Хонь Долоо хоногийн эхэнд залхууралгүй, хүсэл мөрөөдлөөрөө эрч хүчээ нэмбэл таны өмнө өргөн боломж нээнэ. Байгууллагын дотоод соёл, хэвшсэн хэв маяг таны үзэл баримтлалтай зөрчилдөх магадлалтай. Аялал явах, шинэ танилуудтай харилцаа холбоо тогтоох зэрэгт тохиромжтой. Аливаад зөвхөн өөртөө ашиг харалгүйгээр бусдын саналыг хүлээн ав.

Гадаад төрх сайхан харагдавч амьдралын эрч хүч сулавтар байна. Ажлын үр дүн сайжрах тул урам зоригтой байх болно. Таагүй харилцаа хамтран ажиллагсдын дунд үл ойлголцолд хүргэж болзошгүй. Харин долоо хоногийн сүүлээр харилцан ашигтай наймаа, эрх тэгш хамтын ажиллагааны үр дүнд муугүй орлого олно. Өр зээлээ төлөх боломж гарна. Сэтгэл зүйн хэт ачаалалтай ажилласан хүмүүсийг сайн амрахыг зөвлөж байна.

Үхэр Долоо хоногийн эхнээс ажлаа зөв төлөвлө. Мөн зорилгодоо хүрэхийн тулд оновчтой стратегийг боловсруул. Чөлөөт цагаа зөв хүмүүстэй өнгөрөө. Танд сэтгэл хөдлөл их хэрэггүй гэдгийг од эрхэс зөвлөж байна. Нөлөө бүхий хүмүүстэй холбоо тогтооход тааламжтай. Сэтгэл санаагаа маш тайван тогтуун байлга.

Энэ нь таны хувьд маш чухал байна шүү. Цагаан хэл амнаас болгоомжил. Долоо хоногийн дундуур эрч хүчтэй шургуу ажиллахад бэлэн байх ч эрүүл ухаантай, нарийн тооцоотой байх нь илүү чухал. Ажлын стресс бухимдлаа ая тухтай зүйлээрээ оролдож өөрийгөө амраа. Амьдралын хэв маягаа өөрчил. Оюун ухааны хөдөлмөрт сайн.

Ихэр Долоо хоногийн эхээр ихэнх хүмүүс нь бие даан шийдвэр гаргах чадвартай байна. Бусдаас үл хамааран чөлөөтэй сэтгэх нь амьдралыг олон талаас нь олж харах боломж олгоно. Аахар шаахар зүйлс, онцын шаардлагагүй зугаа цэнгэлд эрч хүчээ зарцуулахаас зайлсхий. Мөн дээд шатны байгууллагад ажил хэргийн талаар хандахад таатай байх магадлалтай. Гадаад байдалдаа анхаарч сайхан имиж болон сайн мэдлэгийг хослуулан харуулах цаг үе.

Таны гэр бүл дэх эелдэг найрсаг харьцаа бусад хүмүүс атаархахаар байна. Эрүүл мэндээ янз бүрийн өвчнөөс сэргийлэхийн тулд дархлаагаа сайжруулах амин дэм хэрэглэ. Спортоор хичээллэх, биеийн хүчний дасгал хийх зэрэг нь үр ашгаа өгнө. Та завгүй эсвэл ядарч байсан ч эрч хүчээ шавхан бусдад сэтгэл туслах хэрэгтэй. Та үүнээс буцаад эрч хүчийг авч сайхан амьдарна. Боломж олдвол амьдралдаа шинэ гарц хайгаарай.

Мэлхий Та бүхий л үйл ажиллагаанд болгоомжтой, хичээл зүтгэлтэй байх шаардлагатай. Эрс өөрчлөлт хийх, амьдралын хэв маягаа огцом өөрчлөх хэрэггүй. Та ер бусын их эрч хүчийг мэдэрнэ. Хэн нэгэн танд гэнэтийн бэлэг барьж магадгүй. Таны удаан хөөцөлдсөн ажил бүтэж боломжийн ашиг олно. Ах дүү, хамаатан садан, гэр орныхонтойгоо харьцаагаа муутгах эрсдэл байна.

Ялихгүй сэтгэлийн хөдөлгөөнд бүү авт. Тооцоогүй, бодлогогүй алхам санхүүгийн алдагдалд хүргэнэ. Одоо байгаа байр суурь, албан тушаалын эрэмбэд сэтгэл хангалуун бус байгаагаас болж зөрчил үүсэх бололтой. Долоо хоногийн сүүлээр гэрээ хэлцэл байгуулахдаа болгоомжтой байгаарай. Урьд өмнө шийдэж чадаагүй байсан асуудал шийдэгдэнэ. Үйл явдал эрчимтэй өрнөнө.Ажил хэргийн шинэ санал хүлээн авч магадгүй.

Арслан Долоо хоногийн эхнээс өөрийн хүч бололцоо болон оюун ухаанаа шинэлэг салбарт хүч сориход ашигла. Шийдэмгий үйлдэл болон ухаалаг сонголтын хослолоор санхүү материаллаг байдал сайжирна. Амьдралын эрч хүч, ажил хэрэгч чанар өсөн нэмэгдэнэ. Амьдралдаа ямар нэгэн өөрчлөлт хийвэл сайн. Сэтгэлийн мөргөл бясалгал нь тайвширч, эргэцүүлэн бодох боломж өгнө. Өөрийн зүрх сэтгэлийг сонсож, чухал ажил хэрэгтээ гол санаагаа оруулснаар та сэтгэл хангалуун үлдэх болно.

Удирдагч арслангууд хамт олноо зөв удирдсаны үр дүнд оновчтой сайн үйл ажиллагаа зохион байгуулж чадна. Тооцоогүй зүйлд аз турших хэрэггүй. Бүх зүйлийг нягтлан шалга. Хайхрахгүй өнгөрөөсөн жижиг хэсэг ч ноцтой алдаанд хүргэж мэднэ. Харин долоо хоногийн сүүлээр хууч өвчтэй хүмүүсийн өвчин сэдэрч магадгүй. Өөрийн эрүүл мэнддээ цаг зав гарган, эмчийн зөвлөгөө ав. Орчны эрүүл ахуй болон хооллолтдоо онцгой анхаар. Итгэж явсан зүйл бүтэлгүйдэхээс болж амьдралдаа урам хугарах явдал гарахыг үгүйсгэхгүй.

Охин Долоо хоногийн эхнээс шинэ газар үзэх, аялал төлөвлөхөд сайн. Удаан хүлээсэн аяллаа хойш тавихад хүргэсэн нэмэлт ажил үүргээ яаралтай гүйцэтгэх ёстой болно. Таныг сайхан зүйлд хүргэх олон боломж хүлээж байна. Элдэв хэрэгцээгүй зүйлд хайран цагаа үрэх хэрэггүй.

Аливаа асуудалд хуумгай хандвал танд бүх зүйл муугаар эргэнэ. Ганц буруу алхам бүгдийг нэг мөсөн алдах аюул авчирч болзошгүй. Долоо хоногийн сүүлээр мэдрэлийн болон зүрх судасны өвчин хуучтай хүмүүс эрүүл мэндээ анхаар. Зарим хүмүүс хайртай дотны хүндээ сэтгэл дундуур байх, дотно харилцаандаа эргэлзэх байдал үүсэж магадгүй.

Жинлүүр Шинэ зүйлийг танин мэдэх баяр баясгалангаас өөрийгөө бүү хол байлга. Хамгийн их сэтгэл гонсгор байх хүн нь та байж болзошгүй. Учир нь төлөвлөсөн ажил бүтэмж муутай байна. Гэрээ хэлцэл өрнүүлж, арилжаа наймаа амжуулахад тохиромжтой. Таны үнэнч хайрын харилцаа сайхан байна. Хайртай хүмүүстэйгээ өнгөрүүлэх нь таатай нөлөө үзүүлнэ.

Хайртай хосууд харилцаагаа сайжруулах сайхан боломж гарна. Долоо хоногийн сүүлээр мэргэжлийн сэтгэл зүйч эсвэл эмчтэй уулзаж зөвөлгөө ав. Таны хуучны хайр сэтгэл, найз нөхөд эргэж ирэх магадлал байна. Гадаад орчны нөлөөнд ихээхэн анхааралтай бай. Та эрч хүчээ ажил хэрэг болон ахуйн асуудал аль алинд жигд хуваарилах хэрэгтэй болно.

Хилэнц Долоо хоногийн эхэнд өрсөлдөгч нартайгаа тендерд өрсөлдөж ялалт байгуулж чадна. Ямар ч сэтгэлийн хөдөлгөөн хэрэггүй. Зохион байгуулах авьяасаа харуулж, чадварлаг алсыг хардаг болохоо мэдрүүл. Гүйцэтгэсэн ажлууд муугүй ашиг авчирч санхүүгийн тогтворт байдлыг бэхжүүлнэ. Таны сонирхол ажил хэргийн амжилт, нийгмийн байр суурьтай холбоотой байх болно.

Өөрийн зорилгодоо хүрэхийн тулд дэргэдээ байгаа хүмүүсийн итгэл дэмжлэгийг ашиглаж мөлжиж болохгүйг сана. Хайр дурлалын харьцаа харилцан ашиг дээр тулгуурлана. Долоо хоногийн сүүлээр тааламжтай, ашигтай хүнтэй танилцаж магадгүй. Сэтгэл санааны бясалгалд тохиромжтой. Одоо та амьдралын олон салбарт нэгэн зэрэг амжилтад хүрэх чадвартай байна. Залуу хүмүүс нь шударга бус явдалтай тулгарах ба өөрт тохиолдсон таагүй явдлаа бусадтай хуваалцахыг хүсэхгүй бололтой.

This image has an empty alt attribute; its file name is bbf5.jpg

Нум Жаахан төвөгтэй долоо хоног эхэлж байна. Мэргэжил нэгтнүүдтэйгээ санал зөрөлдөж магадгүй. Танд боломжын ажил хэрэгч санал ирнэ. Арилжаа наймаанд аз сорьсон алхам танд зохихгүй. Мэдлэг мэргэжлээ дээшлүүлэхэд анхаар. Идэвхтэй бөгөөд ухаалаг үйлдэл нь амжилтад хүрэх боломж олгоно. Үйл ажиллагаагаа өргөтгөх болон уран бүтээл туурвих зэрэгт таатай.

Долоо хоногийн дундуур эрүүл мэндтэй холбоотой асуудал гарна. Ханиад хүрч болзошгүй. Мөн гэр бүлээ аз жаргалтай байлгахын тулд уян хатан байх ёстой цаг үе. Таны хувийн амьдралын шинэ үе шат эхэлж магадгүй. Өөртөө итгэх итгэл их байх боловч хэт эрдэх хэрэггүй. Олон нийтийн үйл ажиллагаанд өөрийн ур чадвар авьяас билгээ харуулах гэсэн хүмүүс амжилт олохгүй бололтой. Үл хөдлөх хөрөнгө худалдан авах гэрээ хийх магадлалтай. Орон сууцны сайжруулах талаар эрс өөрчлөлт хий.

Матар Таны санаа сэтгэл тогтворгүй байх нь санхүүгийн алдагдалд орох нэг шалтгаан болно. Зөн билэг болон эрүүл бодол санаандаа найд. Сүм хийдэд очвол залбирал үйлдэх нь сайн. Ойр дотны хүмүүстээ санаа тавь. Амьдралын энгийн бүхэнд дасаж мэдэрч гутрахаас болгоомжил. Сэтгэл хөдлөл багатай тайван хүмүүсийг ч шалихгүй үйл явдал хямралд автуулж магадгүй.

Чөлөөт цаг гарвал гэр бүл, найз нөхдийнхөө хүрээнд өнгөрүүл. Биеийн тамирын дасгал хийж, идэвхтэй ажиллахад таатай байна. Долоо хоногийн сүүлээр та тодорхойгүй хайр сэтгэлийн харилцаанаас болж урам хугарах зүйл амсах бололтой. Амжилтын үүд хаалга таны өмнө нээгдэнэ. Гэхдээ хэт шунах нь танд сэтгэлийн зовлон болно. Амжилтад хүрэх гэвэл арга барилаа өөрчлөх хэрэгтэй байна. Аз туршилт, мөрийтэй тоглоомоос зайлсхий.

Хумх Амьдралын ямар ч өөрчлөлтөд сэтгэл хангалуун байж сур. Өөрийгөө сайн сайхан зүйлээр гэрэлтүүл. Хайртай хосууд сэтгэлийн бэлэг солилцох болно. Хайрлан дурлах нь сэтгэл санааны гайхалтай эмчилгээ болохыг та мэдэрнэ. Уран бүтээл туурвихтай холбоотой ямар нэг бичиг баримтад гарын үсэг зурахад тохиромжтой.

Олон нийтийг хамарсан ажилд оролцвол юу хийж чадахаа харуулах болно. Өөртөө итгэлгүй, эргэлзээтэй нөхцөл үүсвэл байдлыг бодитоор дүгнэж чадахгүй тул үл биелэх мөрөөдөлд автах магадлалтай. Дотоод сэтгэлийн тайван байдлаа хадгалан, зарим үйл явдлыг зөнд нь орхиж сур. Та ашигтай мэдээллийг зөв ашиглавал удахгүй шагнуулах, албан тушаал дэвших магадлалтай.

Загас Энэ долоо хоногт мөнгө санхүүгийн зохисгүй үйл ажиллагаанд бүү оролц. Ганц бие хүмүүс хайрлаж дурлах хүсэл их байвч сэтгэлд хүрсэн харилцаагаа хайсаар байх бололтой. Хувийн амьдралд таагүй асуудал үүсвэл ажил дээр ч санаандгүй өөрчлөлт гарч таны сэтгэл үймэрнэ. Шинэ ажил болон албан тушаалд шилжих бол түр хойшлуул. Долоо хоногийн дундуур өөрийгөө нухацтай, буурь суурьтай гэдэг талаас нь илүү харуул.

Гэхдээ хэт болгоомжтой, шийдвэр удаан гаргах зангаас болж ашигтай гэрээг алдаж магадгүй шүү. Өөртөө хэт итгэвэл хамтрагчийнхаа саналыг үл тоож мэднэ. Бусдыг сайн сонсохгүй бол өнөөдрийн үүрэгт ажлаа биелүүлж чадахгүйд хүрнэ. Амьдралын туршлагатай, ухаалаг хүмүүстэй харьцах нь танд таатай байх болно. Уран бүтээл туурвихад таатай. Ойр дотны хүмүүстэйгээ хамт аян замд гарч, сайхан байгаль үзэж сонирх. Дурласан хүмүүс өөрийн сонгосон хүндээ эргэлзэх байдлаас сал.

This image has an empty alt attribute; its file name is 8gf.jpg

LEAVE A REPLY