Охин:Энэ ордныхон хамгийн эхэнд байх нь зүй ёсны хэрэг.Тэд санхүүгийн тогтвортой байдлыг сайн хянадаг яаж мөнгө олох бэ? Юунд зарцуулах вэ юунд болохгүй вэ? гээд бүх зүйлд хянамгай маш мэдрэмжтэй байдаг.

Тархины сэтгэн бодох чадвар өндөр бөгөөд Гүйлгээ ухаан сайтай бизнес эрхлээд олсон мөнгөө яаж хуримтлуулж цааш хэрхэн яаж өсгөж яаж эргэлдүүлж яаж илүү мөнгөтэй болох билээ гэж үргэлж боддог.Тэд нас ахих тусам мөнгө хэрэг болно гэдгийг мэддэг учраас тэр үедээ зовохгүй сэтгэл амар амьдрахын тулд үргэлж хичээж хөдөлмөрлөж байдаг.

Хилэнц:Энэ ордныхон бүх төрлийн зүйлийг маш амархан хялбараар хийчихдэг хийж чадахгүй зүйл гэж байхгүй.Тэд зорьсон зорилгодоо заавал хүрдэг хичээнгүй тууштай хүмүүс. Хилэнцийн ордныхон үргэлж хөдөлмөрлөж хичээнгүй байдаг бөгөөд хийсэн бүх зүйл нь маш хурдан амжилтанд хүрч карьер нь маш хурдан өсдөг тул хүмүүс тэдэнд маш их атаархдаг.

Энэ ордныхон бэлэн мөнгөнд маш их дуртай бөгөөд хийсэн ажлынхаа мөнгийг ядах юмгүй өсгөж бусдад атаархуулж сайрхаж сайхан амьдарч байгаагаа хүмүүст харуулах маш дуртай.Үүгээрээ ч тэр мөнгөө маш зохистой зүйлд зарцуулж байдаг. Хилэнцийн ордныхон их хөдөлмөрч бизнес ухаантай хүмүүс учир хэзээ ч хоосон явахгүй.

Матар:Энэ ордныхон жинхэнэ амьдралын төлөө хөдөлмөрлөж хичээж зүтгэж сайн сайхан амьдарч мөнгө олохыг үргэлж зорьж хангалуун амьдрахын төлөө төрсөн хүмүүс юм. Матрын ордныхон санхүүгийн тал дээр маш чанга хий дэмий хэрэггүй зүйлд мөнгөө үрээд байдаггүй. Тэд гэр бүлийнхээ санхүүг ирээдүйд тогтвортой байлгахын тулд мөнгөө хэрэгцээтэй зүйлд зарцуулж тэр хэмжээгээрээ ч мөнгө нь өсдөг.

Тэд жоохон нас ахиад ирэхээрээ л мөнгөө үрж эхэлдэг яагаад гэвэл тэр үед хөдөлмөрлөсөн ажлынх нь хөлс орж ирээд тэд хэдийнээ баяжсан байдаг.Тэд үнэтэй машин унаж бусдад гайхуулж сайрхаж амьдрах маш дургүй ба мөнгөө банканд хадгалах эсвэл бизнест хөрөнгө оруулсан байдаг.

Мэлхий:Энэ ордныхон мөнгө хуримтлуулдаггүй хэрнээ санхүүгээ барих тал дээр маш чанга.Шаардлагатай үедээ зарцуулах мөнгөний хэрэгцээ тэдэнд маш их тулгарсан ч мөнгөө тэд яаж ийгээд олдог хааяа буруу замаар мөнгө олдог,хааяа шөнийн цагаар ажил хийдэг. Мэлхийн ордныхон ямар ч ажлыг түргэн шуурхай нягт нямбай хийж чаддаг.Тэд хадгаламж нээлгэн гэсэн бодолтой байдаг ч баяжсан хойноо л хадгаламжтай болно гэж боддог. Тэдний нэг сул тал нь 30 нас гармагцаа мөнгөний төлөө хөдөлмөрлөж ажиллах нь багасаж эхлэдэг.

LEAVE A REPLY