ХОНЬ энэ орд нь өөртөө хэтэрхий их итгэлтэй, бага зэргийн ганцаардмал. Яагаад гэвэл тэд бусдын өмнө буруугаа хүлээх дургүй байдаг ба дандаа өөрийгөө зөвтгөн зөрүүдэлдэг. Энэ нь өөрийг нь бүр ч илүү их зантай болгодог.

ҮХЭР тэд нэг зөрүүд зан нь хөдөвөл яг л үхэр шиг гөжүүд болдог. Энэ нь тэднийг улам л найзгүй болход хүргэдэг. Үхрүүдийн амжилтын оргилд хүрэх гол зам нь тэдний хичээл зүтгэл нь байдаг.

ИХЭР тэд хүний амнаас гарсан үгийг өөрийн юм шиг эзэгнэх дуртай. Тэд хэт сэрэглэн зантай. Түүгээрээ ямар нэгэн хэргээс цэвэрхэн мултардаг. Хэрвээ сэрэглэн зан нь ихэдвэл шал өөр ухаантай хүн болохыг хичээж бусдад таагүй сэтгэгдэл үлдээдэг.

МЭЛХИЙ тэд өөрсдийгөө захирагч гэж итгэдэг. Тэрнээсээ болоод маш дураараа аашлаж, бүхнийг зөвхөн өөрийнхөөрөө хийдэг. Энэ нь бусдад дарангуйлал болдог. Тэд соёлтой байхыг мэддэггүй.

АРСЛАН тэд өөрсдийгөө үргэлж зөв шийдвэр гаргадаг гэж боддог. Тийм учраас хэнии ч үгийг сонсолгүй зөвхөн өөрийнхөөрөө зүтгэдэг. Энэ зангаасаа болоод ойрын найзаа ч алдах эрсдэлтэй.

ОХИН эдгээр хүмүүстэй найзууд болох нь их хэцүү. Тэд бусдаас туслалцаа авах дургүй. Тийм учраас бусдаас илүү биеэ даах чадварт суралцсан байдаг.

ЖИНЛҮҮР тэд их авъяаслаг спортлог хэдий ч хүнээс шүүмж авахаараа ихэд бухимддаг. Тэдэн хатуу үг хэлсэн хүнд гомддог. Тэр зангаасаа болж амжилтаасаа ухархад хүрнэ.

ХИЛЭНЦ тэд их хошин, бас сайн хань болж чадна. Гэхдээ тэд хэтэрхий түргэн ууртайгаасаа болоод бодлоггүй алхам хийх нь олонтой. Мөн жижиг асуудлыг томоор бодож өөийгөө зовоодог.

НУМ тэдний нийтлэг зан чанар нь их зожиг. Иймээс ганц хоёрхон хүнтэй дотно найзладаг. Үүнээс үүсэх томоохон асуудал нь хайр дурлал дээр бүтэлгүйтэх нь их.

МАТАР тэдэнтэй маргалдаад хэрэггүй. Учир нь тэд буулт хийх яснаасаа дургүй. Гэхдээ тэд их хүчирхэг хүмүүс учраас амжилтыг их олдог.

ХУМХ тэдэнд их зориг бий. Тэдэнд эрх чөлөөтэй байдал хамгаас чухал учраас түүнд нь халдсан хүнд үнэхээр их уурладаг. Энэ үйлдлээ буруу гэдгийг мэддэг ч хэзээ ч больдоггүй. Иймд тэдэнтэй сайхан харилцаа үүсгэх нь их ярвигтай асуудал.

ЗАГАС тэд хэтэрхий зориг муутай. Үүнээсээ болоод өөртөө итгэдэггүй. Хэврээ хэтэрхий гэнэн зөөлөн байхаа больвол тэдэн хийж чадахгүй зүйл, хүрч чадахгүй амжилт гэж үгүй болно.

LEAVE A REPLY