Хилэнцийн орд Энэ ордныхон маш мэдрэмтгий, сэтгэл хөдлөл ихтэй, гэр амьтай хүмүүс юм. Тэдний хүч чадал бол зоригтой, шийдэмгий байдлаар ямар ч нөхцөлд, өөрийн хайртай хүмүүсээ хамгаалж, тэдэнд анхаарал халамж тавих явдал юм. Хайрын хүч энэ ордны хүмүүсийг юунаас ч айхгүй мэт болгож чаддаг. 

 Мэлхийн орд  Энэ ордныхон хүч чадал, сэтгэл хөдлөлдөө бүрэн автдаггүй хүмүүсийн төрөл. Энэ ордны хүмүүс өөрийн ашиг сонирхлыг хамгаалах үедээ, адал явдал эрэлхийлэгч болон харгис, хэрцгий нэгэн болж хувирдаг хүмүүс . Хэн ч, юу ч тэдний өмнөө тавьсан зорилгоо биелүүлэх замд нь саад хийж чаддаггүй байна өөрөөр хэлбэл урдаа тавьсан зорилгодоо үнэхээр үнэнч хүмүүс юм.

Арслангын орд Тэд бусад хүмүүст сайхан сэтгэлээр зөөлөн ханддаг боловч, хүсвэл хатуу,харгис хандаж чадах хүмүүс.Тэд амбицлаг учир бусдыг амжилт өөд хөтөлдөг сайн талтай. Тэдний хүч чадал нь зориг, тэвчээр болон бүх зүйлийг өөртөө итгэх асар их итгэлээр хийдэгт оршидог.

Хонины орд Тэдний харилцаа холбоо бол тэдний хүч чадал юм. тэд ямар ч хүний ааш занг таамаглах, тэрэнд нь тохируулж харьцах чадвартай. Тэд биеэ даасан хүмүүс ба цаг ямагт юуны төлөө хөдөлмөрлөж байгаагаа бусдад харуулахыг хүсдэг бусдад үлгэр дуурайлал болж чаддаг хөдөлмөрч хүмүүс юм.

 

LEAVE A REPLY