Зурхайн ордны бүсгүйчүүд бусдаас хэрхэн өшөө авдаг вэ.

Зурхайн ордны бүсгүйчүүд бусдаас хэрхэн өшөө авдаг вэ.

0
3

1.Хонь:Энэ ордны бүсгүйчүүд цаанаа сайн муу санаа байхгүй бүх аашаа ил гаргадаг.Тэд их түргэн ааштай,уурласан үедээ өөрт нь ойрхон байгаа зүйлсийг шидэлж орилж уурладаг.Харин уур нь хурдан гардаг.

2.Үхэр:Энэ ордны эмэгтэйчүүд гаднаа даруухан боловч сэтгэл дотроо хамаг санаагаа нуудаг аж.Тэд маш үнэнч шударга зантай.Тэднийг гомдоовол яаж ийгээд аргыг нь олоод уучлал гуйгаарай.Эс бөгөөс тэд тантай хатуу тооцоо бодох болно.

3.Ихэр:Энэ ордны эмэгтэйчүүд санасандаа хүрч чаддаг.Тэднийг гомдоовол хүн болгонд таныг хэлж,дийлэнх хүмүүс таныг нүд үзүүрлэх болно.Тэд их ухаалаг учраас танаас яаж,хэрхэн өшөө авахаа сайн бодож байж өшөө авна.

4.Мэлхий:Энэ ордны эмэгтэйчүүд хатуужилтай,сайн муу зүйлийг ялгаж салгадаг,гаднаа хатуу ширүүн хэрнээ дотроо хамгийн зөөлөн хүмүүс байдаг.Тэд хүнийг хайрлавал хайрласан шиг хайрладаг.Харин нэг хүнд муу санавал үргэлж шүдэндээ зууж,үргэлж мууг нь үздэг.

5.Арслан:Энэ ордны эмэгтэйчүүд сэтгэл хөдлөл өндөртэй.Бусдад дүргүйцлээ шууд илэрхийлж чаддаг.Тэд хаягдсан ч гэсэн “Үнэндээ чи миний сонирхол биш,би чамд гоёдоно” гэж хатуу ширүүнээр хэлдэг.Эсвэл танаас илүү дажгүй залуутай таны урдуур жаргалтай нь аргагүй явж байж л санаа нь амардаг.

6.Охин:Энэ ордны эмэгтэйчүүд маш ухаалаг,бүх зүйл дээр тооцоотой,нарийн ухаанаар ханддаг.Тэд их өглөгч сайхан сэтгэлтэй. Хэрэв та тэднийг гомдоовол танд гомдсон ч шинжгүй бардам зан гаргаж хамаг анхаарал сэтгэл санаагаа ажилдаа төвлөрүүлдэг.Тэд нэг алдсан алдаан дээрээ дахиж алдаггүй.

7.Жинлүүр:Энэ ордны эмэгтэйчүүд юманд их сайн дүгнэлт хийдэг гярхай хүмүүс.Тэд бүх зүйл дээр өөрийнхөө зөв мэт аашилдаг.Тэд гомдсон үедээ сэтгэлийн хөдөлгөөнөө ил гаргахгүйгээр маш тайван байдаг.

8.Хилэнц:Энэ ордны бүсгүйчүүд их хурц,түрэмгий ааштай.Тэднийг хуурна гэж бодоод ч хэрэггүй.Ухасаар байгаад бүх зүйлийн үнэнийг олж чадна.Тэд гомдол,бухимдалаа тайлахын тулд заавал өшөө авдаг.

9.Нум:Энэ ордныхон их гоншигнуур,сүржигнүүр ааштай.Их сүртэй юм ярьдаг боловч ярьж байгаа шигээ өшөө авч чаддаггүй.Тэд нууцаар ямар нэгэн ажил хийж чаддаггүй хүнд санамсаргүй хэлчихдэг эсвэл барьгдчихдаг.

10.Матар:Энэ ордныхон ойлгомжгүй ааштай.Зүй ёсгүй харьцаанд маш дургүй их зарчимч хүмүүс.Сэтгэл гутралд орсон үедээ юу хийхээ ч мэддэггүй.Тэд заавал хэн нэгний дээр гарч байж санаа нь амардаг.Хэн нэгэнд гомдсон л бол заавал хариугаа авч байж санаа нь амардаг.Тэд хэдэн сар жил ч гомдолоо тээгээд явж чадна.

11.Хумх:Энэ ордныхон бусдаас өшөө авах тал дээр тэгж их ач холбогдол өгдөггүй.Тоглоомоор л өшөөгөө авна гэж сүрдүүлдэг.

12.Загас:Энэ ордны бүсгүйчүүд хайр сэтгэлдээ их үнэнч,зөөлөн сэтгэлтэй хүмүүс байдаг.Тэд бусдад гомдсон үедээ өшөө авна гэж боддог боловч чаддаггүй.Өшөө авах гэж буруу арга хэрэглэж тэр хүнийхээ доог болж ч магадгүй.

NO COMMENTS

LEAVE A REPLY