1. ҮХЭР энэ ордод төрсөн эмэгтэй бол үнэхээр уян хатан, зөөлөн сэтгэлтэй байдаг. Энэ нь эрчүүдийг өөртөө татах хамгийн гол тулгуур нь болж өгдөг. Мөн тэрээр өөрийнхөө царай төрхөнд яг тохирсон нүүр будалтыг хийдэг нь үнэхээр гайхалтай.

Тэдний инээмсэглэл нүүр дүүрэн сайхан байдаг учир эрчүүд гэлтгүй бүх хүмүүс түүнд нүд унагаадаг. Гэхдээ энэ бүгд нь үхрийн ордны эмэгтэйчүүдийн эрчүүдийг өөртөө дурлуулах гэсэн арга заль ажээ.

2. ИХЭР энэ хүмүүсийг гаднаас нь хараад хэзээ ч дүгнэлт хийж болохгүй. Ихрийн ордны эмэгтэйчүүдийг ямар хүмүүс гэдгийг нь хамгийн ойрын хүн нь ч мэддэггүй байна. Тэдэнд бусдад байдаггүй биеийн хэл гэж байдаг.

Энэ нь үйл хөдлөлөөрөө хэлэх гэснээ илэрхийлж чаддаг гэсэн үг юм. Үүнээс гадна хэл ярианы баялаг нь үнэхээр сайн. Энэ хоёр нь нийлвэл хэнийч анхааралд өртдөг. Та хэрвээ ихрийн ордны эмэгтэйн өмнө хэдхэн минут л анхаарлаа алдах юм бол аль хэдийнэ тэдэнд татагдах болно.

3. МЭЛХИЙ тэд бол мэргэшсэн урхидагч. Тэдний бай нь үргэлж тодорхой байдаг. Хэрвээ та тэрний шалгуурт тэнцсэн эр байвал танд бүх сэтгэл татам байдлаа харуулдаг.

Тэд хэт залуухан залуу бас бүрэн төлөвшөөгүй эрчүүдэд сэтгэл татам байдлаа харуулахыг огтхон ч хүсдэггүй байна. Мөн та мэлхийн ордны эмэгтэйн торонд орвол тэдний хурц ухааныг бишрэх болно.

LEAVE A REPLY