Хонь Шинэ мэргэжил эзэмшиж байгаа хүмүүс шургуу хөдөлмөрөөр өөрийгөө үнэлүүлэхийг хүсэх болно. Та илүү мөнгө, нэмэлт орлого олохыг эрмэлзэнэ. Харин дуусгаагүй орхисон ажлаа заавал хийж дуусгаарай. Төсөөлөн бодох чадвар, эвийг олох арга ухаанаа ашиглан нэгэн хэвийн байдлаас гарахыг хичээгээрэй. Хариуцлагатай бөгөөд буурь суурьтай хүмүүстэй хамт цагийг өнгөрөөвөл нэг нэгнийхээ зорилго, зорилтыг биелүүлэхэд бие биендээ туслах болно.

Үхэр Таны уран сэтгэмжтэй санаанууд ажлын нөхцөл байдлыг сайжруулна. Бусдаас хэрэгцээтэй туслалцааг авах нь танд нэр алдарт хүрэхэд тусална. Эмх цэгц, зарчимч байдлаар төлөвлөгөөнийхөө дагуу ажилла. Хайртай хүнтэйгээ халуун дотно илэн далангүй ярилцсанаар хайрын харьцаа улам бэхжинэ.

Ихэр Танд таагүй зүйл тохиолдож болзошгүйг од эрхсийн байрлал харуулж байгаа учраас үг хэлээ цэгнэж согтууруулах төрлийн ундаанаас хол байхыг хичээгээрэй. Гадаад төрхөндөө анхаарал тавиарай. Бүх л сайн найзуутайгаа харилцаатай байх хэрэг гарна. Ажлын асуудал дээр шинэчлэл хийх шаардлага гарна.

Мэлхий Санхүүгийн шаардлага тань зардлаа хэтрүүлэхгүй байх боломжийг бууруулна. Гэхдээ өр зээл тавихын эсрэг байгаарай. Дараагийн хэрэгцээгээ хэвийн хангах, орлого олох ямар нэгэн төлөвлөгөө зохио. Ялимгүй зөрчил хөдөлмөрийн бүтээмжид тань саад болж мэднэ. Та аль болох тайван байж өөрийгөө удирдаж чадах ч бусад хүмүүс тантай адил байхгүй бололтой.

Арслан Гэрээ хэлэлцээр хийх гэж буй бол танаас маш олон зүйл дээр ихээхэн анхаарахыг шаардах болно. Ямар ч хөрөнгө оруулалтын болзол хатуу санагдах ба шийдвэрээ гаргахаасаа өмнө дахин бодож үзээрэй. Таны замд чухал ажлыг саатуулах хүч хөндөлсөнө. Та сайн мэдэхгүй зүйлд түшиглэн үйл ажиллагаа явуулах гэж байгаа бол төлөвлөгөөгөө эргэж нэг хараарай.

Охин Албан тушаалд ахиц гарна. Эсвэл шинэ сонирхолтой ажлын санал ирнэ. Шийдвэр гаргах болон ямар нэгэн төлөвлөгөө зохиоход таатай өдөр байна. Хамтрагч түншүүдийн хувь эзэмшлийн асуудал анхаарлыг тань татна. Гэр бүлийн уур амьсгалыг эерэгээр үргэлжлүүлэхийн тулд аливаа маргааныг эв зүйгээр зохицуулаарай. Эс бөгөөс хурцадмал байдал үүсч магадгүй.

Жинлүүр Шинэ санаачлагаас олигтой үр дүн гарахгүй бололтой. Үүний оронд хуучин төлөвлөгөөн дээрээ ажиллаж эртний түншүүдээ түшиглэсэн нь дээр. Шинэ түнштэйгээ хэл амаа ололцож чадахгүй ч найз нөхөд төрөл садан тань таны ажилд тус болохуйц үнэтэй зөвлөгөө өгч мэдэх юм. Дархлаа буурч, ханиад хатгалгаа авч магадгүй. Сайн эмчид хандахыг зөвлөе.

Хилэнц Энэ өдөр адал явдалд дурлана. Жирийн үед хийдэг зүйлээсээ өөр зүйл хийхийг хүснэ. Сэргэлэн цовоо зангаар бусдыг уриалан дагуулагч байна. Хайр дурлалаа чин сэтгэлээсээ хайна. Хайрлах хүсэл сонирхол өндөр байх ч одоогийн үүсэх харилцаанд сэтгэлзүйн төвөгтэй байдлууд илрэх бололтой. Хоолны зөв дэглэм барих нь эрүүл мэндэд тустай. Таны дотор эрхтэн эрүүл байвал та гадаад үзэмжээрээ ч сайхан байна.

Нум Хуучин үйл явдлаас үлдсэн гомдлоо мартаж урагш явах хэрэгтэй гэсэн дохиог од эрхэс өгнө. Энэ үед явуулах хамтын үйл ажиллагаа, итгэмжлэгдсэн наймаа хэлэлцээр ашигтай байх болно. Бусдыг хуурч мэхлэх үйлдэл амархан илчлэгдэх бололтой. Таны эрч хүч бага зэрэг буурсан ч ажлаа зохицуулж чадвал сэтгэл санаа тайвширна. Орчны тохижилт болон хугацаа хэтэрсэн өр төлбөрөө төлөх, албан бичигт хариу бичих зэрэгт цаг гарга.

Матар Хүч хэрэглэхээс татгалз. Та бага зэрэг сэтгэл зовно. Ойворгон зангаасаа болгоомжил. Хэдийгээр өнөөдөр олон зүйлийг амжилттай хийж дуусгах ч өмнө нь бодсон төлөвлөгөөгөө зөрчиж, хуумгай хөдөлбөл алдаа болж мэднэ. Бодол ухаанаа хөгжүүлэхэд анхаарахыг од эрхэс зөвлөж байна. Бага ч болов цаг гаргаж амрах эсвэл дуртай зүйлээ хийх боломжийг өөртөө олго.

Хумх Олон хүнтэй харилцах болон наргиж цэнгэхээс татгалз. Бусдын нөлөөнд автаж болзошгүй байгаа тул болгоомжил. Ямар нэг өр төлбөрийн асуудалд орохоос сэргийл. Үнэтэй худалдан авалтаас татгалз. Ганц бие хүмүүс шинэ хайр дурлал авчрах хүнтэй танилцаж магадгүй.

Загас Их бэрхшээлтэй үед ч аз жаргалыг олж хар. Таны эрч хүч бага зэрэг муу байвал өөрийн сэтгэлээ сэргээх зүйл хий. Бага зэрэг эмчилгээ сувилгаа хийлгэж болно. Энэ бүхэн танд тааламжтай байж, сайхан энергийг өгнө. Залуу хүмүүс хэн нэгнийг хараад л дурлах магадлалтай байна. Хайртай хүнтэй бол дотоод сэтгэлээ уудалж өөрийгөө чөлөөл. Гэр бүлийн асуудлаа тогтворжуулах гол асуудлуудад таны бодол ухаан үнэлгээ өгөх чадвартай болно.

Доош нь гүйлгээд 10 сарын 11 ны зурхай байгаа

Хонь Та өөртөө итгэлтэй, тайван байх учир ямар ч үйл явдал хэвийн өрнөх боломжтой байна. Гэхдээ та өөрөө аль болох ойлголцлыг илүү үзэх тул байдал илүү намжмал харагдах бололтой. Хэрэв та өөрийгөө зөв илэрхийлж чадах юм бол ер бусын сэтгэл татам байж чадна. Та олон тийш явах эсвэл утсаар их ярих ажилтай байна. Өнөөдөр өвөрмөц сонирхолтой хэн нэгэн хүнтэй уулзаж, танилцах магадлалтай.

Үхэр Сайн хөрөнгө оруулалтанд мөнгөө хувьцаа болгон оруул. Гэнэтийн үйл явдал таны төлөвлөгөөг өөрчилж, зарим ажлыг тодорхойгүй хугацаагаар хойшлуулна. Түр зуурын амжилтад бүү хуурт. Элдэв амлалтад болгоомжтой бай. Энэ үед уушиг, хоолой эмзэг байх болно. Та эмнэлэгт үзүүлэх хэрэгтэй.

Ихэр Эрсдэлтэй зүйлд дурлах нь аз түшихгүй л болов уу. Гоё үгэнд хууртаж луйварчдын золиос болох магадлалтай. Хялбараар мөнгө олох бодолд бүү авт. Мөрийтэй тоглоомд их мөнгө алдвал хэцүүхэн байдалд орно. Зугаа цэнгэлийн тухай удаан хугацаанд март. Хайр сэтгэлийн харилцаанд ч мөнгө нөлөөлнө. Сонгосон хүн тань эцэг эхийнхээ шахалтаар эсвэл таны мөнгөнд болсон байж болно.

Мэлхий Эрч хүчтэй, шийдэмгий байх нь хамт олны бүгдэд таалагдахгүй ч үнэн зөв мэдрэмж төрүүлбэл танд удахгүй сайн үр дүн ирнэ. Дур зоргоороо хүмүүс оргилуун дурлалд автана. Хүсэл зориг ихтэй байх тул хайртай хүмүүсийнхээ төлөө юуг ч хийхэд бэлэн байна.

Арслан Ажлын хэт ачааллаас зайлсхий. Та тэмцэх ялах дуртай, чадвар байсан ч хүрэх боломжгүй зүйл бас байна. Бүхнийг хүчээр дийлдэггүйг сайн сана. Эрт унтаж амар. Өвчин туссан хүмүүс бүрэн курс эмчилгээ хийлгэ. Ямар нэг шинэ санаа нь алдаанд хүргэх учир түр хүлээ. Хамтын ажиллагааны бичиг баримтдаа хяналт тавихгүй бол алдагдалд ороход бэлэн байна.

Охин Аахар шаахар зүйлд эрч хүчээ битгий тарамдуул. Дараа нь цагаа хий дэмий алдсандаа харамсахгүйгээр ажлаа төлөвлө. Сүүлийн үед ойр дотны хүмүүс, танилуудтайгаа харьцахдаа зонхилох байр суурьтай байсан хүмүүс хамт ажиллагсдынхаа дургүйцэлтай тулгарна. Ихэнх үгс дэмий атаархал мэт санагдана. Гэхдээ цаг үеэ мэдрэх байдал танд ч дутагдаж буйг шударгаар хүлээн зөвшөөр.

Жинлүүр Хайртай хүнтэйгээ хэл амаа ололцох боломж байна. Муудалцсан бол эвлэрэх сайхан боломжийг бүү алд. Ирээдүйн тухай төлөвлөгөөгөө хамтран ярилцахыг од эрхэс зөвлөж байна. Харин ажил дээр төвөгтэй нөхцөл байдал үүсэх магадлалтай. Удирдлага тань таныг хийх ёсгүй зүйлс шаардана. Өөрийн зөв гэдгийг тууштай нотол.

Хилэнц Өөрийн үнэнч шударга, нягт нямбай зан чанараа ил гарга. Хамтын үйл ажиллагаанаас та тогтмол орлоготой болж, материаллаг хүндрэлүүдийг даван туулах чадвартай болно. Харин илүү бодитой, биелэгдэх зорилтуудыг өөртөө тавь. Нэр төр болон хайр дурлалын асуудал дээр ялихгүй зүйлээр өөрийгөө азгүйтлээ гэж бүү буруутга.

Нум Та амьдралын буруу хэмнэлээ өөрчлөх хэрэгтэй. Энэ нь үймээн бужигнаантай байдлаас ангижрахад тус болно. Гэхдээ одод таныг эрсдэлтэй алхам, бодлогогүй үйлдэл хийхэд нөлөөлнө гэдгийг анхаар. Мөрийтэй тоглоомд азаа үзэх хэрэггүй. Олсноосоо хамаагүй ихийг алдвал сэтгэлээр унах аюултай.

Матар Зөн совингоо дагаж чимээгүй амьдар. Элдэв сорилт эргэлзээг даван туулах чадал танд байна. Ашиг сонирхлын ноцтой зөрчлөөс болж хамтарсан төсөл эхлэхэд саад тотгор учирч болзошгүй. Энэ үед баримт бичигт гарын үсэг зурахаа түр хойшлуул.

Хумх Ялалт байгуулах шаардлагатай хүнд нөхцөл байдалд зөв шийдвэр гаргахын тулд зөвхөн саруул ухаан төдийгүй мэдрэмжиндээ захирагд. Гадуур салхинд алхаж, толгойгоо бага ч гэсэн амраагаарай. Энэ нь танд илүү их амралт тайвшрал өгнө. Хамт ажиллагсадтайгаа харьцах харьцааг илүү бүтээлч шинжтэй байлга.

Загас Таны дэвшүүлсэн өвөрмөц санаанууд хүмүүст таалагдана. Өнөөдөр эхэлсэн арилжаа наймаа амжилттай байна. Мөн шинэ төсөл байгаа бол эхэл. Гэхдээ гүйцэтгэлийг бага багаар байнга хянахаа бүү март. Ойр дотны танилууд, найз нөхдөөс тусламж авч магадгүй. Тэд бодсон санаагаа амьдралд хэрэгжүүлэхэд тань туслах болно.

LEAVE A REPLY