Загасны орд Энэ ордны хүмүүс бусдын бодол санаа болон мэдрэмжийг зөн совингоороо мэдрэх тохиолдол элбэг бий. Зөн совин нь найз нөхөд болон хамаатан саданд нь бүр ч их үйлчилдэг. Загаснууд ертөнцөөс бага зэрэг тасарсан хүмүүс бөгөөд эргэн тойрондоо болж буй зүйлсийг нэг дор ажиглах бүрэн чадвартай. Тэд маш богино хугацаанд дүн шинжилгээ хийх болон хэн нэгний дотор орж, юу мэдэрч байгааг нь мэдэрдэг. Загаснууд хэний ч сэтгэлзүйн нөхцөл байдлыг мэдрэх чадвартай бөгөөд хүний асуудлыг өөрийнх мэтээр ойлгож, өөрийгөө өрөөлийн оронд тавьдаг байна. Гэхдээ энэ бэлэг нь Загасны ордныхонд сайн зүйлээсээ илүү, муу зүйлс дагуулах нь ч бий.

Хилэнцийн орд Хилэнцийн ордныхон бол хамгийн нууцлаг зурхайн орд юм. Энэ ордод төрөгсөд гайхалтай авьяас чадварыг эзэмшсэн байдаг байна. Тэд хүний мөн чанарыг гаднаас нь хараад л мэдрэх чадвартай. Хамгийн гайхалтай нь, анх уулзахдаа л Хилэнцүүд ямар хүнтэй холбогдож байгаагаа мэдэрдэг бөгөөд энэ үедээ өөрийгөө яагаад байгааг ойлгодоггүй. Тэд хүмүүсийн дараагийн үйлдлийг бараг зөв таадаг бөгөөд заримдаа хэн нэгэн хуурах эсвэл заль мэх хэрэглэх гэж байгааг ямар ч үгийн зөрүүгүй шуудхан л мэдрэх чадвартай

 Нумын орд  Энэ ордынхон хүчтэй зөн совинтой болж хорвоод мэндэлсэн. Гэхдээ энэ зөн совин нь тэднийг сул дорой болгох хандлагатай. Нумынхан энэ гайхалтай авьяас чадвараа орхигдуулалгүй, хөгжүүлэх нь чухал юм. Заримдаа Нумынхан хэн нэгэнтэй харилцахдаа, үг хэлэх шаардлагагүйгээр ойлголцож чаддаг байна. Энэ ордод төрсөн хүмүүс бодол санаа болон хүсэл тэмүүллээ хэн нэгний царайны хувирал болон нүдний хөдөлгөөнийг алсаас харсан ч гэсэн өөрчилөх чадвартай.

LEAVE A REPLY