Матар:Энэ ордныхон тайван дөлгөөн,тэвчээртэй.Зурхай ордуудын дундаас хамгийн ухаантайгаар матрын орд шалгарсан.Тэд маш ухаантай,нэг зүйлийг их олон талаас нь боддог.Гүйлгээ ухаан сайтай,сэтгэхүй нь өндөр хөгжсөн.

Маш зөөлөн энэрэнгүй сэтгэлтэй.Хянуур анхааралтай,мэдрэмж нь өндөр хөгжсөн.Тэд ямарч зүйл болж байсан тайвнаар шийдэж чаддаг.Тэд хүссэн зүйлээ өөрийн болгон гэсэн л бол өөрийн болгож чаддаг.

Үхэр:Энэ ордны бүсгүйчүүд хайр дурлалын арвин их туршлагатай.Тэднээс хайр дурлалын зөвлөгөө авбал маш дуртай мэддэг бүх зүйлээрээ танд зөвлөгөө өгнө.

Тэд гаднаасаа хатуу ширүүн харагддаг боловч дотроо маш зөөлөн сэтгэлтэй,өр нимгэнтэй хүмүүс байдаг.Бусдыг гэх маш сайхан сэтгэлтэй бусдад үргэлж тусламжийн гараа сунгадаг.

Хумх:Энэ ордны бүсгүйчүүд даруу төлөв,их мэргэн ухаантай.Өөрийн гэсэн үзэл бодолтой,амьдралыг үргэлж сайхан өнцгөөс хардаг.Тэд бусдад төвөг болохыг хүсдэггүй,өөрөө биеэ дааж амьдрахыг илүүд үздэг.Амьдралын эрээн барааныг ялгаж салгаж чаддаг.

Бусдыг сайн сонсож,ойлгож,хэрэгтэй зөвлөгөө өгч сэтгэлээр дэмжиж чаддаг.Тэд нэг дурлаж хайрласан хүнээ өөрчлөхийг хүсдэггүй яг л байгаагаар нь хайрлаж халамжлахыг хүсдэг.

Хонь:Энэ ордныхон маш хөдөлмөрч,хийсэн зүйлээ дуусгаж байж санаа нь амардаг тууштай,хариуцлагатай хүмүүс.Тэд өөрийнхөө амьдралыг өөрөө авч явахыг зорьдог.

Ямарч хүнд хэцүү зүйл байсан шүд зуугаад тэвчдэг агуу тэвчээртэй.Энэ ордныхон эргэн тойрныхоо хүмүүсийг хайр халамжаар дутаадаггүй.

Охин:Энэ ордны эмэгтэйчүүд амьдрал гэж юу вэ амьдрал ямар байдгын,үнэнтэй нүүр тулж түүнийгээ даван туулж байсан болохоор амьдралд хэрсүү хашир ухаанаар ханддаг.Тэд их тэвчээртэй юу ч болж байсан чимээгүй,хэр баргын зүйлийг тоодоггүй хүлээцтэй ханддаг.

LEAVE A REPLY