Хумх Хумхын ордны хүмүүсийг хамгийн нөхөрсөг орд гэж бодож магадгүй. Гэхдээ тэднээс их олон хүн зайгаа барихыг хичээдэг. Энэ тэдний хүйтэн цэвдэг зантай яах аргагүй холбоотой. Хумхууд ойр дотны хүмүүстээ хүртэл хүйтэн зангаа гаргаж чаддаг. Тэд нэг л уурлавал уур нь хэнд ч дийлдэхгүй аймшигтай уурладаг боловч хэсэг хугацааны дараа уур гараад эргээд тайван болдог байна.

Хилэнц Хилэнцийн ордод төрсөн хүн бол үнэхээр учир нь олдоход хэцүү. Тэдний уур бухимдал, дургүйг нь хүргэсэн хүмүүсийн нурууг нь хүйт даах хэмжээнд хүртэл нь хүйтэн цэвдэг зан гаргадаг. Тэдэнд хичнээн сайхан зүйл хийсэн ч тэрний зүрхэнд та маш багахан хэмжээ л эзэлдэг. Ийм учраас хилэнцүүдтэй учир зүйгээ ололцох нь маш бэрхийн дээр ховор байдаг. Ялангуяа тэрний дургүйг нь хүргэсэн үед.

Үхэр Үхрийн ордод төрсөн хүмүүс үнэхээр зөрүүд. Энэ нь хилэнцүүдтэй адилхан зан юм. Тэдний зөрүүд зан нь дийлдэхгүй, үргэлж өөрийнхөөрөө зүтгэдэгийг ойр орчмын хүмүүс нь сайн мэднэ. Тэд бусдад хүндэтгэлтэй ханддаг боловч муудалцах үедээ хэрүүл маргааныг асуудлыг шийдвэрлэх хамгийн зөв арга гэж боддог. Хэрвээ үхрүүдтэй маргалдвал тэднээс өршөөл эсвэл энэрэлийг хэзээ ч хүлээл хэрэггүй.

LEAVE A REPLY