МАТАР тэд хэзээ ч бусдад баян гэдгээ илт мэдэгдэхийг хүсдэггүй. Иймдээ ч тэд үнэтэй эд зүйлс, эдлэн газраас илүүтэйгээр зүгээр л хадгалаж бас хураадаг. Харин матрын ордны хүмүүсийн хамгийн ихээр мөнгөө зарцуулдаг зүйл нь гэр бүл болоод хувийн бизнес юм.

Тэд маш хурдацтай баяждаг. Үүний нууц нь тэдний төрөхөөс нь заяасан жинхэнэ хөдөлмөрч зан чанар бөгөөд юунд мөнгөө зарцуулах, юунд мөнгөө зарцуулахгүйгээ сайн мэддэгт оршиж байгаа юм.

МЭЛХИЙ тэд үнэхээр сонин. Мөнгөнд үнэн голоосоо хайртай ч хадгалдаггүй. Тэд баян болохоосоо өмнө хадгаламж нээх талаар огтхон ч боддоггүй. Учир нь тэдэнд хэрэгцээний мөнгө маш их хэрэг болдог. Үүнээсээ болоод хадгалах мөнгө үлдээдэггүй.

Харин баяжсан хойноо л хадгаламж үүсгэдэг. Тэдний баяжитлаа хөдөлмөрлөсөн хичээнгүй зан чанар нь 30 нас даваад л алга болдог. Яагаад гэвэл мэлхийн ордныхон 30 нас хүрэхдээ хангалттай их баян болсон байдаг.

ОХИН тэдний баян амьдрах гол тулгуур нь мөнгний үнэ цэнийг үнэхээр сайн мэддэгт оршдог. Тэд энэ зан чанараараа мундаг бизнес эрхлэгч болж чадна.

Гэхдээ охины ордны бизнесмэнүүдийг бусдын байр сууринаас дүгнэхдээ ихэнх нь тэднийг хангалттай сайн биш гэж боддог ч энэ нь ирээдүйг бодолгүйгээр хэлсэн муу дүгнэлт юм. Тэд гол нь хөгширсөн хойноо ч баян байхын тулд хийдэг хуримтлуулах арга барилаараа ажилладаг.

ХИЛЭНЦ тэдний бусдаас баян амьдрах хамгийн том ялгаа бол хэт их сэтгэл хөдлөлтэйгөөс болдог. Тэрээр хэзээ ч хамаагүй өөрийн карьераа эхлүүлэхэд амжилт гаргах нь баттай үнэн.

This image has an empty alt attribute; its file name is 94hk.png

Тэдэнд багагүй хүмүүс таагүй ханддаүний учир нь хилэнцүүдийн бусдад үргэлж эд баялаг, мөнгөө гайхуулж явдагаас болдог байна.

LEAVE A REPLY