Үхэр тэдний хажууд хэр баргийн хүн удаан тогтдоггүй. Учир нь зарим хүмүүст үхрийн ордны аль хэдийн дадал болон хэвшсэн зуршил нь таалагдадгүй. Иймд тэд зуршилаа засахаас илүү уг хүнээ орхих нь дээр

Мэлхий эдгээр хүмүүсийн хүрээлэлийн ихэнх хүн нь тэднийг зөрүүд гэдгийг гадарладаг ч үгүй. Учир нь тэд ямарваа нэгэн асуудал гарч ирэх бүрд бусадтайгаа санал нийлдэг. Гэхдээ заавал сүүлд нь өөрийн үзэл бодлоо илэрхийлж байж санаа нь амардаг.

Хумх хэрэв та бусдын буруу үйлдлийг харах бүрдээ зааж, сургахыг хүсдэг бол энэ зангаа хумхын ордныхонд харуулах хэрэггүй. Тэд тийм хүмүүст үнэн голоосоо дургүй бөгөөд хэзээ ч өөрөөс нь илүү нөгөө хүнд нь ашигтай үйл хөдлөл хийдэггүй.

Хонь Хонины ордныхон бусад хүмүүст өөрийгөө батлан харуулж, үргэлж бусдаас илүү байхыг эрмэлздэг. Энэ зуршил нь тэднийг улам бүр зөрүүд болгодог ч хонины ордныхон хайртай хүнийхээ төлөө яаж ч өөрчлөгдөж чадна.

Хилэнц тэдний амьдралд багшаас нь өөр заах хүн байхгүй. Яагаад гэвэл хилэнцүүд ганцхан өөрийнхөө төлөвлөсөнөөрөө амьдалаа зохиох хүсэлтэй. Мөн өөрт нь заах гэсэн хүнд эрс эсэргүүцэл үзүүлж, цаашдаа харьцах хүсэлгүй болгодог.

LEAVE A REPLY