Ордуудын бусдаас ялгарах давуу талууд.

Ордуудын бусдаас ялгарах давуу талууд.

0
3

1.Хонь. энэ ордныхон хаана ч өөрийнхөөрөө байж, үргэлж манлайлагч байж чаддаг давуу талтай. Гэвч тэд туйлын зөрүүд. Зөрүүд зангаа ялан дийлж, бусдын зарим зөвлөгөөг дагаж сурвал тэд амжилтад хүрэхэд тун ойр.

2.Үхэр. энэ ордныхонд амжилтад хүрэхэд хэрэгцээтэй бүхий нөөц боломж үргэлж байдаг. Гагцхүү энэ нь тэдний тус ажилдаа чин сэтгэлээсээ хандаж байгаа эсэхээс л хамаарна. Тэд заримдаа амьдралд хайр эсвэл материаллаг хэрэгцээний аль нь илүү чухал болох тал дээр эргэлзэж орхидог. Энэ үед хайр хамгаас чухал гэдгийг ойлгож, хандах нь чухал.

3.Ихэр. энэ ордныхон бусдыг ойлгож, сэтгэлийг нь хуваалцаж, ярилцах онцгой чадвартай билээ. Тэд аз жаргалтай, тайван амьдралыг юунаас ч илүү хүсч, тийм амьдралыг бүтээхийн тулд хичээж явдаг. Тэдэнд сэтгэл судлаач, улс төр судлаач , дипломатч зэрэг мэргэжилүүд илүү тохиромжтой байдаг.

4.Мэлхий. энэ ордныхон зөв совин ихтэй, мэдрэмжтэй, өрөвч нинжин сэтгэлтэй хүмүүс байдаг. Хандивын аянд оролцохгүй өнгөрөөх нь ховор. Өөрийн эргэн тойронд зөв, эерэг хүмүүс байлгах дуртай бөгөөд тийм байлгаж ч чаддаг. Энэ нь тэдний амжилтын тулгуур хүч болж өгдөг.

5.Арслан. энэ ордныхон хариуцлагатай, хатуу чанга зарчимтай бөгөөд бусдыг удирдан манлайлах төрөлхийн чадвартай хүмүүс юм. Тэд бусдыг шүүмжилж, үргэлж төгс зүйлийг шаардана. Заримдаа хувиа хичээх хандлагатай байдаг, энэ нь тэдний сул тал юм. Сул талаа засч чадвал амжилтад хүрэхэд ямар ч бэрхшээл гарахгүй.

6.Охин. энэ ордныхон өөрийн хийхийг хүсч, тэмүүлж буй зүйлд бүхий л сэтгэл зүрх, хөлс хүчээ зориулж чаддаг уйгагүй хүмүүс юм. Хаана ч үргэлж өөрийнхөөрөө байхыг эрхэмлэхээс гадна, цаг үргэлж төгс төгөлдөр рүү тэмүүлнэ. Тэд ингэснээр амар амгалан болон энх тайван амьдралд хүрч чаддаг байна. Тэдэнд гэж хэлэхэд амжилтын амтыг олуулаа хуваалцах нь илүү амттай байдаг шүү.

7.Жинлүүр. энэ ордыхон жижиг зүйлээс ч аз жаргалыг мэдэрч, сэтгэл хангалуун амьдарч чаддаг. Энэ нь тэдний аливаа зүйлийг үргэлж гэгээлгээр хүлээж авч, уур бухамдлаас хол байж чаддаг чанартай шууд холбоотой. Ийм ч учраас жинлүүрийнхэн үеийнхэнтэй нь харьцуулахад даруй хэдэн насаар залуу харагддаг аж. Дуулж, зурж, бичих бол тэдний амьдралын хачир гэж ойлгож болно

8.Хилэнц энэ ордныхон туйлын тэвчээр хатуужилтай, зоримог нэгэн байдаг. Зорисон зүйлээсээ хойш ухрах дургүй, үргэлж урагш давшиж байдаг тууштай байдлаараа бусдаас ялгарна. Энэ нь тэдний амжилтад хүрэх замыг илүү дөтлөж өгдөг.

9.Нум энэ ордныхон үргэлж шинэ зүйлийг туршиж үзэх сонирхолтой, адал явдлыг эрэлхийлэгч бөгөөд сонирхол татам зүйлсэд өөрийн мэдэлгүй хэдэн цагаар ч хамаагүй анхаарлаа хандуулчихдаг. Адал явдал эрэлхийлж, эрсдэлд ч орно. Энэ нь тэдэнд асар их туршлага хуримтлуулах боломжийг олгож, амжилтанд хүрэхэд асар том түлхэц болдог.

10.Матар тэд тууштай, уйгагүй хөдөлмөрлөж чадвал хүрч чадахгүй оргил гэж үгүй. Үргэлж эргэн тойрныхондоо аз жаргал бэлэглэж явдаг, очсон газар бүртээ нэр хүндтэй болдог. Энэ нь тэдний өшөө их амжилтд өөд тэмүүлэх сэдлийг төрүүлж, урам өгдөг.

11.Хумх хумхын ордныхон өөрийн амьдралаасаа асар их таашаал авч, сэтгэл хангалуун байж чаддаг. Өөрийгөө доогуур үнэлдэг ч бусдад хэзээ ч атаархдаггүй, чин сэтгэлээсээ амжилт хүсч чаддаг нь эргэн тойрныхонд нь сайхан сэтгэгдэл төрүүлдэг.

12.Загас тэд аливаа нөхцөл байдлаас сайн, муу аль аль талыг олж харж чаддаг гярхай хүмүүс аж. Жижиг зүйлсэд амархан гомдож, амархан баярладаг уяхан. Сэтгэлийн тэнхээ муутай учраас өчүүхэн төдий саад бэрхшээлд өвдөг сөхөрч, урам хугарах үе олонтаа. Энэ үед өөрийгөө ялан дийлж асуудалтай нүүр тулж, даван туулж чадах аваас амжилтад хүрч, аз жаргалыг мэдрэхэд тийм ч хэцүү биш.

NO COMMENTS

LEAVE A REPLY