Хонины орд Таны замд гэнэт үлэмж том хатуу хана гарч ирсэн ч гэсэн,хэзээ нэгэн цаг та тэр хатуу том ханыг бут цохин гарч ирэх болно. Та юу зорьж, хаашаа явж буйгаа сайн мэддэг хүн учраас ямар ч саад бэрхшээлийг даван туулж чадна гэдэгтээ итгэлтэй бай. Энэ ордын Бүсгүйчүүд ямар ч бэрхшээл тулгарсан бууж өгөхгүй байхыг хичээдэг дайчин бүсгүйчүүд юм.

Үхрийн орд  Олон хүн энэ ордны бүсгүйчүүдийг төсөөлөн бодох чадваргүй гэж буруугаар дүгнэдэг энэ нь мэдээж буруу хэрэг.Үнэндээ тэд бол ухаалаг, хүчтэй биеэ даасан бүсгүйчүүд ба өндөр хөгжсөн төсөөллөөрөө ямар ч асуудлыг төвөггүй шийдэх чадвартай.

Ихрийн орд  Энэ ордныхон бол хаана, хэнтэй, хэрхэн яаж харилцахаа хэнээр ч хэлүүлэлтгүй сайн мэддэг хүмүүс ба бусдыг ятгахдаа үнэхээр гаргууд хүмүүс. Тэд хэдхэн үгийг оновчтой ашиглаад, зорьж буй олон зүйлдээ хүрэх чадвартай. Энэ ордны бүсгүйчүүдийн ярих чадвар маш сайн учир ямарч хүн түүний ярианд уярдаг юм. 

Мэлхийн орд Энэ ордны бүсгүйчүүдийг ялан дийлэх бараг боломжгүй. Учир нь тэд маш хүчирхэг хөдөлмөрч маш эрхэмсэг бүсгүйчүүд байдаг. хэрэв тэдэнд шаардлага гарвал, тэд хэн ч болж хувирах чадвартай хүмүүс.

Арслангын орд Энэ ордны бүсгүйчүүд огтхон ч айдас мэдэрдэггүй. тэдний зоригийг юутай ч харьцуулашгүй маш ухаалаг, хөөрхөн хатад бол Арслангийн ордны бүсгүйчүүд юм.

Охины орд Энэ ордны бүсгүйчүүдийн хүч чадал бол тэдний логик болон оюуны өндөр чадамж юм. Тэд үргэлж өөрт хэрэгтэй зүйлээ мэдэж байдаг ба бусдад хэрэгтэй, үнэтэй зөвлөгөө өгч чаддаг ухаалаг бүсгүйчүүд юм. Тэд хүн д огтхонч саад өөрөөр хэлбэл төвөг уддаггүй биеэ даасан бүсгүйчүүд юм.

Жинлүүрийн орд  Энэ ордны бүсгүйчүүд дагина л гэсэн үг ялдамхан үзэсгэлэнтэй сайхан хүмүүс. Ямар ч нөхцөлд тэд өхөөрдөм, ялдам зантай байж чаддаг.Энэ ордны бүсгүйг хайрласан эр хүн өөрийгөө супер баатар юм шиг л мэдэрдэг учир нь тэд үнэхээр ялдам бүсгүйчүүд байдаг.

 Хилэнцийн орд  Хэдийгээр та өөртөө 0% ач холбогдол өгсөн ч гэлээ, хүмүүс тань руу гоёмсог цэцгийг алгасахгүй өнгөрч чаддаггүй эрвээхэй мэт тэмүүлдэг. Үүнийг илбэ эсвэл ид шид гэж хэлж болох байх. Тийм биш гэж үү тэд төрөлхийн хүн татах чадвартай хүмүүс.

Нумын орд  Энэ ордны бүсгүйчүүдийг мууртай зүйрлэхэд буруудахгүй. Хүмүүс амьдралд тохиолдох саад бэрхшээлд унаж бүдэрч, алдаж онож байхад, та сэтгэлийн хаттай байж, байсан байрнаасаа нэг алхам ч холддоггүй. Танд хэзээ ч гутранги үзэл байдаггүй гэмээр маш их азтай эмэгтэй өөрөөр хэлбэл тэд маш сэтгэлийн хаттай бүсгүйчүүд юм.

Матарийн орд  Энэ ордны бүсгүйчүүд зогсолтгүй хөдөлмөрлөдөг ба тэдэнд ядарч, туйлдсан ямар ч шинж тэмдэг ажиглагддаггүй. Байгалиасаа энэ ордны бүсгүйчүүд шаргуу хөдөлмөрлөхөөр төрсөн ба үр дүнд нь олон шагналын эзэн болдог. Тэд бол зурхайн ордууд дотроос мөнхийн хөдөлгүүр гэж хэлж болохоор хөдөлмөр ч хүмүүс юм.

Хумхын орд  Зарим хүмүүс энэ ордны бүсгүйчүүдийг бага зэрэг этгээд, өвөрмөц зуршилтай гэж үздэг боловч, үнэндээ тийм биш үнэндээ хүн бүр асуудлаас гарах шийдэл олж чадахгүй, Ингээд бүх юм дууслаа гэж аргаа барах үед тэд хамгийн түрүүнд нөхцөл байдлаас гарах гарц олж чаддаг сэргэлэн,цовоо хүмүүс. 

Загасны орд Энэ ордны бүсгүйчүүд бодит байдлыг өөрийн өнцгөөс өвөрмөц байдлаар олж хардаг. Тэдэнд гайхалтай зөн совин бий. Энэ ордны бүсгүйчүүд хайртай хүмүүст нь муу зүйл тохиолдохын өмнө урьдчилан сануулах чадвартай.Тэдний зөн совин зарим үед ямар нэгэн аюулаас авардаг.

LEAVE A REPLY