Мөнгийг баруун солгойгүй замбараагүй үрдэг зурхайн ордууд.

Мөнгийг баруун солгойгүй замбараагүй үрдэг зурхайн ордууд.

0
4

Арслан Тэд хэн нэгнийг шалтгаангүй баярлуулах дуртай. Жижиг сажиг, ялихгүй зүйлсд үргэлж л мөнгөө үрж явдаг. Тэдний зардал нь орлогоосоо байнга давж байдаг.

Хонь Тэд үргэлж л гэнэтийн шийдвэр гаргаж явдаг. Таалагдсан зүйлсээ авахад тэдэнд бодоод байх юм байхгүй шууд л авдаг. Дансанд нь хэдэн төгрөг үлдэх эсвэл бүр данс нь улайх тэдэнд ямар ч хамаагүй. Үхэр. Тэд үргэлж чанарыг эрхэмлэнэ. Мэдээж үнэ дагаж чанар гэгчээр авах зүйлсээ өндөр өртгөөр худалдаж авдаг.

Нум Тэд аялал зугаалга, тансаг зэрэглэлийн ресторан, үнэтэй гоёмсог зүйлс гэх мэтээс хэзээ ч мөнгөө харамладаггүй. Амьдрал адал явдлаар дүүрэн байх нь л тэдэнд чухал. Зарлагаа хянахдаа тун тааруу. Гэсэн ч яагаад ч юм бэ тэдэнд хэрэгтэй үед нь мөнгө ороод л ирдэг нь гайхмаар.

Ихэр Тэд ямар нэгэн зүйлд зориулан мөнгө хадгалаагүй л бол цагийг зугаатай хөгжилтэй өнгөрүүлэх зүйлсд хэтэвчээ сэгсэрч орхино. Тэдний зарлагын жагсаалт хязгааргүй үргэлжилж ч болзошгүй. Гэвч гарсан зарлагынхаа ихэхид нь харамсдаг нь тоогүй.

NO COMMENTS

LEAVE A REPLY