Хилэнцийн орд Оюун ухааны чадамж нь маш өндөр, зөнч байдал болон гоо үзэсгэлэн бол энэ ордны бүсгүйчүүдийн нууц зэвсэг – ямар ч эр хүн түүнд татагдахгүй байх аргагүй юм. Энэ ордод төрсөн бүсгүйрүү харсан л бол, таны хэн байх нь огтхон ч хамаагүй, та шууд л харцаа унагана.Энэ ордны Бүсгүйчүүд эрчүүдийг анхны харцаар өөртөө дурлуулж чадах чадвартай.

Үхрийн орд Энэ ордны эмэгтэйчүүд эрчүүдийн зүрх сэтгэлийг өөртөө татах тал дээр Үхрүүд Хилэнцүүдтэй адилхан. Тэд өөртөө итгэлтэй байгаа харагдах байдал, загварлаг төрхөөрөө эрчүүдийн харааг булаадаг.

 Арслангийн орд Эрслэнгүүд бол жинхэнэ хатад л гэсэн үг. Гайхамшигтай төрх, эгц нуруу, төвийсөн ташаа. Эрчүүдийн харааг булаах бүхий л онц гойд бүх шинж чанарыг агуулсан бүсгүйчүүд энэ ордод төсөн байдаг. Энэ ордныхон өөрийнхөө үнэ цэнийг маш сайн мэддэг бөгөөд тэдэнтэй өрсөлдөхүйц эмэгтэйчүүд маш ховор байдаг.

Ихрийн орд Энэ ордод төрсөн бүсгүйчүүд бусдаас өөр. Нэг өдөр нь тэд энхрий ялдам охин болж хувирдаг бол,нөгөө өдөр нь биеэ даасан хүчирхэг бүсгүй болдог. Эрчүүд тэдний аль ч төрхөнд нь татагддаг. Учир нь Ихрийн ордод төрсөн бүсгүйтэй гэр бүл болсон эр насан туршдаа алжаалаа тайлж амарч байгаа мэт мэдрэмжийг амьдралаас мэдэрдэг ажээ.

Загасны орд Энэ ордод төрсөн бүсгүйчүүд бол хүнлэг, уян зөөлөн бас мэдрэмтгий эмзэг хүмүүс бөгөөд тэдэнд хүчтэй хамтрагч хэрэгтэй байдаг. Эрчүүд байгалиасаа хамгаалагчид, аврагчдын статусыг эзэмшсэн байдаг тул тэдэнд мөн өөрсдийг нь хамгаалах тийм ч л эр хүн хань болж чадна. Загасны ордын эмэгтэйчүүд хүчирхэг нэгнийг олж харсан бол, түүнийг өөртөө хэрхэн дурлуулахаа сайн мэддэг. Мэдрэмж өндөртэй бүсгүйчүүд байдаг.

LEAVE A REPLY