Матар:Энэ ордныхон бусдаас илүү мэдрэмжтэй.Оюун ухаан нь өндөр хөгжсөн бөгөөд авхайлж самбай сайтай,сэргэлэн цовоо биеэ даагаад авч явах бүрэн чадвартай.Маш шулуун шударга зантай,ямарч байдалд хурдан дасан зохицдог.

Бүх зүйлийн учрыг олоод хийчихдэг.Хайр сэтгэлийн харилцаан дээр их анхаарал хандуулж нөгөө хүнээ яах бол гэж их боддог.Хайртай хүнээсээ их зүйл хүсдэггүй.Тэднийг яг байгаагаар нь хайрлаж,түүнийхээ төлөө бүх зүйлээ зориулахад бэлэн байдаг.

Хумх:Энэ ордныхон маш тэвчээртэй,бүх зүйлийг сайн бодож байж шийдвэр гаргадаг.Тайван дөлгөөн,бүх үед нэг зангаараа,өөрийнхөөрөө байх нь тэднийг бусдаас онцгой мэт харагдуулдаг.Ямарч асуудал тулгарч,хүнд хэцүү байсан ч аль болох тайвнаар шийдэхийг зорьдог.

Тэд нэг хайрласан хүнээ өөрчилж төгс төгөлдөр болгохыг хүсдэггүй.Харин ч өнгөрсөн алдаа,оноо,сайн муу бүх зүйлтэй л хайрлаж,тэр хүндээ асар их амар амгаланг мэдрүүлж хажууд нь байгаал баймаар мэдрэмжийг өгч өөртөө өдөр бүр дурлуулдаг.

Мэлхий:Энэ ордныхон найрсаг,их нээлттэй,нөхөрсөг хүмүүс байдаг. Ямарч ааш зантай хүмүүсийн арга эвийг олоод хамтраад ажиллах чадвартай.

Төгс хүн гэж царайлаг,баян хүнийг биш харин хүн бүр өөрийнхөөрөө,хүн хүнээ гэсэн сэтгэлтэй хүмүүсийг төгс хүн гэж боддог.Тэд хайртай хүнээсээ ямар зүйлийг хүсэхгүй байгаагаар нь хайрладаг.Хамт байгаа хүндээ аз жаргалыг бүрэн утгаар нь мэдрүүлж чаддаг.

LEAVE A REPLY