Ихэр:Энэ ордныхон маш олон талын нүүртэй.Тэдэнтэй ойртохоосоо маш их болгоомжтой байгаарай.Ямар л бол ямар дүрд хувирахад бэлэн байдаг.Тэдэнд нууцаа хэлээд хэрэггүй.Буруу хүндээ ярьсан зовлон танд эргээд гай болно гэсэн үг ихрийн ордныхонд зориулсан байх.

Таны сул талыг мэдсэн бол хэзээ ч таны эсрэг ашиглахад бэлэн байдаг.Энэ ордныхон хэзээ ч буруугаа хүлээдэггүй,өөрийгөө зөвтгөх аргаа л хайдаг.Тэд хүссэн зүйлдээ хүрэхийн тулд хичнээн урт замыг ч туулж чадна.

Загас:Энэ ордныхон худлаа ярьж бусдыг хуурахдаа маш сайн.Тэдний бодлын тал хэсэг нь нөхөрлөлөө үнэ цэнэтэй байлгахыг хүсдэг боловч найзууддаа худлаа хэлсээр л байдаг.

Харин тал бодол нь бусдыг хуурч,яаж ашиглаж,тэднээс хэрхэн урвах талаарх бодол байдаг.Хайртай хүнээ ч үнэнчээр хайрлаж чаддаггүй,хуурсаар л байдаг.Тэд бусдыг боддоггүй өөрөө л болж байвал болно гэсэн хувиа хичээсэн бодолтой хүмүүс байдаг.

Хилэнц:Энэ ордныхон хэрэгтэй зүйлсийнхээ төлөө юу л бол юу л хийж хаашаа л бол хаашаа урвахад бэлэн байдаг.Тэд хаана ч хэнтэй ч сайн хамтрагч болж чаддаг.Тэдний хувьд найзууд нь маш их үнэ цэнэтэй бөгөөд найзуудаа хуурч,найзуудаасаа урвахгүй.

LEAVE A REPLY