Хонины орд  Энэ ордны хүмүүс аливаа зүйлд хандах сөрөг хандлагаасаа болж хайр дурлал,амьдралаа сүйрүүлэх тохиолдол цөөнгүй гардаг. Тэдний түргэн уур, хэтэрхий зөрүүд зан чанар нь асуудалд оруулдаг.Ганцаараа байх хүсэл нь хэт өндөр тул амьдралдаа бусдыг оруулахаас зайлс хийдэг.Тийм ч учираас энэ ордны хүмүүс хосгүй байх нь их.Тэдний хэцүү зан аашыг тэвчих хүн ховор.

Үхрийн орд  Энэ ордныхон амьдралыг бүрэн дүүрэн мэдэрч, юмсыг зөнд нь орхиж, амар амгалан байж чадахгүйгээсээ болж өөрийн гараар амьдралаа сүйтгэдэг нь элбэг.Тэдний хийж буй зүйлс нь санаснаар болохгүй бол бусдад бурууг тохдог муу зуршилтай болохоор тэдний хажууд хэн нэгэн үргэлэ хүсэх нь юу л бол.

Ихэрийн орд Тэд өөрчлөлтөөс айж эхлэхээрээ суурин амьдралын хэв маягт баригддаг. Бас ажил төрөл нь түүнд баяр хөөр авч ирэхгүй бол цаашид янз бүрийн карьерын туршилт хийхээс айдаг.Тэд цаашид юу хүсэхээ мэдэхгүй болоод ирэхээрээ л хүнтэй гэрлэж амьдрал зохиодог. Энэ бүхнээс болоод энэ ордныхон бусдыг хамгийн их гомдоодог орд юм.

 Мэлхийн орд  Энэ ордныхон өөрөөсөө илүү бусдыг гэсээр амьдралаа балладаг хүмүүс. Сэтгэл хөдлөл нь галзуу хулгана шиг дээш доош савлаж байдаг тэд бусдыг бодитоор дүгнэх чадвараа алдчих гээд байдаг сул талтай. Энэ нь хайр дурлалын талд дээр илүүтэй илэрч хүнийг хэтэрхий их хайрлаж, өөрийгөө мартснаар өөртөө зовлон учруулдаг.Энэ ордны хүнтэй учирсан бол үнэнчээр л хайрлаарай тэд таньд дэндүү их сэтгэл гаргах болно.

Арслангийн орд  Арслангууд бусдад сэтгэл хөдлөлөө харуулах нь сул доройн шинж хэмээн боддог учираас өөрийгөө маш хаалттай нэгэн болгож орхисноор бүх зүйлээ баллах нь бий. Тэдний уйлах, инээх, өрөвдөх, хайрлах нь далд байдаг болохоор тэднийг хатуу,зэрлэг,сэтгэл муутай хүмүүс гэж эндүүрэх нь элбэг.Гэвч тэд сэтгэлээр унадаггүй сэтгэлийн тэнхээтэй хүмүүс. Зүрх сэтгэлгүй хүйтэн нэгний дүрд тоглож дадсан арслангууд өөрсдийнх нь амьдралд эмзэг цаг үе тохионо гэдгийг тооцоолох хэрэгтэй. Тэр үед чамд бусдын дэмжлэг хэрэг болно.

Охины орд Тэд  зүрх сэтгэлгүй хүйтэн нэгний дүрд тоглож чаддаг.Тийм ч учираас тэд амьдралдаа орж ирсэн хэн нэгнийг явуулж чаддаг.Тэр үед чамд бусдын дэмжлэг хэрэг болно. Хатуу чанга, шаардлага өндөртэй энэ ордныхон өөрөө өөртөө хэтэрхий өндөр шаардлага тавьснаараа амьдралаа хэцүү болгодог.

Жинлүүрийн орд  Тэд бусдын хүсэлд нийцүүлэх гэж өөрийнхөө хэрэгцээ шаардлага боломжыг хаях нь тэднийг зовход хүргэдэг. Тэд өөрийгөө умартан бусдын асуудлыг хэтэрхий анхаарч авч үзсэнээр өөрийн амьдралыг сүйрүүлдэг. ТЭдний зөөлөн сайхан сэтгэлийг нь хүмүүс ашиглахыг байнга оролддог болохоор аливаа зүйлд хянамгай байгаарай гэж зөвлөх байна.

Хилэнцийн орд  Тэд ганцаараа байх маш их дуртай хүмүүс, Тэд энэ хорвоог өөрийн хүчээр ганцаар туулж чадна гэж зүтгэдэг нь зөв хүнийг өөрөөсөө түлхэхэд хүргэдэг ба маш том алдаа хийхэд хүргэдэг. Алдаа дутагдлаа хүлээн зөвшөөрч, өөрийгөө уучилж сураарай. 

 Нумын орд  Тэд өнгөрсөн дурсамж,өнгөрсөн амьдарлаа мартаж, эдгэрч чадахгүй удсаар ирээдүйгээ балладаг хүмүүс. Энэ ордны хүмүүсийн хамгийн том дайсан бол тэд өөрсдөө. Тэд өнгөрсөнд болсон зүйлсийг уучилж, мартаж, цааш явахын оронд сэтгэлдээ тээж явсаар жижиг зүйл дээр бухимдаж,тэсэрч дэлбэрэн амьдралаа баллах нь бий. Өвдөлт мэдрэхгүй гэсэндээ ганцаараа байхыг эрхэмлэх тэд өөрийгөө гэсэн хүмүүсийг түлхэж орхих нь элбэг.

Матрын орд  Тэд бусадтай өрсөлдсөөр байгаад хамаг амьдралаа сүйтгэдэг төрлийн хүмүүс. Тэд бол бүх ордуудаас хамгийн их өөрийгөө дарамталж, тарчлаадаг орд. Үүнийхээ оронд өөрсөддөө урам өгч, жаахан амьсгаа авч, амьдралын амтыг амталж байх хэрэгтэй. Учир нь амьдралд зорилго төлөвлөгөөнөөс илүү чухал зүйлс олон байдаг. 

Хумхын орд  Тэд амьдралдаа буруу хүмүүсийг оруулж, буруу сонголт хийж өөрсдийгөө хохироодог өөрөөр хэлбэл хүнээ буруу таньдаг хүмүүс юм . Хортой, аюултай харилцаанд явж орчихоод байдаг хумхууд үнэн хэрэгтээ өөрсдөө хамгийн нандин ариун зүрх сэтгэлтэй хүмүүс юм. Тиймээс ч тэд бусдыг өөрсөд шигээ санаж буруу хүмүүстэй орооцолдсоор өөрийгөө хохироодог. Бусдын худал үнэн анхаарал, халамж бус чиний өөрийн хайр чамд хэрэгтэй.

Загасны орд Тэд айдсаасаа болж амьдралаа сүйрүүлэх магадлал өндөр хүмүүс юм. Энэ ордныхон бүтэлгүйтлээс маш их айдаг. Бүтэлгүйтэж бусдад харагдахын оронд үхсэн нь дээр гэж үзах нь ч бий. Тиймээс бүтэлгүйтлээс айсандаа юу ч хийхгүй нэг л газраа байсаар амьдралаа сүйрүүлнэ. Нэг зүйл дээр төвлөрч, бүтэлгүйтлээс айлгүй зоригтой байгаарай тэгэж чадвал хэмжээлшгүй их ажилт, аз жаргалд хүрч чадна.

LEAVE A REPLY