Хумх болон загас:Загасны ордныхон өөртөө итгэлтэй,бардам,өөрийнхөөрөө зантай.Харин хумхын ордныхон бол илүү биеэ даасан,дураараа ааштай бөгөөд их хор шартай аж.

Тэд хэзээ ч хоорондоо хэл амаа ололцдоггүй.Хоёулаа маш хүчирхэг,эрч хүчтэй,гал цог нь доороосоо ундардаг учраас хэн хэн нь буулт хийх дургүй учраас таарч тохироход маш хэцүү.

Нум болон хилэнц:Нумын ордныхон бүхнийг өөрийнхөө хүссэнээр болон өөрийнхөө хараа хяналтанд байлгахыг хүсдэг.Учир нь тэд хамтрагчдаа өөртөө үнэнч эсэхэд эргэлздэг учраас нягталж тэд нартаа итгэж байхыг хүсдэг.

Харин хилэнцийнхэн өөрийн зорилгийг хэдийн тодорхойлсон түүнийхээ төлөө хичээдэг бөгөөд түргэн ааш зантай тэвчээр муутай хүмүүс байдаг.Тэд өөрсдийнх нь эрх чөлөөг боогдуулсан хүсэл сонирхолыг нь хориглодог хүмүүс болон өөрт нь итгэдэггүй хүмүүст хамгаас дургүй.Ийм учраас энэ 2 ордныхон хоёр өөр гаригийн хүмүүс шиг байдаг.Иймээс л хоорондоо ойлголцоход нь хүндрэл үүсдэг.

Мэлхий болон жинлүүр:Мэлхийн ордныхон маш эмзэг,уяхан сэтгэлтэй,маш мэдрэмтгий хүмүүс байдаг.Тийм ч учраас ямар ч зүйл дээр тайван буурь суурьтай ханддаг.Тэд амар амгалан тайван амьдралд дуртай.Тус орд усны элменттэй.

Харин жинлүүрийн ордныхон анхаарал халамжинд дуртай бусдыг хайрлаж халамжлах дуртай бөгөөд өөрийгөө халамжлуулахыг маш их хүсдэг аж.Харин энэ зан чанарт мэлхийн ордныхон маш дургүй байдаг.Тэд агаарын элементтэй учраас хэзээ ч усны элементтэй таарч тохирдоггүй аж.

Хонь болон үхэр:Хонины ордныхон залхуу,зөрүүд гөжүүд төрлийн хүмүүс байдаг.Тэд бусдаас үргэлж тусламж дэмжлэг авахыг илүүд үздэг.

Харин үхрийн ордныхон шаардлага өндөртэй,сэтгэл хөдлөлөө удирдаж чаддаг,ичэмхий,нэрэлхүү зантай.Тэд төгс санагдсан хүн л татагддаг.Залхуу хойрог хонины ордныхон үхрийн тэвчээрийг барж хоорондоо маргадаг.

Матар болон ихэр:Матрын ордныхон маш ухаантай бөгөөд хэзээ ч бодлогогүй зүйл хийдэггүй буурь суурьтай тайван хүмүүс байдаг.

Харин ихрийнхэн сэтгэлтийн хөөрөл ихтэй тул бүх зүйл дээр сэтгэлийн хөөрлөөр хандаж хөнгөн хуумгай зан чанар гаргадаг.Тэдний энэ байдалд мартын ордныхон маш дургүй.

Арслан болон охин:Арслангийн ордныхон бусдад тушаах,захирах,удирдах,зааж зааварлах,бусдын эрх ашгийг боогдуулах дуртай байдаг.

Харин охины ордныхон маш нягт нямбай хичээнгүй бүхнийг өөрийнхөөрөө хийгээд сурсан учраас бусдаар тушаалгах хэн нэгний зааварчилгааг авах дургүй.Тиймээс тэдний үзэл бодол нийцэхгүй хоорондоо маргалддаг.

LEAVE A REPLY