Хонь Долоо хоногийн эхнээс эрүүл мэндээ онцгой анхаар. Амьдралын хорт муу зуршлаа хая. Шим тэжээлгүй хоол хүнс, архи согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэхийн хор хөнөөлийг бүү март. Амьсгалын замын халдварт өвчин тусч болзошгүй байна. Спортоор тохируулан хичээллэх нь эрүүл мэндэд ашигтай байна. Та жинхэнэ хайр дурлалын ямар нэг зүйл олж мэдэхийг хүснэ. Харин ажил дээрээ хувийн амьдралаа бүү дэлгэ. Ойр дотны хүнтэйгээ хоорондоо үл нэвтрэх хана бүү босго. Ганц бие хүмүүсийн үүсгэсэн хайрын холбоо тайван бус байдалд оруулж, сонголт хийх хүндхэн асуудалтай тулгарна. Харин долоо хоногийн сүүлээр албан ажлын шаардлага таныг гэр орноос тань хөндийрүүлнэ. Гэр бүлтэйгээ хамт байхын тулд боломжтой бүхнийг хий.

Үхэр Амьдралын тайван бус хэв маяг, хэт ажлын ачаалал нь таны эрч хүчийг ихээхэн бууруулна. Таны хүслийг бардам зан өдөөж болох ч энэ нь зөвхөн нүдэнд харагдах байдал байж мэднэ. Шинэ ажил хэрэг эхлэхэд тус нөлөө болох харилцаа холбоо тогтооно. Шинэ ажил хэрэгтээ зоригтой ор. Амьдрал дээр тулгарах бодит нөхцөл байдлуудыг харгалзан үзэж шийдвэр гарга. Гэхдээ өөрийн итгэл үнэмшлийн тал дээр тууштай байгаарай. Хөнгөн хуумгай, бодлогогүй алхам хийхээс зайлсхий. Аливаа бэрхшээлийг сэтгэлийн хатаар даван гарах боломжтой.

Ихэр Долоо хоногийн эхэнд хариуцлагатай, ажилдаа бүтээлчээр ханддаг хүмүүс нэр хүндээ бэхжүүлж, удирдлагатайгаа харьцаагаа сайжруулна. Өөрийн хүсэл зоригийг бусдад бүү тулга. Та бусдад туслах бол хариу нэхэлгүй, зөвхөн сайн санааны үүднээс энэхүү үйлдлээ хийгээрэй. Таны гайхамшигтай авъяас бусдад ил харагдахгүй байсан ч хэрэгтэй үедээ хэрэгтэй газраа илрэх л болно. Та асуудлаа шийдэхийг хүсч байвал нэгэн хэвийн амьдралын хэв маягаа өөрчил. Дархлаагаа сайжруулахын тулд долоо хоногийн сүүлээр эрүүл агаарт гар. Бясалгал хийж, байгалийн гаралтай цэвэр хоол хүнс хэрэглэ. Шинэ ажил эхлэх гэнэтийн шийдвэр бүү гарга. Оддын байрлал амьдралын эрч хүч буурахад нөлөөлнө.

Мэлхий Долоо хоногийн эхээр ирээдүйтэй үйл ажиллагааны талаар шаардлагатай мэдээллүүдээ хүлээн авах тул өөрчлөлт хүссэн хүмүүсийн хувьд таатай. Хэт том асуудал шийдвэрлэх гэж чармайгаад хэрэггүй. Энэ нь танд дэмий хор уршиг тарина. Хүнд мөнгөө зээлдүүлэхгүй байхыг хичээ. Харин сэтгэл санаа амар байхын тулд өөрийн өрийг төл. Бага зэргийн мөнгөн ашиг олсон ч түүндээ сэтгэл ханамжтай бай. Учир нь энэ үед бүхий л хүний санхүүгийн хүрээнд өсөлт амжилт харагдахгүй байна. Долоо хоногийн дундуур хувийн амьдралд бэрхшээл учрах тул улмаар найз нөхөд, ах дүүстэйгээ муудалцах магадлалтай. Биеэ сайн барьж ямар ч асуудалд хүлээцтэй ханд. Сэтгэл хөдлөлдөө хэт автах хэрэггүй. Харин мэдлэгээ дээшлүүлэх эрчимжүүлсэн сургалт болон эрдэм шинжилгээний ажил хийхэд сайн үр дүн гарна.

Арслан Амьдралын эрч хүч доогуур төвшинд байна. Түрэмгий, бүдүүлэг байдалд өртөх магадлал байна. Урьд урьдынхаас илүү биеэ барьж, тэвчээр гаргах хэрэгтэй болно. Танд гялалзсан хүсэл мэдрэмж төрөх боловч энэ удаагийн хайрын адал явдалд зориулах цаг хугацаа, эрч хүч байхгүй байна. Архаг өвчин сэдрэх, нянгийн халдвар авч болзошгүй байна. Өөрийгөө сайн эзэмдэж, ялихгүй юманд хүчээ зарцуулахгүй байхыг хичээ. Долоо хоногийн дундуур шинээр ажил эхлэх, амьдралын чухал асуудал шийдвэрлэхэд тохиромжгүй байна. Та маш романтик хандлагатай байх тул хайрын харилцаа чинь таатай болно. Таны гэр бүлийн харилцаа бат бэх болж эхэлнэ. Зарим хүмүүс ихэмсэг бардам зангаа ухаалаг хүчирхэг мэтээр андуурч төсөөлж мэднэ. Эрдэмтэй хүн даруу гэдгийн адил ухаалаг бол уужим бодолтой байх ёстой гэдэг зарчмыг өөртөө тавь.

Охин Амьдралын сорилтыг дотны хүнийхээ дэргэд байж, бусдын зөвлөгөөг сонсон давах нь үр дүнтэй. Биеийн эрүүл мэндээ бүгдээс дээгүүр тавих нь танд тустай. Санаандгүй, азгүй тохиолдлоор өвдвөл багагүй хугацаанд эмчлүүлэх шаардлагатай болно. Эрч хүч дүүрэн мэт санагдах танд ямар ч асуудал бэрхшээл тотгор болж чадахгүй. Ажил мэргэжлийн олон салбарт та нарт амжилт олох магадлалтай байх болно. Долоо хоногийн дундуур өөрийнхөө амьдралын зарчим болон дотоод эрх чөлөөгөө хамгаалах хэрэг гарна. Аль болох тайван байдлаа хадгалахыг хичээгээрэй. Гэр бүлийнхэнтэйгээ сайхан байгальд амрах нь бүгдэд тустай. Таны бизнесийн ирээдүйд туслах хүмүүстэй холбогдоно. Урьдын хайр дурлалын харилцаагаа сэргээх магадлалтай.

Жинлүүр Та оюун санааны хүчээ материаллаг зүйлстэй хэт хутгавал эрүүлээр сэтгэх чадвараа алдана. Долоо хоногийн эхэнд боловсрол эзэмших, мэргэжлийн чадвараа дээшлүүлэх сонирхолтой хүмүүс гайхамшигтай боломжийг бүү алд. Таны ур чадварыг бодитоор үнэлэх ажил хайвал олдох боломжтой. Бизнес эрхлэгчид ашигтай гэрээ байгуулж, ашиг олох магадлалтай байна. Таны сэтгэл зүтгэл зохих ёсоор үнэлэгдэх болно. Өөртөө дүн шинжилгээ хий. Эрч хүч, дархлаа бага зэрэг буурч, анхаарал сарних тул халдварт өвчин тусахаас болгоомжил. Ажил мэргэжилтэй холбоотой хов жив гарч танд дарамт шахалт ирж магадгүй. Бүх зүйлийг хэм хэмжээнд нь байлгахгүй бол олон асуудлуудтай учирч магадгүй. Харин долоо хоногийн сүүлээр урлагийн хүмүүс амрах завгүй ачаалалтай байна. Ажлын их ачаалал сэтгэл мэдрэлд нөлөөлж магадгүй. Бизнес эрхлэгч нар хэцүү, хараат байдалд орж магадгүй. Санхүүгийн асуудлаар азад найдаад хэрэггүй.

Хилэнц Таныг од гаригс аз жаргалаар ивээх болно. Үүрэг даалгавраа ганцаараа биелүүлэх сонирхолтой байсан ч хамт олны ажил төрөлд нэгдсэн нь танд өлзийтэй болохыг зөвлөж байна. Шинэ ажил хайх хэрэггүй. Цаашид ажлаа байнга солих шаардлага гарна.Бага наснаасаа биесээ мэдэх хүмүүстэй хамтран бизнес бүү эрхэл. Сэтгэлийн тэнхээ, тэвчээр, хатуужил нь хувийн олон асуудлуудаа шийдвэрлэхэд тань тусална. Мэдрэлийн систем алдагдах, сэтгэлээр унах зэрэг нь харшлын өвчнийг сэдрээдэг тул өөрийн эрүүл мэндийг хөсөр хаяж, ялихгүй зүйлд гутрах хэрэггүй. Цалин хөлсөө нэмүүлэхийг хүссэн бол одоо энэ талаар удирдлагадаа хандахад таатай.

Нум Шинэ ажил эхэлж болох ч дэмий аз туршиж болохгүй. Амьдралын чухал зүйл дээр бооцоо бүү тавь. Өрсөлдөөн ихтэй талбарт ажилладаг хүмүүс гүтгэх доромжлох мэдээлэлд бэлэн бай. Танд өсөн дэвжихийн тулд зогсолтгүй жигд давших арга барил тохирно. Өөртөө таатай байдлаар ажилла. Өмнөө тохиолдох ямар ч саад бэрхшээлд санаа зовох хэрэггүй. Харин элдэв баяр ёслол тэмдэглэлт үйл явдлаас болж архи дарсанд татагдаж магадгүй байна. Өндөр албан тушаалтан болон ивээн тэтгэгчдийн тусламжийг эргэлзэлгүй хүлээн ав. Гэхдээ эргэн тойрон хуримтлагдсан мэдээллүүдийг сайтар судал. Арилжаа наймаа болон үйлдвэрлэл эрхэлдэг хүмүүс үйл ажиллагаагаа өргөжүүлэх хэрэгтэй болно.

Матар Долоо хоногийн эхээр санаандгүй мэдээ ирж, таны амьдралд өөрчлөлт гарч магадгүй. Ажил хэргээ зөв зохистой төлөвлөж, эрч хүчээ зөв хуваарилах нь таагүй явдлаас зайлсхийхэд тусална. Урт хугацааны зөв амьдралын хэв маяг баримталбал бие организм ч эрүүл мэнд ч сайжирна. Жижиг сажиг хэрүүлээс болж хайр сэтгэлийн холбоог бүү тасал. Хайртай хүнээ уучилж, эрхлүүл. Гэнэтийн орлого орж ирвэл эртний мөрөөдлөө биелүүлэх боломж гарна. Зөрчил маргаан гарах, нийгмийн гаж нөлөө идэвхжих магадлалтай.Олон нийтийн эрх ашгийн төлөө хийсэн хөдөлмөр тань үнэлэгдэж шагнал авах бололтой. Хайртай хүндээ сэтгэлээ нээх, хамтын амьдралаа эхлэх таатай цаг үеийг алдахгүй байхыг од эрхэс танд зөвлөж байна.

Хумх Ихэнх хүмүүс долоо хоногийн эхээр ажлын зохион байгуулалтаа өөрчлөх тал дээр санаа тавина. Эрдэм шинжилгээ, нарийвчилсан судалгааны ажлуудад амжилттай гарах магадлал өндөр байна. Өөрөөсөө өндөр албан тушаалтнуудад ая тал зассанаар албан тушаал ахиж болох боловч энэ зан олон хүнд таны тухай эвгүй сэтгэгдэл төрүүлнэ. Арилжаа наймаанд идэвхтэй оролцвол санхүүгийн байдлаар айх зүйлгүй болох боломж байна. Өөрийн эрх ашгийг хамгаалах үүднээс бусад хүмүүсийг хүлээсэн үүргээ биелүүлэхийг хатуу шаардах хэрэг гарна. Долоо хоногийн сүүлээр шинжлэх ухаан болон урлагийн салбарт өөрийн алдар нэр, авьяас чадвараа олж нээхээр чармайж буй хүмүүс гадаад харилцааны хэлхээ холбоогоо ашиглаж чадвал илүү амжилттай. Шинэ гэр ахуйн бараа худалдаж авах нь танд таалагдана. Мөн үл хөдлөх хөрөнгө худалдаж авахаар төлөвлөхөд тохиромжтой.

Загас Долоо хоногийн эхээр стрессийн байдалд орж магадгүй. Ийм үед зөвхөн сайн сайхан зүйлийг бод. Орлогын түвшин таны сэтгэлд хүрвэл төлөвлөсөн зүйлсээ худалдан ав. Шинэ ажил хэрэгтээ хамтран ажиллах сайн түншээ олно. Мөнгө олох шинэ их үүсвэртэй болно. Сайн төлөвлөөгүй уулзалтыг түр хойшлуул. Цаг нь тулсан ажлаа дуусгаж чадна. Ашиг олох төслөө хэрэгжүүлж эхэл. Материаллаг байдлаа бэхжүүлж, ирээдүйд ашиг өгөх ажлын эхлэлийг тавина. Долоо хоногийн дундуур ганц бие хүмүүст шинэ хүнтэй танилцах санамсаргүй учралтай тохиолдох магадлалтай. Энэхүү учрал нь аз завшаан болон сэтгэл гутрал аль алийг авчирна. Ажиллах чадвар сулрах учир өнөөдөр гэртээ их зүйл хийхээр төлөвлөсний хэрэггүй. Ихэнх хүмүүс шинэ эд хогшил авахыг хүснэ. Сайтар амарч удахгүй эхлэх томоохон ажилдаа эрч хүчээ төвлөрүүл.

LEAVE A REPLY