Хонины орд Энэ ордны бүсгүйчүүд эхэндээ хамтрагчийнхаа хууран мэхлэлтийг чимээгүйхэн өнгөрөөхийг илүүд үзнэ яагаад гэвэл тэд чимээ шуугиан,асуудал үүсгэх үнэхээр дургүй. Бий болсон ауудлаа сайн нухацтай бодсоны үр дүнд тэд эцсийн шийдвэрээ гаргана.

 Үхрийн орд Тэд удаан хугацааны турш хамтрагчаа өөрийг нь хуурсан гэдэгт итгэхийг хүсэхгүй. Тэд хайр дурлалдаа үнэнч хүмүүс.Энэ ордны бүсгүйчүүд цаашид харилцаагаа үргэлжлүүлэх хэрэггүй гэж үзвэл, өөрөөс нь урвасан хүнтэй хамт байхыг хүсэхгүй.

Ихрийн орд Энэ ордын эмэгтэйчүүд чимээ шуугиан гаргаж, хэрүүл маргаан хийхийг хүсдэггүй учираас аль болох чимээгүйхэн асуудлаа шийдхийг хүсдэг. Тэд хамтрагчаасаа бүх харилцаагаа тасална. Өөрөөр хэлбэл тэр хамтрагчаа амьдралаасаа тэр чигт нь арчиж хаяна.

Мэлхийн орд  Хууран мэхлэлт нь энэ ордны бүсгүйчүүдийг амархан үгүй хийнэ. Тэд уйлж, шаналж, бас амиа хорлохыг ч завдаж мэдэх хүмүүс. тэд урвагчийг буруугаа хүлээх хүртэл нь юу ч хийхэд бэлэн байдаг.

 Арслангын орд Тэд хууралтын талаар мэдмэгцээ, уур омог ихтэй энэ ордны бүсгүйчүүд маш ихээр уурлаж, итгэл алдсан хамтрагчаа маш ихээр үзэн ядаж түүнтэй учирсандаа харамсах болно. Энэ ордны бүсгүйчүүд хатуу ширүүн болохоор бүх бололцоог судалж, хамтрагчаасаа өшөө авахыг хүснэ.

Охины орд  ТЭд араар тавилтын талаар олж мэдсэнийхээ дараа тэр даруйдаа өөр эрчүүдэд анхаарлаа хандуулж эхэлнэ. Энэ орды бүсгүйчүүд итгэл алдсан хүний үлдээсэн араар тавилтын шархыг өөр хүнтэй учирч байж мартана гэдэгт итгэдэг. Эцэст нь тэд ингэж бодсон шигээ амжилтад хүрч чаддаг. 

 Жинлүүрийн орд  Тэд хамтрагчаа өөрсдийг нь хуурах өндөр магадлалтай байдаг учраас, хамтрагчынх нь араар тавилт тэдэнд тийм ч сүртэй нөлөө үзүүлэхгүй. Энэ ордны бүсгүйчүүд уйлж, бас уурлаж бухимдахгүй. УЧир нь тэр хамтрагчаа дотор хүнээсээ өмгөөлж, удаан хугацаанд ганцаараа байхаас илүү хамтрагчтайгаа цаашид харилцаагаа үргэлжлүүлэхийг хүснэ. 

Хилэнцийн орд  Тэд маш их бүр үнэхээр их хартай хүмүүс байдаг учир, хамтрагчынх нь араар тавилт тэдний хувьд жинхэнэ толгойны өвчин дайсан болж хувирна. Хэрэвээ энэ ордны бүсгүйг араар нь тавьбал, тэр урт хугацаанд сайтар төлөвлөж байгаад, хамтрагчаасаа заавал хариугаа авдаг талтай.

Нумын орд  Тэд мөн л чимээ шуугиан дэгдээх дургүй хүмүүсийн нэг учраас хууран мэхлэлтэд тэгтлээ сүржигнэж, айхтар хариу үйлдэл үзүүлэхгүй. Энэ ордныхон хэсэг хугацаанд ганцаараа байж, дотор хүнтэйгээ ярилцах ба өөрийгөө буруутгаж эхэлдэг.Тодорхой хугацааны дараа тэр хамтрагчийнхаа хийсэн үйлдлийг мартаж, түүнд өгөөмөр зан гарган уучилдаг байна. 

Матарын орд  Энэ ордод төрсөн бүсгүйчүүд хамтрагчаа араар нь тавьсан гэж сэжиглэвэл, заавал өөрийн биеэр баталгаа олохыг хүсдэг баталгаа баримтад туртай хүмүүс юм. Хэрэвээ тэдний сэжиглэж байсан нь үнэн болж таарвал, чимээ шуугиан дэгдээхийн өмнө тэд сэтгэлзүйч дээр очиж зөвлөгөө авна.Үнэхээр ухаалаг бүсгүйчүүд шүү.

Хумхын орд Хууран мэхлэлт энэ ордын эмэгтэйчүүдэд ямар ч шалтгаангүйгээр бүх эрчүүдийг үзэн ядахад хүргэнэ. Хэдий тийм боловч тэд хэзээ ч хамтрагчаасаа өшөө авах талаар бодохгүй, зүгээр л мөр мөрөө хөөхийг хүсэх ба энэ нь түүний үнэт цагаа хий дэмий зүйлд үрэхгүй байсан нь дээр гэсэн бодолтой нь холбоотой юм. 

Загасны орд  Тэд хууран мэхлэлтийн талаар олж мэдвэл,харилцаагаа тэр дор нь зогсооно. Бүтэлгүй хайр сэтгэлийн дараа тэд удаан хугацаанд сэтгэл санаагаар унаж, депресстэй нүүр тулгарах ба өөр нэгэн хүнийг амьдралдаа гарч ирэхийг тэсэн ядан хүлээнэ.Тэд болж бүтэхгүй хүнтэйгээ зууралдах дургүй.

LEAVE A REPLY