1. ХОНЬ тэдэнтэй олон хүний дэргэд сөргөлдөөд дэмий. Яагаад гэвэл тэд таны өөрт нь хийсэн муу зүйлийг тэр дор буцаагаад хариуг нь бүр илүү муу зүйлээр барьчихдаг.

2. ҮХЭР тэд ихэнхдээ хүнээс хатуу аргаар хариугаа авдаг. Хэрэв та жаахан л буруу зүйл хийвэл үхрүүд маш ихээр уурлаж, бүхний хяналтаас гардаг. Та тэдний уурыг хүргэсэн бол нуугдсан дээр.

3. ИХЭР тэд их, бага хамаагүй ямар ч асуудалд уурладаг. Уурлах болгондоо өшөө авдаг учраас мэргэшсэн байдаг. Ихрүүдийн өшөө авах гол зүйл нь нөгөө хүнийхээ сул талуудыг юу ч үлдээлгүй мэддэг.

4. МЭЛХИЙ та хэрвээ тэрнийг аль өнмө нь уурлуулсан ч бай саяхан ч уурлуулсан бай тэдний уг явдлыг мартсан мэт жүжиглэлтэд нь итгэж болохгүй. Энэ тэдний хорон санааны 1-р анги.

5. АРСЛАН тэдний өшөө авалтад ямар ч төлөвлөгөө байхгүй. Тэд хэт ихэмсэг тул зүгээр л уурласан хүндээ хэзээ ч ахиж тус хүргэдэггүй.

6. ОХИН тэд үнэхээр яршигтай. Тэд жижиг асуудлыг хэт их дэвэргэдэг. Тэдэнтэй ойр байх ер нь хэрэггүй. Учир нь тэд уурыг нь хүргэсэн хүнийхээ бүх муу муухайг бусдад дэлгэж орхидог.

7. ЖИНЛҮҮР тэдний өшөө авалт нь их ховор. Учир нь жинлүүрийн ордныхон жижиг асуудлыг зүгээр л орхичихдог. Харин том асуудал дээр том л хариу барина.

8. ХИЛЭНЦ тэд угаасаа их хорчин орд. Тэдэнд өшөө авах гэж бодож суух хэрэг байдаггүй. Хилэнцийн ордод төрсөн хүмүүст ойрын холын хэн ч хамаагүй уурыг нь хүргэсэн л бол өлхөн өшөөгөө авч, өвтгөн шаналгадаг.

9. НУМ тэдний өшөө авах хамгийн дуртай газар бол хүн ихтэй орчин юм. Учир нь тэд дургүйг нь хүргэсэн хүнээ ичгэвтэр байдалд оруулж түүнээсээ кайф авдаг. Хэрэв нумын ордныхон таны уурыг хүргэсэн бол хүнгүй газар муудалцах нь зөв.

10. МАТАР тэд уурыг нь хүргэсэн хүнтэй хэзээ ч ахиж харилцаа тогтоохыг хүсэхгүй. Хаана ч тааралдсан хараагүй юм шиг байж, нөгөө хүн нь мэндэлсэн ч юм дуугардаггүй. Энэ үйлдлээрээ матрын ордныхон бусдыг шийтгэхийг хүсдэг.

11. ХУМХ тэд хамгийн сайн өшөө авалтыг хийж чаддаг. Учир нь тэд үргэлж хамгийн боломжтой нөхцөл байдалд хөдөлдөг. Магадгүй та хумхын орны хүмүүсийг уурлуулсанаа мартсан байж болох ч тэд өшөө авах хүртлээ хэзээ ч мартдаггүй.

12. ЗАГАС тэд уурыг нь хүргэсэн хүндээ төвөгтэй санагдтал шаналгадаг. Үүний топ жишээ нь загасны ордныхон үргэлж өвдөөд байна, зовоод байна гэсэн шалтаг тоочиж, өшөө авах хүнээсээ цаг ямагт тусламж хүсдэг.

LEAVE A REPLY