Хилэнц Хилэнцийн ордныхон тун ч их хартай хүмүүс. Хэн нэгнийг сонгож, дэргэдээ байлгахаар шийдсэн л бол өөрөөсөө хараат байлгаж, бүх зүйлийг нь хяналтандаа авах ёстой л гэж боддог хэцүүхэн хүмүүс,

энэ нь тэдний өмчлөх хам шинжтэй нь холбоотой юм. Энэ ордны хүмүүстэй хамт байх туйлын хэцүү бөгөөд тухайн хүнээс асар их тэвчээр шаарддаг билээ.

Ихэр Ихэрийн ордныхон их дотогшоо, сэтгэл хөдлөлөө гадагш илэрхийлэн гаргах тун чиг дургүй хүмүүс. Тиймдээ ч хардаж байгаагаа хэзээ ч ил гаргадаггүй, ийм учраас бусад хүмүүс түүнд хардах мэдрэмж байдаг ч гэж төсөөлдөггүй ээ.

Түүний найз залуу, хайртай хүн эсвэл таалагддаг хүн нь өөр нэгэнтэй жоохон л дотно яриа өрнүүлбэл тэдний дотор хардалтын хуй салхи дэгдэж эхэлдэг ч тэд үүнийгээ чанадлан нууцлаж, бусдад мэдэгдэхгүй байж туйлын сайн чаддаг билээ.

Загас Загасны ордны хүмүүс өөртөө итгэлгүй өөрийгөө доогуур үнэлдэг учраас жоохон л шалтаг гарвал хардах гээд байдаг талтай.

Загасны ордныхон өөртөө итгэлгүй учраас өөрөөс нь илүү хүн гарч ирж хайртай хүнийг нь өөрийн болгож магдаггүй гэж айдаг болохоор байнга хайртай хүнээ харддаг.

LEAVE A REPLY