6-р сарын зурхай Мэлхий Арслан Охины орд.

6-р сарын зурхай Мэлхий Арслан Охины орд.

0
4

Мэлхий Сарын эхээр ирээдүйтэй үйл ажиллагааны талаар шаардлагатай мэдээллүүдээ хүлээн авах тул өөрчлөлт хүссэн хүмүүсийн хувьд таатай. Бага зэргийн мөнгөн ашиг олсон ч түүндээ сэтгэл ханамжтай бай. Учир нь энэ үед бүхий л хүний санхүүгийн хүрээнд өсөлт амжилт харагдахгүй байна. Харин мэдлэгээ дээшлүүлэх эрчимжүүлсэн сургалт болон эрдэм шинжилгээний ажил хийхэд сайн үр дүн гарна.

Та бүхий л үйл ажиллагаанд болгоомжтой, хичээл зүтгэлтэй байх шаардлагатай. Эрс өөрчлөлт хийх, амьдралын хэв маягаа огцом өөрчлөх хэрэггүй. Тооцоогүй, бодлогогүй алхам санхүүгийн алдагдалд хүргэнэ. Гэрээ хэлцэл байгуулахдаа болгоомжтой байгаарай. Бизнесийн ерөнхий зорилгоо эргэн хар. Үйлдвэрлэл эрхэлдэг хүмүүс техник технологио шинэчил. Урьд өмнө шийдэж чадаагүй байсан асуудал шийдэгдэнэ.Амьдралд тулгарах сорилтыг итгэлтэй хүмүүстэйгээ хамт өнгөрөөх хэрэгтэй.

Сарын дундуур санхүүгийн төслүүд урьдчилан төлөвлөснөөс илүү удаан үр дүн үзүүлэх бололтой. Өөрийн үзэл бодлыг тууштай хамгаал. Ахмад хүмүүсийн үгийг сайн сонс. Мөн өөрийн тань идэвх зүтгэл карьераа дээшлүүлэх таатай боломж олгоно. Шинэ хэлэлцээр хийх болон хувийн амьдралдаа өөрчлөлт хийхэд тааламжтай цаг үе. Хувийн амьдралынхаа талаар элдэв хов жив, худал цуурхал үүсгэх сэжүүр гаргасны хэрэггүй. Ажил амьдралд өөрчлөлт гарах магадлалтай. Санхүүгийн байдлаа сайжруулахад хүнд байх болно. Ажил дээрээ гаргасан амжилт санхүүгийн тодорхойгүй байдал өөрчлөгдөхөд сайнаар нөлөөлж. Идэвх санаачилгатай хүмүүс албан тушаал дэвших магадлал нэмэгдэнэ.

Арслан Танд гялалзсан хүсэл мэдрэмж төрөх боловч энэ удаагийн хайрын адал явдалд зориулах цаг хугацаа, эрч хүч байхгүй байна. Амьдралын эрч хүч доогуур төвшинд байна. Түрэмгий, бүдүүлэг байдалд өртөх магадлал байна. Та маш романтик хандлагатай байх тул хайрын харилцаа чинь таатай болно. Таны гэр бүлийн харилцаа бат бэх болж эхэлнэ.

Гэвч тун удахгүй амьдралын эрч хүч, ажил хэрэгч чанар өсөн нэмэгдэнэ. Амьдралдаа ямар нэгэн өөрчлөлт хийвэл сайн. Удирдагч арслангууд хамт олноо зөв удирдсаны үр дүнд оновчтой сайн үйл ажиллагаа зохион байгуулж чадна. Зарим тохиолдолд таны хайхрахгүй өнгөрөөсөн жижиг хэсэг ч ноцтой алдаанд хүргэж мэднэ. Арилжаа наймаа эрхлэгчдийн өмнө даван туулахад бэрх саад бэрхшээл тохиолдож мэднэ. Сэтгэл санааны байдалдаа санаа тавь. Сарын дундуур эд хөрөнгөтэй холбоотой таагүй явдал гарч болзошгүй. Албан тушаал ахих эсвэл цалингаа нэмүүлэх талаар удирдлагатайгаа ярилцаж болно.

Ямар ч нөхцөл байдалд дасан зохицох чадварт суралцсанаар өрсөлдөөнд үлдэж чадна. Ихэнх хүмүүсийн сэтгэл санаа амгалан байх бололтой. Хууль ёс болон уламжлалт зан үйлийг дагаж мөрдөхийг хичээ. Тав тухын эрхэмлэх бололтой. Гоо сайхны хэрэгсэл болон тансаг эд зүйлсэд мөнгөө үрэх хүсэл таныг эзэмдэж болно. Амьдралын аливаа шинэлэг асуудалд идэвхтэй хандахаас бүү ай. Харин сарын сүүлээр гадагш аялах, ажлын айлчлал хийх зэрэгт сайн. Гэвч од эрхсийн тохиол зугаа цэнгэлд тохирохгүй байна. Сэтгэл хөдлөлөө дарахгүй бол эрүүл мэнд тавгүйдэж болзошгүй. Та ухаалаг байж зөв сонголт хийж чадвал сайхан гэр бүлтэйгээ мэдрэх болно.

Охин Сарын эхээр биеийн эрүүл мэндээ бүгдээс дээгүүр тавих нь танд тустай. Санаандгүй, азгүй тохиолдлоор өвдвөл багагүй хугацаанд эмчлүүлэх шаардлагатай болно. Эрч хүч дүүрэн мэт санагдах танд ямар ч асуудал бэрхшээл тотгор болж чадахгүй. Аливаа асуудалд хуумгай хандвал танд бүх зүйл муугаар эргэнэ.

Ганц буруу алхам бүгдийг нэг мөсөн алдах аюул авчирч болзошгүй. Чухал ажил хэргийн хүрээнд гаргах шийдвэр санхүүгийн хүндрэлд хүргэх магадлал их байна. Таны гэр бүлд хардалт, хөндийрөлт бий болохоос сэргийл. Сарын дундуур ажил, албан тушаал болон нийгмийн байр суурийг өөрчлөх үйл явдал болно. Аливаа таагүй үйл явдлыг сэтгэлээ их зовоолгүй даван туулахыг хичээ.

Албан уулзалт болон хувийн харилцаанд харилцан ойлголцолд хүрэхийг хичээ. Ганц бие хүмүүс хүнтэй танилцах хайрын холбоо тогтоох магадлалтай. Хайр сэтгэлийн харилцаанд өөрийн ихэнх цагийг зориулах хүсэл төрнө. Хөрөнгө санхүүтэй холбоотой асуудлаар бусдын заль мэхэнд хууртахаас болгоомжил.

NO COMMENTS

LEAVE A REPLY