Ирээдүйд алдар нэрд хүрч амжилтанд хүрэх ордууд.

Ирээдүйд алдар нэрд хүрч амжилтанд хүрэх ордууд.

0
5

1.Арслан:Энэ ордныхон яг болор шаазан шиг хүмүүс.Ажил хөдөлмөр нь үргэлж амжилт бүтээлээр бялхаж азын од нь гийж байдаг.Өөртөө маш итгэлтэй,зоригтой,шийдэмгий,бусдыг удирдах чадвартай.Үргэлж гадаад гоо үзэсгэлэн болон,дотоод сэтгэлийн хүчээрээ олны хайрыг өөртөө татаж яг л нар шиг мандаж сар шиг гэрэлтдэг аж.Тэд юугаар ч дутахгүй хангалуун саятан болж амьдрах хувьтай хүмүүс.Гүйлгээ ухаан сайтай тул хаана ч хөлөө олоод явах чадвартай.Мөнгөний тал дээр арслангийн орд шиг мөнгөө өсгөж үржүүлж чаддаг орд байдаггүй.

2.Үхэр:Энэ ордныхон түргэн шийдэмгий ааш зантай ч энэ зан нь тэднийг амжилтанд хүргэдэг. Үхрийн ордныхон бол өмнөө тавьсан зорилгодоо заавал хүрдэг,маш хичээнгүй,тэсвэр тэвчээрийн тууль болсон хүмүүс юм.Үргэлж сайхан инээмсэглэлээрээ бусдыг өөртөө татаж хайр хүндлэлийг нь олж авч чаддаг. Үхрийн ордныхон бол чимээгүй хэрнээ шаргуу хөдөлмөрлөдөг хүмүүс.

3.Охин: Энэ ордныхон мөнгөнд маш их дуртай.Тийм ч учраас үрэх мөнгөнийхөө төлөө юуч хийхэд бэлэн байдаг. Тэд шуналтай хэрнээ бусдад туслах дуртай. Охины ордныхны бусдаас ялгардаг нэг зүйл нь их олж бага үр гэсэн зарчмыг бат барьдаг. Энэ зан чанар нь ирээдүйд мөнгө санхүүгийн тал дээр санаа зовох зүйлгүй сайхан амьдрах нөхцөлийг бүрдүүлдэг.

NO COMMENTS

LEAVE A REPLY