ЖИНЛҮҮР магадгүй тэд одоогоор тийм ч баян биш байх. Учир нь гэвэл тэд хэн ч тусламж хүссэн бай өөрийн ажлаа хойш тавьж бусдад цаг гаргасаар байгаад дээшээ дэвшилгүй нэг хэвийн л амьдралтай байх нь элбэг. Эргэн тойронд нь хуурмаг зүйл болж байвал жинлүүрийн ордныхон лав зүгээр суух хүмүүс биш юм.

ҮХЭР тэдний ой тойнд хүнийг хууран мэхлэх бодол огтхон ч төрдөггүй. Тэрээр хүнийр хуурвал хамаг муу бүхэн өөрт нь эргэн ирэх талаар сайн мэддэг. Мөн бусдад үргэлж буян үйлдэхийг хүсдэг учраас нууцыг чандлан хадгалах нь өөрийн үүрэг гэж боддог. Тиймд та үхрийн ордны хүнтэй найз бол их азтай юм.

ЗАГАС та өөрийн ирээдүйн амьдралаа аз жаргалтай байлгахыг хүсвэл тэдэнтэй амьдралаа холбохыг зөвлөж байна. Учир нь тэд хуурахыг ямар ч хэрэггүй хог гэж боддог. Иймд загасны ордод төрөгсөд амьдралаа хэзээ ч жижигхэн зүйлээс болж нураахыг хүсэхгүй.

ОХИН тэд дотроо нууц хадгалаж, юм нууж явах нь тун ховор. Хэрвээ та тэднийг сэтгэлдээ юу ч үлдээлгүй бүгдийг нь ярьдаг гэж бодож байвал зөв байна. Тэр нь тэднийг урьд өмнө нь хэн нэгэнд хууртагдаж байсныг, хүнээс юм нуух ямар онцгүй зүйл болохыг мэддэг талаар илтгэж байгаа юм. Мөн охины ордныхны хувьд ёс суртахуунгүй хүн гэж худалч хүнийг хэлдэг аж.

LEAVE A REPLY