Эхнэр хүн гэдэг гомдоллохгүйгээр гэрийнхээ бүх л асуудлыг хийгээд үр хүүхдээ, хань ижилтэйгээ үүрээд явдаг хүчирхэг хүмүүс байдаг билээ. Харин ямар ордны бүсгүйчүүд хамгийн сайн эхнэр болж чадах бол?

Хонины орд Энэ ордны бүсгүйчүүд хэнээс ч хараат бус, биеэ даасан, хүчирхэг байдлаараа бусад ордны бүсгүйчүүдээс ялгардаг ажээ. Тэд дэргэдэх хань ижил, найз залуугаасаа их зүйл хүсч шаналгадаггүй бөгөөд бүхнийг өөрөө хийгээд сурчихдаг, аливаад эв дүйтэй хүмүүс юм. Тийм учраас тэд хэн нэгнээс тусламж хүсдэггүй, өндөр шалгууртай, их зантай байдаг байна.

Хонины ордны бүсгүйчүүд хосын харилцаан дээр бага зэрэг яхир хатуу зантай, түүнчлэн хэрүүл маргаан ихтэй байх хандлагатай байдаг. Тэдэнд романтик, зөөлөн энхрий байдал бага зэрэг дутмаг байдаг аж.

Матрын орд Энэ ордны бүсгүйчүүд туйлын овжин, сэргэлэн байдаг бөгөөд энэ талаараа бусдыг урхидах, ашиглахдаа гаргууд байдаг аж. Тэд найз залуу, нөхрөөсөө юу хүсхээ сайн мэдхийн зэрэгцээ ямар ч зүйлийг өөрт ашигтай тал руу нь эргүүлж чадах бүсгүйчүүд.

Энэ нь тэдний амжилтын эхлэл ч байж болох… Та тэднийг сайн эхнэр байж чадна гэж үү? гэж гайхаж байвал эргэлзэх хэрэггүй, тэд чадварлаг сайн эхнэр байж чадах бөгөөд туйлын сонирхолтой нэгэн билээ.

Ихрийн орд Энэ ордны бүсгүйчүүд туйлын нухацтай, намбатай байдаг бөгөөд тэд энэ талаарай бусад ордны бүсгүйчүүдэд үлгэр дуурайл болдог. Тэдэнтэй найз залуу, нөхөр нь ярилцах, зөвлөлдөх дуртай байдаг.

Учир нь тэд ухаалаг, үнэт зөвлөгөөг өгч, сайн ярилцагч байж чаддаг билээ. Тэд биеэ хаана, яаж авч явж, хэнтэй яаж харьцахаа мэддэг даруу төлөв, ухаалаг бүсгүйчүүд юм. Энэ ордны бүсгүйг өөрийн болгосон бол залуу та өөрийгөө азтай тооцох нь зохистой юм.

Загасны орд Энэ ордны бүсгүйчүүд хамгийн сайн эхнэр болж чаддаг гэж хэлэхэд хилсдэхгүй юм. Учир нь тэд хамгийн үзэсгэлэнтэй, ухаалаг, мэдрэмжтэй нэгэн байдаг бөгөөд энэ ордны бүсгүйг өөрийн болгож чадсан залуу та тэнгэрийн одыг шүүрсэнтэй ижил билээ.

Тэдний хувьд гэр бүл гэдэг нь үргэлж хамгийн эхний байранд байдаг. Хэдий маш их ажилтай завгүй байсан ч хань ижил, үр хүүхдээ халамжилж, хайрлахаа умартдаггүй, мөн ямар ч үед үзэсгэлэнтэй харагдаж чаддаг онцгой чадвартай бүсгүйчүүд юм.

LEAVE A REPLY