Доош нь гүйлгээд 10 сарын 9 ны зурхай байгаа

Хонь Та идэвх сайтай байвал шилдэг хамтрагч болж чадна. Өнөөдөр хувийн ажлаа амжуул. Ердийнхөөс илүү ууртай, түрэмгий байж мэднэ. Дотны хүмүүсээ бүү өөрөөсөө түлх. Олон хүнтэй уулзах болон хотоос гадагш гарч зугаалахыг хүсвэл таны санаачлагыг найз нөхөд дэмжих бололтой. Гэхдээ юу хийх, ямар төлөвлөгөөтэй байгаагаа эхлээд хайртай хүнтэйгээ зөвлөлдөх нь зөв байна.

Үхэр Биеийн эсэргүүцэл сайжруулах эмчилгээ хийлгэ. Аливаа хүнд ажлаас зайлсхий. Архи дарснаас хол амар. Сэтгэлийн дуудлагаа зөв мэдэр. Мөрөөдлийн сайхан хайр ямар ч байдлаар эхэлж болно. Найз нөхөд анхны дуудлагаар хүрэлцэн ирж, таны сэтгэлийн эргэлзээг хуваалцах болно.

Ихэр Ихэнх хүмүүст үйл явдлын чиг шугамыг тодорхойлоход хүнд байх болно. Сонголт хийх үед эргэлзээнд орох бололтой. Явцуу эрх ашигт хүлэгдэхгүйн тулд үйл явдлыг хөндлөнгийн хүний нүдээр харахыг хичээ. Болж буй үйл явдлыг зөв ойлгоход тус болох болно. Харин зарим хүмүүсийн өгсөн мэдээлэл зүгээр л хов байх бололтой.

Мэлхий Өөртөө итгэлтэй байхын тулд гэр бүл тань танд үргэлж тусалж найдвартай ар тал болно гэдгийг мэдэж байх шаардлагатай. Санаачлагатай хүмүүст таатай сайн мэдээ ирнэ. Ямар нэг зүйл худалдан авах эсвэл ирээдүйдээ хэрэглэх мөнгө хадгалах зэрэг энгийн хэрэгцээгээ та төвөггүй удирдана. Харин алс холын зорилгод нийцэх шийдвэр гаргах бол аль болох бүгдээрээ зөвлө.

Арслан Эрүүл агаарт биеэ чийрэгжүүлэх, биеийн хүчний ажил хийхэд таатай хандлагыг ашигла. Бусдаас ойлгомжгүй тодорхойгүй хандлага илэрнэ. Таагүй нөхцөл байдлаас зайлсхий. Гэртээ суухыг үл хүсэн, олон хүнтэй зугаа цэнгэлтэй газарт очихыг та хүснэ. Гэхдээ элдэв халдварт өвчин авахаас болгоомжил.

Охин Сэтгэл санааны дэмжлэг авах шаардлага гарна. Та өчүүхэн дэмий зүйл дээр ч найз нөхдөөсөө зөвлөгөө авахыг хүснэ. Гэхдээ зарим дэмий бодлоо өөртөө үлдээх нь дээр болов уу. Өөрчлөлт, шинэчлэлийг амьдралдаа үе шаттай эхлүүл. Хувийн амьдралдаа өөрчлөлт хийхэд бэлэн бай. Ходоод гэдэсний өвчин таныг зовоож магадгүй.

Жинлүүр Хэрвээ таны хайр дурлалын харьцаа тодорхойгүй, аз жаргалыг бүрэн амталж чадахгүй байгаа бол ажил хэрэг тань гялалзаж байсан ч амьдралд нэмэргүй санагдана. Гэхдээ өөрийн зүрх сэтгэлийг эрүүл оюун бодлоор сонсох гэж оролд. Өнөөдөр та найз нөхдөөсөө тусламж дэмжлэг гуйх бололтой. Олны тус дэмийг авах нь таны урам зоригийг багагүй сэргээнэ.

Хилэнц Танд хамтрагч нарын талаар ялихгүй хардах үндэс байх бололтой. Цаашдын харилцаагаа шийдэх чухал яриа өрнүүлнэ. Аливаа харилцаанд төвийг сахисан байр суурь баримтал. Өнөөдөр эрүүл мэндийн байдлаас болж биед тань бага зэрэг зовиур илэрнэ. Сайн амралт болох үйлдлийг бодож ол.

Нум Амжилтаар бусдаас ялгарч, албан тушаал өсөх боломжтой тул амрах завгүй байна. Зарим нь ажлаа зохицуулж амралт зугаалгад явах бололтой. Санхүүгийн бүтэлгүй байдал засагдаж худалдаа наймаанаас ашиг олно. Жижиг сажиг асуудал хуримтлагдсаар өнөөдөр таны уур уцаарыг хүргэнэ. Бусадтай харьцахдаа түргэн огцом зан гаргах магадлалтай.

Матар Нөхцөл байдлыг өөрийн хүслээр өөрчилнө гэж найдаад хэрэггүй. Таны сэтгэл санааны бат бөх байдлыг шалгах үйл явдал тохиолдоно. Энэ сорилтыг нэр төртэйгөөр даван туулж чадсан хүн хувийн амьдралдаа өмнө гаргасан алдааныхаа төлөө уучлал хүлээн авч чадах болно. Мэргэжлийн чиг хандлага хүчтэй байх тул зөвхөн энэ чиглэлдээ та хамаг хүчээ зориулах болно.

Хумх Та ойр дотны хүмүүстээ сэтгэл зүрх, цаг заваа зориулснаар амьдралд тань эерэгээр нөлөөлж, эрч хүч нэмнэ гэдгийг од эрхэс зөвлөж байна. Тэднээсээ заавал талархлын үг сонсохыг бүү хичээ. Зүгээр л урагшаа харж, тэднийхээ төлөө амьдар. Өнөөдөр ажил хийхэд хамаг анхаарлаа хандуулж чадна. Гэхдээ зөв амьдрах болон эрүүл хоолны дэглэм баримтал.

Загас Гадны нөхцөл байдал таагүй үед өөрийн байр сууриндаа итгэлтэй бай. Өөрийн гэсэн үзэл бодлоор бүхнийг шийдэх хэрэгтэй болно. Юу ч болж байсан үйл явдлыг өөрийнхөөрөө дүгнэж, бусдын нөлөөнд бүү авт. Энэ өдөр өвчилбөл хар цагаан хэл ам үүссэнтэй холбоотой байна.

10 сарын 9 ны өдрийн зурхай.

Хонь Өөртөө болон ойр дотны хүмүүсдээ итгэх итгэлээ сэргээх өдөр. Хэт ачаалалтай ажиллах хэрэггүй. Гэр бүлдээ илүү цаг зарцуул. Хайртай хүмүүсдээ өөрийнхөө талаар эерэг сайхан сэтгэгдэл төрүүлэх тал дээр их хичээ. Гадаадад суугаа болон настай хүмүүс эрүүл мэнддээ анхаарч, урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагд.

Үхэр Үүссэн асуудал болгонд бодитоор ханд. Нөхцөл байдал үр дагаврыг урьдчилан харахыг хичээ. Хэрвээ хамт олны чөлөөт уулзалт төлөвлөсөн бол гайхалтай хөгжилтэй байх болно. Найз нөхөрлөлийн харилцааг идэвхжүүлсэн бол сайхан амьдрах урам зориг өгнө. Өнөөдөр хэн нэгний тухай бодож шаналж магад. Өмнөх хайрын учрал өөрөө тань ирэх болно.

Ихэр Нийгэмд эзлэх нөлөө, хүрээгээ тэлэх боломж олдоно. Шинэ танилуудтай болох сайхан боломж бий болно. Амралтынхаа өдрийг танд урам зориг өгч чадахуйц зугаатай зүйлсийг хийж өнгөрөө. Гэхдээ шаардлагатай бол өөрийн дургүй, байнга хойшлуулдаг зүйлээ хий. Зугаа цэнгэл хөөсөн ч өөрийгөө зөнд нь хаяж болохгүй. Энэ үед зөвхөн хувийн асуудал ч гэсэн олон хүнд хамааралтай байж мэднэ.

Мэлхий Гэр орондоо ариутгал, цэвэрлэгээ хийснээр амьдарч буй орчиндоо цэвэр агаараар амьсгалах боломжтой болно. Өнөөдөр таны мэдрэмжийг од эрхэс өдөөх болно. Хайртай хүмүүстэйгээ нээлттэй, шударгаар харьц. Ардаа их зардал чирэгдэл үүсгэхгүй бол бололцоогоороо зугаалж цэнгэх өдөр. Энэ нь таны сэтгэл зүйн болон биеийн эрч хүч, эрүүл мэндийг гайхалтай болгоно.

Арслан Амжилтын шатаа ахиулж, хүссэн байр сууриндаа хүрэхийг хүсч байвал мэдлэг мэргэжлээ дээшлүүлэх талаар төлөвлө. Амьдралын тансаг сайхан тал руу хэт их тэмүүлэх хэрэггүй. Од эрхсийн таагүй байрлал санхүүгийн хүндрэл учрах, гэнэтийн тооцоолоогүй зарлага гарахыг зөгнөж байна.

Охин Өөрийн ойр дотны хүрээлэлд, хамгийн сайн найз нөхөдтэйгөө энэ өдрийг өнгөрүүл. Та бусдад зааж зөвлөх дуртай байх тул зохион байгуулах ажил танд зохино. Энэ нь таны урам зоригийг сэргээх болно. Өнөөдөр илүү тогтвор суурьшилтай хийх боломжтой ажлаа төлөвлө. Хувийн амьдрал болон ажлын үүрэг хариуцлагын алтан дунджийг ол.

Жинлүүр Найз нөхдөө гэртээ урьсан бол хоол унд бэлтгэсээр өнөөдөр нэлээд их ачаалалтай байх болно. Хэдийгээр та бүх зүйлийг өөрөө хийж дуртай байсан ч хэн нэгний дэмжлэгийг авахаас татгалзах хэрэггүй. Бүх зүйл сайхан болох болно. Яарч сандрах хэрэггүй. Хэрвээ таны бүх зүйл төлөвлөгөөний дагуу явагдвал ямар ч асуудал гарахгүй. Зугаа цэнгэлд зориулах цагийн хуваариа өөрчил.

Хилэнц Учралыг тааламжтай хүлээн авч, таалагдсан хүмүүстэйгээ сайхан хөгжилд. Сонин сайхныг ярьж, ажил амьдралын төлөвлөгөөнийхөө талаар бусадтай хуваалцах нь таныг таатай байлгах болно. Зарим хүмүүс жижиг асуудлаар гэр бүлтэйгээ муудаж магадгүй. Аливаа гэнэтийн юмтай зохицож, эвлэрэх боломж бүрийг алдалгүй, хэрэгцээтэй үйлдлийг түрүүлж хий.

Нум Таны тус дэмжлэг ойрын хүмүүст тань хэрэг болж магадгүй. Таны нэр хүнд өсч, албан тушаал ахих зорилго тань биелэх мэт санагдаж болох юм. Та шийдвэр гаргахын өмнө үүссэн таагүй байдалд анхаарах хэрэгтэй болно. Бүх зүйл ил тод байх нь таны ирээдүйн төлөвлөгөөг бусниулж болзошгүй тул зарим чухал хэсгээ бүү ил гарга.

Матар Бизнесийн хамтрагч болон албан түнштэйгээ таагүй харилцаа үүсгэх нь таны сэтгэлийг маш ихээр үймүүлж болно. Гэвч ямар ч аюулгүй ажил хэрэг гэж байхгүй тул эрсдэл хүлээх эр зориг бага ч болтугай хэрэгтэй. Гэхдээ мухар сүсэг бишрэлтэй холбоотой ямар нэгэн тэнэг зүйлд итгэх гэсний хэрэггүй. Өмнө нь хойшлуулж байсан ажил хэргээ энэ үед хийх хэрэгтэй.

Хумх Дотоод зөн билэг сайн байна. Хайртай хүнтэйгээ цуг байх нь таныг завгүй бас аз жаргалтай байлгана. Гэр бүлтэй хүмүүс хүүхдүүдийнхээ хүмүүжилд анхаарал хандуулах цаг. Та одоо яаж хүмүүжүүлнэ хожим түүнийхээ үр шимийг хүртэх болно. Залуу хүмүүс амьдралыг тань өөрчлөхөд хүчтэй нөлөө үзүүлж чадахуйц хэн нэгэнтэй танилцах болно. Өнөөдөр эн тэргүүний чухал зүйлүүдээ түрүүлж хийх хэрэгтэй. Найз нөхдөө зөв сонго.

Загас Та өөртөө таалагддаг шинж чанаруудыг агуулсан тэр хүнтэйгээ уулзах болно. Гэхдээ анхаарал болгоомжтой бай. Учир нь өдрийн ихэнх үед таны амьдралын эрч хүч буурах хандлагатай байна. Та дуу чимээтэй газарт байхын оронд эрүүл агаарт явган аялал хий. Амьдралдаа зарцуулж буй мөнгөө үргэлж мэдэрч, сайн хянах хэрэгтэй. Үрж буйгаа тооцоолж чадвал хадгаламж тань тогтвортой байна.

LEAVE A REPLY