6-р сарын зурхай Хонь Үхэр Ихрийн орд.

6-р сарын зурхай Хонь Үхэр Ихрийн орд.

0
8

Хонь Сарын эхнээс эрүүл мэндээ онцгой анхаар. Амьдралын хорт муу зуршлаа хая. Амьсгалын замын халдварт өвчин тусч болзошгүй байна. Спортоор тохируулан хичээллэх нь эрүүл мэндэд ашигтай байна. Ганц бие хүмүүсийн үүсгэсэн хайрын холбоо тайван бус байдалд оруулж, сонголт хийх хүндхэн асуудалтай тулгарна.

Хэрэв та залхууралгүй, хүсэл мөрөөдлөөрөө эрч хүчээ нэмбэл таны өмнө өргөн боломж нээгдэх болно. Аялал явах, шинэ танилуудтай харилцаа холбоо тогтоох зэрэгт тохиромжтой. Аливаад зөвхөн өөртөө ашиг харалгүйгээр бусдын саналыг хүлээн ав. Гадаад төрх сайхан харагдавч амьдралын эрч хүч сулавтар байна. Сарын дундуур ачаалал их байх тул аль болох сэтгэл санаагаа тайван байлга. Хэт ядарснаас сэтгэлийн хямралд орж болзошгүй. Тансаг хангалуун, элбэг дэлбэг байдлыг хэт хүсэмжлэх хэрэггүй.

Багш шавийн харьцаанд сайн үе тохиох тул цаг алдалгүй гүнзгийрэн суралцахад тохиромжтой үе. Төрийн албанд ажилладаг хүмүүс сарын эцэс хүртэл гэрийн бараа ховор харна. Саад бэрхшээл тохиох үед өөрийн гайхамшигт мэдрэмжээ ашигла. Хэцүү нөхцөл байдал гэнэтийн азтай тохиолдол танд тусламж авч ирнэ. Таны амьдралын нөхцөл байдал сайнаар өөрчлөгдөнө. Та амьдралын тодорхой хугацааны шалгалт, сорилтыг даван гарах үе шатанд байна. Сэтгэл санааны байдлаас хамааран бүтээлч чанар нэмэгдэнэ.

Үхэр Сарын эхээр шинэ ажил хэрэг эхлэхэд тус нөлөө болох харилцаа холбоо тогтооно. Шинэ ажил хэрэгтээ зоригтой ор. Ажлаа эхнээс нь зөв төлөвлө. Мөн зорилгодоо хүрэхийн тулд оновчтой стратегийг боловсруул. Сэтгэл санаагаа маш тайван тогтуун байлга. Энэ нь таны хувьд маш чухал байна шүү. Ажлын стресс бухимдлаа ая тухтай зүйлээрээ оролдож өөрийгөө амраа.

Амьдралын хэв маягаа өөрчил. Өөрийн үйл хөдлөл, бодол санаагаа хянаж чадвал хэцүү асуудлыг хялбараар даван гарна. Санхүүгийн байдал тийм ч тогтвортой бус байна. Орлого зарлагаа хяна. Та шийдэмгий сонголт хийж сур. Хамтран зүтгэгч нараа зөв сонгохыг од эрхэс зөвлөж байна. Сарын сүүлээр таны хүчин чармайлт амжилт авч ирнэ. Та сонголт хийхдээ долоо хэмжиж нэг огтол. Асуудалд гарц олох боловч тодорхой шийдэлд хүрэхгүй байж магадгүй. Эрч хүчээ зөв зарцуулах шаардлагатай байна. Шударга зан чанар танд нэр хүнд авч ирнэ.

Ихэр Сарын эхээр хариуцлагатай, ажилдаа бүтээлчээр ханддаг хүмүүс нэр хүндээ бэхжүүлж, удирдлагатайгаа харьцаагаа сайжруулна. Өөрийн хүсэл зоригийг бусдад бүү тулга. Таны гайхамшигтай авьяас бусдад ил харагдахгүй байсан ч хэрэгтэй үедээ хэрэгтэй газраа илрэх л болно. Шинэ ажил эхлэх гэнэтийн шийдвэр бүү гарга.

Мөн дээд шатны байгууллагад ажил хэргийн талаар хандахад таатай байх магадлалтай. Бусдаас үл хамааран чөлөөтэй сэтгэх нь амьдралыг олон талаас нь олж харах боломж олгоно. Гадаад байдалдаа анхаарч сайхан имиж болон сайн мэдлэгийг хослуулан харуулах цаг үе. Сэтгэл санааны хувьд тогтвортой байж, хөл үймээнд бүү авт. Биеэ авч явах байдалдаа анхаар. Сарын дундуур үл хөдлөх хөрөнгө худалдан авах, бичиг баримт бүрдүүлэхтэй холбоотой асуудал гарч болзошгүй байна.

Чухал гэж бодож байсан ажил хэргээ ч хойш тавин эрүүл мэндээ анхаар. Биеэ эмчилж сувилахад цаг зав гарга. Эс тэгвэл өвчин ужиг болж мэднэ.Та шинэ ажил төрөл эхэлж, чухал зорилгуудаа шийдэхийг эрмэлзэнэ. Бичиг баримт бүрдүүлэхтэй холбоотой хүндрэлүүд гарч болзошгүй. Таны амьдралд хэн нэгэн хүн орж ирнэ. Найз нөхөдтэйгөө цагийг зугаатай өнгөрүүлэх хялбархан төлөвлөгөө зохио.

NO COMMENTS

LEAVE A REPLY