Хамгийн үнэнч зурхайн ордууд тэд нэг насны хань болж чадна.

Хамгийн үнэнч зурхайн ордууд тэд нэг насны хань болж чадна.

0
8

Жинлүүр Энэ ордны хүмүүс маш үнэнч бөгөөд нэг л хайралсан бол хэзээ ч хуурч мэхлэхгүй гэхдээ тэдний итгэлийг нэг л алдвал тэд хэзээ ч уучлахгүй. Энэ ордны хүмүүс маш ухаалаг үнэнч бөгөөд тэд бүх зүйлийг бодитоор харж нөгөө хүндээ бүх зүйлээ зориулхад бэлэн байдаг.

Үхэр Үхрийн ордныхон ааш зангийн хувьд тогтворгүй амархан ууралдаг ч гэсэн тэдний дотоод сэтгэл нь маш цагаахан юм. Үхрийн ордныхон өөрийнхөө мэдрэмжийг үгээр биш үйлдлээрээ харуулахыг хичээдэг ба юу ч хэлэлгүй ямар нэгэн шийдвэр гаргах нь ховор байдаг. Үхрийн ордныхон бол түшигтэй, найдвартай юм маш үнэнч бөгөөд тэд хайртай хүнийхээ төлөө үргэлж буулт хийхэд ч бэлэн байдаг.

Охин Энэ ордныхон маш ухаалаг, сэрэглэн бас шийдэмгий хүмүүс юм. Ямар ч асуудлыг маш амархан шийддэг хэнээс ч тусламж хүсдэггүй өөрөө л шийддэг. Энэ ордныхон хайртай хүнийхээ төлөө юуг ч зориулхад бэлэн байдаг. Нэг л хайралсан бол тэд ямар ч зүйлийг уучлаж өөрийнхөө дэргэд үлдээхийг хүсдэг гэхдээ тэднийг хуурвал тэд хэзээ ч мартахгүй өмнөх шигээ хэзээ ч байхгүй тийм л хүмүүс.

Загас Энэ ордныхон маш их сэтгэл хөдлөлтэй романтик харилцааг хүсдэг. Загасны ордныхон хэн нэгэнд сэтгэл алдарсан бол өөрийгөө захирч чадхаа больдог. Тэд хайртай хүнийхээ төлөө юу ч хийхэд бэлэн байдаг. Загасны ордныхон өөрсдөө тийм ч хүчирхэг хүмүүс биш ч гэсэн хажуу дахь хүний гайхалтай нэгэн болоход нь тусалдаг. Загасны ордны хүнтэй учирсан бол хэзээ ч битгий алдаарай.

NO COMMENTS

LEAVE A REPLY