Хонины орд  Энэ ордныхонд хамгийн амжилттай байх өөрөөр хэлбэл ажил үйлс нь сайхан бүтэх өдрүүд нь Мягмар болон Ням гаригууд юм.Энэ өдрүүдэд хувийн амьдралдаа шинэ зүйл бий болгон шинэ танилтай болох эсвэл хостой болж харилцаагаа өргөтгөх боломжтой. Харин азгүй,бүтэлгүй өдрүүд нь Баасан болон Даваа гариг юм.

 Үхрийн орд  Энэ ордны хүмүүсийн хувьд Даваа гаригт ажил төрөлдөө ахиц дэвшил гаргахыг зөвлөж байна. Энэ өдөр тэдэнд шинэ санаа гарган хэрэгжүүлэх, ажил төрлийн болон чухал гэрээ хэлэлцээр хийх ихээхэн тохиромжтой өдөр юм. 

Ихрийн орд  Энэ ордныхонд азтай өдөр нь хоёр бий. Лхагва гаригт ихрүүд ямарваа бэрхшээл асуудлыг даван туулах шинэ арга зам хайх, уран бүтээлээр зоригтой ажиллахад таатай өдөр. Харин Пүрэв гаригт хүнтэй уулзаж тохироход тохиромжтой учир ажил хэргийн уулзалт, шинэ хүнтэй танилцах нь аз амжилт авчирна.

Мэлхийн орд  Энэ ордныхон Пүрэв болон Даваа гаригт даруухан байхыг мартах хэрэгтэй өөрийн дураар өөрийн хүссэнээрээ бай гэж зөвлөх байна. Эдгээр өдрүүдэд мэлхийн ордныхон чухал зөв шийдвэр гаргаж амжилтад хүрэх боломж их. Мягмар болон Бямба гаригт азаа алдахгүйн тулд аль болох ганцаар байх нь зөв юм.

Арслангийн орд  Энэ ордныхны хувьд Даваа болон Мягмар гариг аз одоор дүүрэн байх өдөр нь.Энэ өдөр ямар нэгэн муу зүйлс бодолгүй бүтээх ажил хэрэгээ л бодоход хангалттай.Харин час өдөр нь Лхагва өдөр юм.

Охины орд Энэ ордныхонд ивээл өдөр нь Лхагва гариг. Долоо хоногийн хамгийн сайн өдөр болох энэ өдөр та өөрийнхөө хамгийн зоригтой санаагаа хэрэгжүүлэх боломжтой.

Жинлүүрийн орд Энэ ордныхонд Баасан болон Бямба гаригийг хамгийн сайн өдөр гэж хэлэх байна. Энэ өдрүүдэд тэд олон асуудлыг шийдэж, амжилтад хүрэх шинэ эхлэл тавьж болох юм. Мягмар болон Ням гариг нь азгүй өдөр байх болно.

Хилэнцийн орд Пүрэв гаригт Хилэнцүүд хамгийн азтай байх болно.Энэ өдөр өөртөө шинэчлэл хийхэд маш тохиромжтой,ажил үйлс нь саадгүй бүтэх өдөр нь юм.

 Нумын орд  Энэ ордныхон Пүрэв гаригт хичээл зүтгэл гаргах хэрэгтэй. Энэ өдөр тэд хамгийн азтай байж чадах өдөр. энэ өдөр юу хүсэж байна хичээх л юм бол юу хүссэн бүхэн нь саадгүй бүтэх болно.

Матрийн орд  Энэ ордныхонд хамгийн сайн,хамгийн азтай өдөр нь Бямба болон Мягмар гариг. Энэ өдрүүдэд энэ ордныхон өөрсдийн амьдралд шинэ зам нээж, цар хүрээгээ тэлж, өнгөрсөн үеийг эргэж харахгүй байх нь зөв. Харин Пүрэв гаригт азгүй байж болох юм.  

Хумхын орд  Тэдний азтай өдөр нь Лхагва болон Бямба гариг юм.Маш зөв ажил үйлс бүтэх сайхан энергитэй өдөр юм. Харин Ням гариг нь энэ ордныхонд таагүй бүтэлгүй өдөр гэж үзэж байна. 

 Загасны орд  Энэ ордныхонд азтай өдрүүд нь Пүрэв болон Баасан гариг юм. Эдгээр өдрүүдэд бүх л зүйл бүтэмжтэй байх тул хамгийн хүнд ажил ч амархан бүтнэ.

LEAVE A REPLY