ЖИНЛҮҮР тэдний хувьд 6 сар бол амьдралаа өөрчлөхөд хамгийн зөв цаг. Тэд ганцаараа бол хосоо олоход амжилт олох магадлал үнэхээр өндөр. Ямарваа нэгэн бизнес эхлүүлж, өөр шинэ нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэн гаргавал сайн борлогдох боломж их.

Зургаан сарын сүүлээр жинлүүрийн ордод төрөгсөдийн санхүүд томоохон хөрөнгө оруулалт ирэх ба энэ нь зөвхөн тэднээс л шалтгаалах болно. Хэрэв танд орон сууц юмуу газрын асуудал байгаа бол удалгүй шийдэгдэх болоцоо байна. Үүнтэй холбоотой гэрийн эд хогшилоо өөрчилж магадгүй. Мөн зургаан сард стресст орж болзошгүй учраас уур бухимдлаа сайн барих шаардлагатай.

НУМ нумын ордод төрөгсөдийн хувьд зургаан сар бол шаргуу хөдөлмөрлөх цаг. Та шаргуу байвал дээд албан тушаалтан тань таныг үнэлэж томоохон бэлэг барих болно. Хэрвээ бизнес эрхлэгчид байвал тодорхой хэмжээнд амжилт олох болно.

Мөн хосуудын харилцаа сайн байх бөгөөд гэр бүлийнхэнтэйгээ хэрүүл маргаан үүсгэхээс зайлсхийх нь зүйтэй. Учир нь таныг урьд өмнө нь шаналган зовоож байсан өвчин зовлон сэдэрч болзошгүй. Танд ажилдаа сэтгэл хөдлөлөөр хандаж болохгүй гэж зөвлөе. Зургаан сард тохиолдох бас нэгэн сайхан зүйл бол ах дүү хамаатан садангуудтайгаа улам харилцаа бэхжих болно.

ИХЭР энэ ордод төрсөн хүмүүс их амжилтыг олох болно. Хэрвээ бизнес эрхлэгчид байвал таны бизнес илүү өрөгжинө. Мөн ихрийн ордод төрсөн төрийн алба хаагчид тушаал дэвшиж болзошгүй.

Хэрвээ та хостойгоо муудалцсан бол энэ 6 сар эвлэрэхэд хамгийн тохиромжтой цаг хугаацаа юм шүү. Харин та ганц бие бол ихрүүдийн ихэнх нь энэ сард хайраа олох нь баттай. Таны бие эрүүл чийрэг бол энэ сард хэт их ажилласанаасаа болоод ядаргаанд орж магадгүй.

LEAVE A REPLY