1.Хонь:Энэ ордныхон амьдралын утга учир юу болохыг мэдэхээр үргэлж хичээдэг боловч амьдралынх нь утга учир хажууд нь байхад тоохгүй өнгөрдөг,зарим нь бүр мэдэхгүй чигээрээ дуусдаг.Тэд заавал зорилгодоо хүрч чаддаг.Дараагийнхаа зорилгоо өмнөө тавьж хичээдэг.Тэд өөрсдөдөө маш их итгэлтэй сэргэлэн цовоо өөртөө итгэлтэй энэ нь тэднийг цор ганц дахин давтагдахгүй гэдгийг нь улам мэдрүүлж аз жаргалтай болгодог.

2.Үхэр Үхрийн ордныхон буурь суурьтай,бодлоггүй зүйлс хийдэггүй.Тэд гэр бүл ажил мэргэжлээ хамгийн чухал гэж үздэг боловч тэдний өмнө аль нэгийг нь сонгох сонголт гарч ирдэг түүнээсээ болоод маш хүнд байдалд ордог.Санхүүгийн байдал дээр маш хянамгай бодлоготой ханддаг.Ажил мэргэжил болон хичээл номондоо шаргуу хөдөлмөрлөж амжилт их гаргадаг.Үргэлж өөрсдийгөө хөгжүүлж боловсруулж шинэ зүйлс сурдаг.Гэр бүл найз нөхөддөө цаг гаргаж хамтдаа шинэ дурсамжийг бүтээхийг зорьдог.Тэдний сайхан амьдралын 3 гол түлхүүр бол гэр бүл,ажил мэргэжил,санхүүгийн тогтвортой байдал юм.

3.Ихэр:Энэ ордныхон нэг бодолдоо тууштай байдаггүй,их хувирамтгай зан чанартай бөгөөд хүсэл тэмүүлэл зорилго нь байнга өөрчлөгддөг.Тэд гэр бүл найз нөхөд гэх мэт үзэл бодол нийлдэг хүмүүстэйгээ үзэл бодлоо хуваалцаж хамтдаа ярилцаж шинэ зүйлс туршиж адал явдалтай байх дуртай бөгөөд түүнээсээ маш их аз жаргал амар тайванг мэдэрч амьдралын утга учрыг улам их ойлгодог.Тэдний хамгийн эхний зорилго бол хайртай хүмүүсээ алдахгүй хамтдаа аз жаргалтай эв найрамдалтай байхыг эрхэмлэж ажил мэргэжил мөнгө зэргийг дараан нь тавьдаг.

4.Мэлхий:Энэ ордныхон их уян зөөлөн,эмзэг,сайхан сэтгэлтэй,сэтгэлийн хөөрөл ихтэй хүмүүс байдаг.Гэр бүлийнхэнтэйгээ ярилцаж хамт хооллож,хөгжилдөж халуун дулаан уур амьсгалтай байхыг эрхэмлэдэг.Ажил мэргэжилдээ хөдөлмөрлөж хичээж тууштай бөгөөд эрч хүчтэй ажиллаж амжилтанд хүрч чаддаг давуу талтай.Харин карьер нэр хүндэд маш дургүй.Бусадтай эв найртай эелдэг тусархаг зөв бодолтой амьдрахыг хичээдэг.Тэд хүнд их туслах дуртай өөрийгөө үл хайхарч бусдад туслаж тусалсан хүн нь аз жаргалтай инээж байвал тэдний хүсэл биелж байгаа л гэсэн үг

5.Арслан:Энэ ордныхон түргэн ааштай бөгөөд уурласан үедээ юу ч хийхэд бэлэн байдаг.Тэд өөрийгөө бусдад зөв ойлгуулж бусадтай эелдэг харьцаж өөрийгөө үргэлж хөгжүүлж шинэ зүйлсийг эрэлхийлж боломжгүй гэсэн зүйлд гарц гаргалаа хайж өөртөө дахин нэг хөгжих боломжийг үргэлж олж чаддаг.Өөрийнхөө хүссэн зүйлийг хийж эрх чөлөөтэй амьдрахыг хүсдэг.Эдгээрийн дараа гэр бүл найз нөхдөө чухал гэж үздэг.Гэвч хамгийн сүүлд гэр бүлээ гэдэг боловч гэр бүл үр хүүхдийнхээ төлөө юуг ч золиосолж хүсэл мөрөөдлөө хаяхад бэлэн байдаг.

6.Охин:Энэ ордныхон ямар ч зүйл хийсэн дутуу орхихгүй цэвэр нямбай төгс зүйл хийхийг мэрийдэг.Энэ нь бусад хүмүүсээс илүү ялгаруулдаг.Эргэн тойрныхоо бүх зүйлийг төгс байгаасай гэж үргэлж хүсэж тэмүүлж явдаг боловч бүх зүйл төгс байх албагүй гэдгийг мэдээд сэтгэлээр их унаж гутардаг.Тэд ажил,үүрэг хариуцлагыг нэгт тавьдаг ба бусад зүйл хүлээж болно дараан нь гэж боддог.

7.Жинлүүр:Энэ ордныхон шударга зүйлсийг эрхэмлэж шударга үнэний төлөө тууштай тэмцдэг.Тэднийг хүрээлж буй хайр халамжийг нь татдаг их итгэж найдаж хүндэлж явдаг хүмүүс нь урмыг нь хугалах нь цөөнгүй байдаг.Тэд их өөдрөг үзэлтэй,өөртөө итгэх итгэл ихтэй,хэр баргын зүйлд гутраад байдаггүй сэтгэлээр унасан ч дахин хөл дээрээ босч чаддаг.Найз нөхөд гэр бүлээсээ урам зориг авч эрч хүчтэйгээр шударга зүйлсийг бүтээдэг.

8.Хилэнц:Энэ ордныхон зорилгогүй амьдрахыг хүсдэггүй.Үргэлж шинэ зорилготой урагшаа тэмүүлж эхийг хийж бүтээхийг зорьж өөрийгөө дайчилж байдаг.Урдаа зорилго тавьсан л бол түүндээ заавал хүрч түүнийгээ амьдралынхаа зорилго болгож байдаг.Зорилгодоо аз жаргалтай адал явдал дүүрэн хүрч түүнээсээ эрч хүч урам зориг авдаг.Тэдний хамгийн чухал нь өмнөө тавьсан зорилго дараан нь гэр бүл эд хөрөнгө байдаг.

9.Нум:Энэ ордныхон их олон ааштай.Амьдралынхаа зорилгыг үргэлж хайдаг боловч тодорхойлж чадахгүй үр бүтээлгүй өнгөрүүлж амьдралаас юу хүсэж байгаагаа мэдэхгүй зөнгөөрөө урсгалаараа амьдрах тохиолдол бий..Зорилгоо үргэлж өөрчилж ажил мэргэжлээ ч сольдог үүнд зан ааш нөлөөлж байна гэж үздэг.Магадгүй энэ нь амьдралынх нь утга учир ч байж болно.

10.Матар:Тэд хүүхэд байхаасаа л алдар нэрт гарахыг хүсдэг.Нийгэмд өндөр байр суурь эзэлж мөнгөтэй болох нь л тэдний амьдралын гол зорилго.Харин үлдсэн зүйл нь болно доо л гэж боддог.Харин гэр бүл нь сүүлд байдаг.Энэ гэхдээ тийм ч чухал биш заримаа хамгийн чухал нь гэр бүл байдаг.Гэхдээ л тэдний амьдралын үндсэн зорилго алдар нэр,санхүүгийн тогтвортой байдал.

11.Хумх:Энэ ордныхон зорилгоо маш амархан өөрчилдөг.Гэвч хэзээ ч хөдлөшгүй зорилго бол өөрийгөө хөгжүүлэх урагшаа тэмүүлэх юм.Найзууд болон үнэн шударга 3г хамгийн эрхэм зүйлээ болгодог.Үүний дараа гэр бүл,эд хөрөнгө байдаг.

12.Загас:Энэ ордныхон хайртай дотны хүмүүсээ юунаас ч илүү эрхэмлэж хайрладаг.Дотны хүмүүсийнхээ урмын үг магтаалаас эрч хүч авч илүү их өөртөө итгэдэг.Тиймдээ ч хамгийн их аз жаргал баяр хөөр аз нь гийсэн байдаг.Тэдний амьдралын зорилго бол энх тайван хайр сэтгэл юм.Харин хайртай хүнээсээ салахдаа сэтгэл гутралд өртдөг ч түүнийгээ даван туулдаг.

LEAVE A REPLY