Хонины орд Тэд үнэхээр азтай одтой ордуудын нэг мөнөөсөө мөн юм.Тэд бизнес эрхлэх чадвараа маш сайн хөгжүүлдэг хүмүүсийн нэг. Тэд нэг их зүтгэл гаргалгүйгээр хангалттай мөнгө олох боломжтой. Гэхдээ тэднийг үрэлгэн эсвэл тэнэг хүмүүс гэж ойлгож болохгүй. Тэд бусад хүнтэй хамаатай асуудалд тэр дундаа мөнгө санхүүгийн хувьд ч өөрөөс нь хараат байдаг хүмүүсийн тухайд нарийн тооцоотой ханддаг. Тэд жинхэнэ хөдөлмөрөөрөө мөнгө олдог хөдөлмөрч хүмүүс.

Үхэрийн орд Тэд үргэлж шаргуу ажилладаг мөн л хөдөлмөрлөж чаддаг хүмүүс. Нэг асуудал нь тэд хэзээ ч мөнгөө хэмнэж удирдаж чаддаггүй. Тэд тансаг зүйлд дуртай ба хэт үнэтэй зүйлд мөнгөө үрэх нь элбэг.Мөн тэд хайр сэтгэл, мөнгө санхүүгийн тал дээр ч өгөөмөр зөөлөн ханддаг. Тэд урдаа зорилго тавьж чаддаг ба түүнийхээ ч төлөө хөдөлмөрлөж зүтгэж чаддаг.

Ихэрийн орд Энэ ордныхон маш богино хугацаанд маш их ашиг олохыг хүсдэг. Тэд бодлогогүй, тооцоогүй аз сорих хандлагатай ба үүнээс болоод алдаж хохирох нь элбэг. Тэд мөнгө олохдоо оюун ухааныхаа чадварыг бүрэн ашиглаж чадвал санхүүгийн эрх чөлөөнд хүрэх боломжтой.

Мэлхийн орд Энэ ордныхон баян болох магадлал багатай хүмүүс.Яагаад гэвэл тэд мөнгөнд хэт шунадаггүй болохоор тийм ч их хөдөлмөрлөж чаддаггүй.Тэд зоригтой, шийдэмгий байх хэрэгтэй! Тэд үргэлж анхааралтай хянуур байхгүй бол бусдад мэхлэгдэх, залилуулах, мөнгө хөрөнгөө алдах магадлал ихтэй учираас энэ тал дээрээ маш сайн анхаарах хэрэгтэй.

Арслангийн орд Энэ ордны хүмүүс ямар ч ажил хийсэн ашиг олох тавилантай азтай хүмүүс юм. Шалтгаан нь тэдний хувиа хичээдэг зантай холбоотой. Тэдний анхаарах ёстой зүйл бол хууль бус аргаар, хэн нэгнийг хуурч мэхлэх, ашиг орлого олохоос зайлсхийх хэрэгтэй. Эс тэгвэл дампуурч хоосрох болно.Муу аргаар мөнгө олвол хэзээ ч сайн үр дүнд хүрэхгүй.

Охины орд Энэ ордны хүмүүс нь бусад ордуудаас мөнгө санхүүгийн тал дээр хамгийн азтай хамгийн баян хүмүүс юм. Тэд маш сайн хөдөлмөрлөж чаддаг болохоороо бусад ордуудаас онцгүйр ч чаддаг. Охины ордод төрөгсөд үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой салбарт ажиллавал хялбархан баяжих болно. Дэлхийн хамгийн баян хүмүүсийн ихэнх нь энэ ордод төрсөн хүмүүс байдаг байна.

Жинлүүрийн орд Тэд маш чимээгүй хөдөлмөрлөж чаддаг хүмүүс. Олсон мөнгөө цуглуулж хуримтлал үүсгэх хэрэгтэй гэж зөвлөх байна. Таныг баян болоход өөрийн тань чадвар хамгаас их нөлөөлнө.

Хилэнцийн орд Тэд хэтэрхий өгөөмөр бас үрэлгэн зантай. Энэ ордны хүмүүс нууцлаг, учир битүүлэг хүмүүс гэдэг боловч мөнгө санхүүгийн асуудалд тэд гэнэдэж алдах нь элбэг. Тэдний хэтэрхий итгэмтгий зан өөрсдийг нь эргээд хорлодог.

Нумын орд Энэ ордныхон баян байх нь маш бага. Тэд өөрсдийг нь аз дайрна гэдэгт итгээд л сууж байдаг.Энэ нь тэдэнд боломжыг нь алдахал хүргэдэг.Тэдний мөнгөгүй байх хамгийн гол шалтгаан нь шаардлагагүй олон зүйлсэд мөнгөө дэмий зарцуулдаг. Тиймээс өөрт хэрэггүй зүйлсэд мөнгө үрэхгүй байхыг хичээх хэрэгтэй.

Матрын орд  Тэд хөрөнгө оруулалт хийж мөнгө хэмнэх чадвартай хүмүүс.Энэ ордныхон өөрийн хичээл зүтгэлийн үр шимээр эд хөрөнгөө хуримтлуулж бий болгож чаддаг. Тийм учираас эрсдэлийг даван туулж мөнгөтэй зөв харьцахыг зөвлөж байна.

Хумхын орд Энэ ордны хүмүүс үнэхээр ухаалаг хүмүүс. Бусдын ашиг олохооргүй бинессээс ашиг олох онцгой чадвартай. Тэд маш сэргэлэн, мэдрэмж сайтай хүмүүс.Энэ ордныхон ганцаараа хичээгээд хэзээ ч амжилтад хүрэхгүй тул хамтын ажиллагааг эрхэмлэх нь зүйтэй.

Загасны орд Энэ ордныхон мөнгө олохдоо ч, үрэхдээ ч гарамгай хэнээс ч дутхааргүй сэргэлэн хүмүүс байдаг.Маш цовоо азтай одтой хүмүүс энэ ордод багтсан байдаг. Энэ ордныхон мөнгө хөрөнгө ихээр хуримтлуулах, эсвэл сайн наймаачид болох магадлал их. Улам их хичээвээс бүхий л хүссэн зүйлдээ хүрч чадна.

LEAVE A REPLY