Жинлүүр Сарын эхэнд боловсрол эзэмших, мэргэжлийн чадвараа дээшлүүлэх сонирхолтой хүмүүс гайхамшигтай боломжийг бүү алд. Таны ур чадварыг бодитоор үнэлэх ажил хайвал олдох боломжтой. Бизнес эрхлэгчид ашигтай гэрээ байгуулж, ашиг олох магадлалтай байна. Санхүүгийн асуудлаар азад найдаад хэрэггүй. Шинэ зүйлийг танин мэдэх баяр баясгалангаас өөрийгөө бүү хол байлга.

Гэрээ хэлцэл өрнүүлж, арилжаа наймаа амжуулахад тохиромжтой. Мэдрэлийн хэт ачааллаас зайлсхийх хэрэгтэй. Бие болон сэтгэл санаа тавгүй байвал гэрээсээ хол явсны хэрэггүй. Та шинэ мэдлэг эзэмших, түүнийгээ амьдралд түргэн хэрэгжүүлэх зэргээс хир амжилтад хүрэх нь хамаарна. Сарын дундуур мөнгө санхүүтэй холбоотой төлөвлөгөөгөө биелүүлэх шаардлага тулгарна. Шударга бус байдал үргэлжилж байсан ч хүмүүстэй харилцах харилцаагаа муутгахаас болгоомжил.

Бизнесийн салбарт санхүүгийн алдагдалд орох магадлал байна. Өвөрмөц шийдэл, уян хатан хандлага зэргээр зорилгодоо хүрэх замаа тодорхойл. Өөрийн үзэл бодлоо хамгаалах, мэдлэгийн хүрээгээ тэлэх зэрэг эрмэлзэл өрсөлдөөнд давамгайлах боломж олгоно. Таны зорилго тодорхой байвал амжилт олох магадлал их болно. Ойр дотнынхондоо тусалж тэднийхээ итгэлийг олж авахыг хичээ. Хайр дурлал, ойр дотны харилцаагаа сэвтээхээс болгоомжил. Хайртай хүндээ итгэл хүлээлгэж, зарим санамсаргүй хийсэн таагүй зүйлийг нь уучлах хэрэгтэй.

Хилэнц Таныг од гаригс аз жаргалаар ивээх болно. Үүрэг даалгавраа ганцаараа биелүүлэх сонирхолтой байсан ч хамт олны ажил төрөлд нэгдсэн нь танд өлзийтэй болохыг зөвлөж байна. Өрсөлдөгч нартайгаа тендерд өрсөлдөж ялалт байгуулж чадна. Ямар ч сэтгэлийн хөдөлгөөн хэрэггүй. Зохион байгуулах авьяасаа харуулж, чадварлаг алсыг хардаг болохоо мэдрүүл. Өөрийн зорилгодоо хүрэхийн тулд дэргэдээ байгаа хүмүүсийн итгэл дэмжлэгийг ашиглаж мөлжиж болохгүйг сана.

Хайр дурлалын харьцаа харилцан ашиг дээр тулгуурлана. Тааламжтай, ашигтай хүнтэй танилцаж магадгүй. Удирдлагууд оролцохгүй байх тийм арга хэмжээ бүү зохион байгуул. Аливаа олон нийтийн арга хэмжээ зохион байгуулах, хурал цуглаан, концерт, уралдаан, спортын арга хэмжээ зохиоход таатай. Сарын дундуур хувийн бизнес эрхлэгчид гадаад орон болон эх орныхоо өнцөг булан бүрээс сонирхолтой санал хүлээн авна.

Ажлын ачаалал, нэмэлт үүрэг даалгавар авахаас бүү ай. Ажлын цагийг ихээхэн үр бүтээлтэй ашигласнаар та бүхнийг амжуулж өөртөө шаардлагатай цаг завыг гаргаж чадна. Таны ажлыг дэмжихээ од эрхэс баталгаажуулж байна. Хайр дурлалын харьцаа ч сайн тал руугаа өөрчлөгдөх магадлалтай. Сэтгэл хөөрөл, мэдрэмжээ хэт чамин илэрхийлсэн хэв маяг хайртыг тань түлхэж болзошгүй гэдгийг од эрхэс зөвлөж байна. Таны нийгмийн ажил хэргийн байдал болон шинжлэх ухааны салбар дах байр суурь өснө.

Нум Энэ сард арилжаа наймаа болон үйлдвэрлэл эрхэлдэг хүмүүс үйл ажиллагаагаа өргөжүүлэх хэрэгтэй болно. Өндөр албан тушаалтан болон ивээн тэтгэгчдийн тусламжийг эргэлзэлгүй хүлээн ав. Гэхдээ эргэн тойрон хуримтлагдсан мэдээллүүдийг сайтар судал. Мэргэжил нэгтнүүдтэйгээ санал зөрөлдөж магадгүй. Мэдлэг мэргэжлээ дээшлүүлэхэд анхаар.

Идэвхтэй бөгөөд ухаалаг үйлдэл нь амжилтад хүрэх боломж олгоно. Таны хувийн амьдралын шинэ үе шат эхэлж магадгүй. Өөртөө итгэх итгэл их байх боловч хэт эрдэх хэрэггүй. Олон нийтийн үйл ажиллагаанд өөрийн ур чадвар авьяас билгээ харуулах гэсэн хүмүүс амжилт олохгүй бололтой. Сарын дундуур залуу нумынхан хайр сэтгэлтэй учирна. Зөв хайр дурлал амжилтын зам руу хөтлөхийг тэд ухамсарлах болно. Санхүүтэй холбоотой ажил эрхэлдэг хүмүүсийн хувьд сонирхолтой ажил хэргийн санал ирнэ.

Судалгаанд тулгуурласан хөрөнгө оруулалт дажгүй ашиг авчирна. Оюун ухааны салбарын бүхий л ажил төрөл амжилт гаргана. Мэдээллийн олон эх үүсгэвэр таныг зовооно. Таны төлөвлөгөөнд атаархсан хэн нэгэн хорлохоор оролдож магад. Сарын сүүлээр ажил хэрэг хэвийн мэт байх боловч анхаарал татсан асуудлуудыг заавал шийдэх хэрэгтэй. Зөв шийдвэр гаргавал амжилттай хэлэлцээр байгуулах болно. Уран бүтээл хийх эсвэл боловсролдоо анхаарахад тохиромжтой байна. Бусдын нөлөөлөл таны амьдралд орж ирэх магадлалтай. Энэ нь сайн ч муу ч аль алийг таны амьдралд өгнө.

This image has an empty alt attribute; its file name is 346g.png

LEAVE A REPLY