Манай хүн чинь урлагийн хүн Америк явахаас өмнө манай хүн чинь жульеттад тоглоод аймар завгүй ер нь бол гэрийн бараа хардаггүй, тэгээл би чинь хүүгээ өсгөөл байдаг байсан Америк явсан нь их оносон гэж боддог. Яг тэр үед л Дөлгөөн сайн гэрийн эзэгтэй Очироо бас сайн гэрийн эзэн аав хүн гэдгийг л тухайн үед ойлгож байсан.

Өмнө нь болохоор манай хүн чинь тийм кино ийм жүжиг гээл ялангуяа тэр жульуттад хэдэн сар ажилд дарагдсан өдөр шөнөгүй ажил ихтэй хүү бид хоёр чинь ээжийгээ орой очиж иргэнэ бууз хоол аваачиж өгнө. Америк явсан нь бид хоёрт маш сайнаар нөлөөлсөн.

Жүжигчин Дөлгөөн: Миний хувьд болохоор би өмнө нь өөрөө завгүй байгаад ч тэр юмуу ойлгодоггүй байсан юм билээ ямар хүн юм, ямар зан чанартай хүн юм ерөөсөө мэддэггүй.

Зүгээр ингээд л суучихсан хүүхэдтэй болчихсон, би ажилаа хийх ёстой жоохон ч байсан энэ хүн өөрөө юмаа хийх ёстой ч юмуу тэгээд яг Америк явсан чинь манай нөхөр маш тууштай зан чанартай хүн юм байна гэдгийг ойлгосон.

Ерөөсөө нэг юманд хүрнэ л гэсэн бол хүрдэг авна л гэдэг бол авдаг, маш төлөвлөгөөтэй, Очироо чинь манай гэр бүлийн хамаг том дарга нь байхгүй юу бүх шийдвэрийг гаргадаг.

Гэхдээ худлаа тэгэж харагдахгүй байгаа биз (инээв) өмнө нь болохоор би зөрөөд миний зөв би ингэнэ тэгнэ гээл. Америк яваад Очироогийн заасан замаар 4 жил амьдарсан байхгүй юу ерөөсөө

Очироо дансаа барьсан, Очироо тэг ингэ, Очироо зугаалга юуг зохицуул, гэр бүлийн бүх юм Очироогийнхоор байсан гэхдээ тэр 4 жил маш сэтгэл ханамжтай байсан илүү их нөхөртөө итгэх итгэл, илүү их нөхөрөө үнэлэх үнэлэмж миний хувьд бол нэмэгдсэн.

LEAVE A REPLY