Хилэнцийн орд Хамгийн хуурамч, арга зальтай, орд бол энэ ордныхон бөгөөд энэ ордны хүмүүс.Тэдэнд худал хэлэх гайхалтай гоц авьяас байдаг. Заримдаа тэдний худал ярианаас болж хүмүүс юу үнэн, юу худал болохыг ялгаж, салгаж чаддаггүй.Ямар ч худлаа яриандаа хүнийг итгүүлж чаддаг.

Ихрийн орд  Энэ ордны хүмүүс арга заль гаргаж, худал хэлэхдээ үнэхээр гаргууд хүмүүс. Энэ ордод төрсөн хүмүүс бүтээлч, байгалиас заяасан хөгжилтэй зан чанартай байдаг бөгөөд гунигласан нэгнийг тайтгаруулах гэж худлаа хэлэх тохиолдолч гардаг. Гэсэн хэдий ч энэ нь тэдний хэрхэн, хэзээ, яагаад худал хэлдэг болохыг бусдаас нуухад тусладаггүй

 Жинлүүрийн орд  Энэ ордныхныг гоо үзэсгэлэнтэй худалчид гэж хэлхэд буруудахгүй. Энэ ордод төрсөн хүмүүс одоо байгаагаасаа илүү сайхан харагдахыг хүсэх, асуудлаас гарах гарц олох гэж мөн хүсэж буй зүйлээ өөрийн болгох гэж улайрах үедээ худал хэлсээр байдаг нь тэдний алдаа. Тэд хүслээ гүйцэлдүүлэхээс нааш худал хэлэхээ зогсоохгүй байсаар л байдаг.

Мэлхийн орд  Энэ ордныхон худал хэлдэг боловч, тэд хэн нэгний гомдоох, сэтгэлийг нь шархлуулах хэмжээнд худал ярьдаггүй хүмүүс. Тэд маш их сэтгэлийн хөдлөлтэй, ихэнх худал хэлсэн зүйлс нь хэтрүүлэг аль эсвэл буруу бодож, дүгнэсэнээс шалтгаалсан байдаг. Тэд энэ жагсаалтад багтсан учираас гарцаагүй худал хэлдэг байж таарна. Гэхдээ бусдад хохирол учруулдаггүй.Тэд бусдыг гомдоохыг хүсдэггүй.

Хумхын орд Энэ ордныхон мэлхийн ордны хүмүүсийн адил бусдыг гомдоож сэтгэлийг нь өвдгөхыг хүсдэггүй. Үнэн хэзээ нэгэн цагт ил болно гэдгийг тэд сайн мэддэг болохоор аль болох худал хэлэхгүй байхыг хүсдэг. Ямар нэгэн гарцаагүй байдалаас болж ихэнхдээ худал хэлдэг.

LEAVE A REPLY