Хамгийн хүчирхэг зурхайн ордууд.

Хамгийн хүчирхэг зурхайн ордууд.

0
3

1. ХОНЬ энэхүү ордныхон бол маш өөртөө итгэлтэй. Тэд хүмүүст бууж өгөхийн үнэн голоосоо үзэн ядаж, зөвхөн ялахын төлөө зөрүүдлэж өөрийнхөө бурууг хүлээн зөвшөөрч чаддаггүй учраас өөрийгөө маш ихээр зөвтгөдөг.

Мөн тэд эрч хүчээр бүрэн дүүрэн байдаг учраас ямар ч эрсдлээс өчүүхэн төдий ч айдаггүй. Тэдэнд байдаг сайхан чадваруудын нэг бол бусдыгаа удирдан чиглүүлэх юм. Энэ бүхний зэрэгцээ тэдэнтэй дайсагнаж явдаг хүмүүс олон байдаг ч хонины ордод төрөгсөд үүнд санаагаа бага ч гэсэн чилээдэггүй байна.

2. ХИЛЭНЦ тэд бол жинхэг хүчирхэг шонхорууд. Тэдний хатуужилтай занг юу ч дийлэхгүй. Амьдралд нь ямар зовлон бэрхшээл гарч ирсэн ч бууж өгөлгүй хамаг хүчээ дайчлан тэсэж үлддэг байна.

Тэднийг хүчирхэг хүмүүс гэхгүй өөр юу гэх билээ дээ. Тэдний дутагдалтай зан чанар нь бусдыг өөлж гоочлохдоо их сайн. Гэхдээ бусдаад шүүмжлэл хүлээн авахдаа их муу байдаг нь цөөнгүй хүмүүсийн дургүйцлийг хүргэдэг.

3. МЭЛХИЙ тэд хэнд ч төсөөлөгдөхөөргүй их хүчирхэг. Тэрээр юунд ч бууж өгдөггүй гайхалтай зантай. Тэдэнд дургүй хүн бараг л байдаггүй. Үүний гол шалтгаан бол тэдний шударга, хичээнгүй, ажилсаг зан байдал юм.

Мөн тэд хэнээс ч тусламж хүсэлгүйгээр бүхэл амьдралаа өөрөө бүтээх чин хүсэл нь тэднийг амжилтын оргилд хүргээд зогсолгүй олны хайр хүндэтгэлийг хүлээдэг байна.

4. АРСЛАН энэ ордод төрөгсөдийг жинхэнэ удирдагч гэж хэлж болно. Тэдэнд айх айдас гэж үгүй. Мөн хэнээс ч санаа зоволгүйгээр хүссэн бүх санаа бодлоо хэлж чаддаг.

Арслангуудын тууштай зан чанар нь тэднийг манлайлагч болход нь хамгийн их түлхэц болж өгдөг бөгөөд тэдний хэмжээлшгүй их эр зориг нь үргэлж бусдаас ялгарах том шалтгаан нь болдог байна.

NO COMMENTS

LEAVE A REPLY