгээр үнэлэх хэрэггүй. Нөхцөл байдлыг сайн тунгааж үзвэл та хүний сэтгэлийг худалдаж авч болдоггүй гэдгийг ойлгоно.

Жинлүүр Хайртай хүнтэйгээ муудалцсан бол эвлэрэх сайхан боломжийг бүү алд. Хүүхэд болон өндөр настай хүмүүсийн эрүүл мэндэд анхааралтай ханд. Дархлаа буурч, ханиад хатгалгаа авч магадгүй. Сайн эмчид хандахыг зөвлөе. Амьдралаа юун түрүүн сайн сайхан байгаагаар бодож тунгааж чадвал эерэг эрч хүч урсан орж ирнэ. Долоо хоногийн дунд үеэс хойш бодлогогүй алхам бүү хий.

Аз туршсан эрсдэлд бэлэн бай. Од эрхсийн зүгээс таны байр суурь бат бөх эсэхийг шалгана. Бичиг баримт болон ажлын хуваариа зөв төлөвлө. Төлөвлөгөөгөө эрчимжүүлж, дуусгах хэрэгцээ байгаа ч нарийн төвөгтэй зүйлийг албадан хийх хэрэггүй. Бизнесийн эрсдэлтэй ажилд хамтарвал зөвдөнө. Хайр сэтгэлийн асуудал дээр биеэ барьж, цухалдуу байх нь алдаа болно.

Хилэнц Долоо хоногийн эхээр хамтын үйл ажиллагаанаас та тогтмол орлоготой болж, материаллаг хүндрэлүүдийг даван туулах чадвартай болно. Та бага ярьж, их сонсвол зохих ёсны мэдээллээ олж авах болно. Өөрийн санал гомдлыг ил их гаргавал зөрчилдөөн үүснэ. Зөн совингоо дагавал хурц асуудал дээр азтай байх болно. Долоо хоногийн сүүл үе ажил хэргийн аялалд тохирох бололтой. Бусадтай харилцаа холбоо тогтооход тааламжтай болохыг од эрхэс зааж байна.

Гадаад түншүүд итгэл төрүүлнэ. Олсон орлого чинь гарах зарлагаасаа давж байгаа эсэхийг тооцож үзэх цаг. Мөнгөний зарцуулалтаа тооцоход амар болгохын тул орлого зарлагын тэмдэглэл хөтөлбөл зохино. Санхүүгийн хүндрэлээс гарахын тулд ер бусын идэвхи гаргана. Мөнгө бүү зээл. Эс тэгвээс санхүүгийн дарамтаас гарч чадахгүй байж магад. Эрүүл мэндээ анхаарч, амьдралын хэв маягаа зөв болго.

Нум Та амьдралын буруу хэмнэлээ өөрчлөх хэрэгтэй. Энэ нь үймээн бужигнаантай байдлаас ангижрахад тус болно. Хуучин үйл явдлаас үлдсэн гомдлоо мартаж урагш явах хэрэгтэй гэсэн дохиог од эрхэс өгнө. Бусдыг хуурч мэхлэх үйлдэл амархан илчлэгдэх бололтой. Зоригтой шийдэмгий бас хариуцлагатай байвал амжилтад хүрнэ. Шинэлэг зүйлийг орчин тойрондоо хэрэгжүүлбэл амжилттай байж чадна.

Зөвхөн амиа бодолгүй хуучин зүйлээс салж, шинэ зүйлтэй дасан зохицоход нь бусад хүмүүст тусал. Хөрөнгө зуучлалын болон арилжаа наймааны ажил ашиг авчирна. Залуу нумууд хичээл сурлагатай холбоотой асуудлуудаа эртнээс шийд. Технологийн хувьсгал, хурдтай хөл нийлэхэд цагаа заваа зарцуул. Эрдэм мэдлэгтэй нумынхан эрч хүч ихтэй, бусдыг өөртөө татах чадвар сайтай байна.

Матар Ашиг сонирхлын ноцтой зөрчлөөс болж хамтарсан төсөл эхлэхэд саад тотгор учирч болзошгүй. Хүч хэрэглэхээс татгалз. Та бага зэрэг сэтгэл зовно. Ойворгон зангаасаа болгоомжил. Таагүй цаг үеийг ашиглан өрсөлдөгч нар таны байр суурийг эзэлж магадгүй. Энэ үед бүү сандарч мэгд. Бодлогогүй алхам хийхээс зайлсхий. Удирдлагатайгаа харьцах харьцаанд хүндрэл гарч болзошгүй байна.

Од эрхэс санхүүгээ тогтвортой байлгах алхам хэрэгтэй гэж зөвлөж байна. Орлого арайхийн олох ч гаргасан зарлагаа нөхөх гэж хичээх бололтой. Хайр дурлалын сайхан харилцаанд ч ээдрээтэй асуудал тулгарч болзошгүй. Шинэхэн танилуудыг удаан үргэлжлэхгүй ч сонирхолтой, адал явдалтай сэтгэл хөдөлгөм болзоо таныг хүлээж байна. Зүгээр л хөнгөн шохоорхол төдий зүйлийг хэт чухлаар бүү хүлээж аваарай.

Хумх Хамт ажиллагсадтайгаа харьцах харьцааг илүү бүтээлч шинжтэй байлга. Олон хүнтэй харилцах болон наргиж цэнгэхээс татгалз. Бусдын нөлөөнд автаж болзошгүй байгаа тул болгоомжил. Энэ үед буруу ташаа мэдээлэл, андуурсан будлианаас болгоомжил. Ямар нэг өр төлбөрийн асуудалд орохоос сэргийл. Ганц бие хүмүүс шинэ хайр дурлал авчрах хүнтэй танилцаж магадгүй. Санамсаргүй танилцсан хүмүүс ялангуяа эсрэг хүйсийнхээ хүмүүстэй болгоомжтой харьц. Үнэнч харилцааг эрхэмлэ.

Долоо хоногийн сүүлээр өндөр албаны хүмүүстэй ашигтай харилцаа тогтооход тааламжтай ч хожим таагүй үр дагавартай байж мэднэ. Хамтын ажиллагаанд та тэвчээртэй байх нь чухал. Учир нь хэрүүл маргаан гарч болзошгүй байна. Хүлээн авч буй мэдээллүүдийнхээ үнэн эсэхийг сайтар нягтлан шалгаж, бичиг баримтаа нэг бүрчлэн хяна. Дургүй зүйлээ хийх нь хэцүү ч энэ нь зарим үед танд тус болно.

Загас Энэ долоо хоногт таны дэвшүүлсэн өвөрмөц санаанууд хүмүүст таалагдана. Ойр дотны танилууд, найз нөхдөөс тусламж авч магадгүй. Бусдаар өөрийгөө хүрээлүүлэн ажиллах ур ухаан танд байна. Асуудалд хүлээцтэй хандах тул та бусдаар хүрээлүүлнэ. Таны эрч хүч бага зэрэг муу байвал өөрийн сэтгэлээ сэргээх зүйл хий. Бага зэрэг эмчилгээ сувилгаа хийлгэж болно. Нар, салхинд их явж, хангалттай унтаж бай.

Та өнөөдөр мөнгөөр бялхаж байвч маргааш ямар байхыг янз бүрээр тооцоол. Амжилтгүй зүйлд хүргэх үйлдлийг тэвч. Гэр бүлдээ их цаг зарцуулбал таны эзлэх байр суурь өснө. Залуу хүмүүс хэн нэгнийг хараад л дурлах магадлалтай байна. Хайртай хүнтэй бол дотоод сэтгэлээ уудалж өөрийгөө чөлөөл. Таны дотоод мэдрэмж өндөр байвал сайн.

LEAVE A REPLY