Загас ба Нум Тэдний зүрх сэтгэлийн холбоо хамгаас бат бөх. Нэгэндээ байгаа сөрөг нөлөөг нөгөө нь ариусгаж чаддаг, хайраар дүүргэж аз жаргалыг бэлэглэдэг ордууд. Энэ ордууд хоорондоо хос болоход дэлхийг өөрчлөх чадалтай ухаантнууд ч гарч ирж болох юм. ойр дотны хүмүүс найз нөхөд нь тэднийг гэр бүлийн сэтгэл зүйчид гэхэнэ ч бий эдгээр орд үнэхээр хоорондоо төгс зохицсон хүмүүс.

Матар ба Мэлхий Тэд найдвартай мөн байнгын тогтвортой харилцаа хүсдэг хүмүүс үүнийхээ ч дагуу тэд маш тогтвортой харилцаатай хүмүүс юм. Матар,мэлхий нь бие биедээ үнэнч, байнга хайр халамжаа илэрхийлж, ямар ч үед хайртай хүндээ туслахаар гүйж чаддаг. Тэд хэдий хэр удаан цугтаа байна төдий чинээ харилцаа нь бат бөх болсоор байдаг.

Арслан ба Хумх  Энэ ордныхон үнэхээр буурь суурь сайтай хүмүүс.Арслан мөрөөдөмтгий Хумхын ордныхонд найдвартай түшиг тулгуур нь болж чадах бол эсэргээрээ Хумх Арслангийханд – өөдрөг сэтгэлийн хүч болдаг байна. Тэд бага зэрэг ялгаатай гэхдээ сэтгэлээрээ нийцэх хосууд гэж хэлж болно.

Охин ба Матар Эдгээр ордууд нь хоорондоо учирвал бат бөх харилцаа үүсгэж чадна. Шулуун зорилготой Охин хичээнгүй Матартай нийлснээр санхүүгийн хувьд тэнцвэртэй байх нөхцөлийг үүсгэнэ. Мөн Охины хүндэтгэлтэй харьцаа нь Матарынхныг өсөж дэвшихэд маш их нөлөөлдөг.

Бумба ба Ихэр Тэд хамт байхад хэзээ ч уйдахгүй, тэдэнд хийх ажил их бий мөн хамт байхдаа ямар ч цаг хугацаанд хөгжилтэй сайхан байж чаддаг хүмүүс. Тэднийг сэтгэл зүйн бат бөх харилцаа холбосон – бие биенийхээ бодлыг бараг л нэвт шувт харсан мэт уншиж чаддаг. Тэд хувь хүн гэдэг бодлыг сайтар ойлгосон тул хамт байхдаа ч гэсэн бие биенийхээ хувийн орон зайг сайн баримталж бие биенийгээ хүндлэж чаддаг хосууд юм.

 Нум ба Хонь Эдгээр зурхайн орд хоорондоо нийлэхэд яг л гал асан дүрэлзэж буй мэт хайрандаа умбасан хүмүүс. Тэдний амьдрал бүхэлдээ бүх зүйлсээр баялаг, үүнд мөн бэлгийн амьдрал ч хамаатай. Тэд цагийг хамт зугаатай өнгөрөөж чаддаг хосууд. Нум болон Хонийн ордынхон идэвхтэй амралт, аялал зугаалгыг илүүд эрхэмлэдэг учир тэд хаашаа ч хамаагүй аялалаар явахдаа үргэлж бэлэн байдаг хүмүүс .

Жинлүүр болон Ихэр Тэдний дунд оюун ухааны маш хүчтэй холбоо бий. Тэдний харилцааны тэнцвэрт байдал яг л оюун ухаан дээр тогтож буй мэт. Хоорондын харилцан яриа нь бие биенийгээ илүү ойлгох, бие сэтгэлийн таашаал авахад нь тусалдаг.Бие биенээ маш сайн мэдэрдэг хосууд

Загас болон Хилэнц Эдгээр хосууд үггүйгээр бие сэтгэлээ харилцан ойлголцож чадах хэмжээний мэдрэмжтэй ордууд. Тэдний дунд нууц гэж байхгүй, яагаад гэвэл тэд хорондоо маш их ярилцдаг тэд харилцаагаа хадгалж үлдэхийн тулд итгэлцэл байх ёстой гэж үздэг хүмүүс юм.

Матар болон Үхэр Тэд уран зөгнөлдөө үүлээр нисэх дуртай. Тэдний хамтын төлөвлөгөө болон мөрөөдөл нь цаашдын хамтын амьдралд нь түлхэнэ. Төлөвлөсөн ажил нь бүтээд ирэхээр сэтгэл хөөрлөөр дүүрч харилцаа нь улам л батжиж ирдэг хосууд.Ёстойл гар нийлсэн хүмүүс гэдэг шиг хамтын мөрөөдлийнхөө төлөө хамт зүтгэж чаддаг зохицсон хосууд.

Хилэнц болон Мэлхий Энэ 2 орд маш өндөр сэтгэл хөдлөлтэй хүмүүс, өөрсдийн хайр дурлалын харилцаанд маш субъектив хандана. Тэд маш анхааралтай, хайр халамж ихтэй. Тэд хэрэлдлээ гэхэд салах хэмжээнд хэзээ ч очихгүй хосууд.

 Охин болон Үхэр Энэ ордныхон бие биенийхээ хувийн орон зайг хэзээ ч эвдэхгүй, гэхдээ нэг бүхэл байж чаддаг хосууд. Тайвширч, цугтаа амарцгаана – гэхдээ бие биеийнхээ үзэл бодол, сонирхлыг маш сайн хүндэлдэг хүмүүс.

Мэлхий болон Загас Тэдний харилцааг Ус удирдаж байгаа мэт л байна. Тэдний үнэ цэнэ нэг, зорилго, сонирхол нэг хүсэл мөрөөдөл нь ч нэг тийм учир хамтдаа хөдөлмөрлөж чаддаг.

Хонь болон Бумба Тэдний харилцаа үнэнч, бас зүү ч орох зайгүй үерхлээр батажна. Эелдэг зөөлөн харилцаа нь байнга дотроосоо ундарч байх бөгөөд үхэн үхтлээ хайртай хүнээ хайр халамжаар дутаахгүйг аль аль нь элхэмлэдэг.

Нум болон Бумба Эдгээр орд нэг үзэл бодолтой хүмүүс. Гэхдээ Бумба нь уран илтгэгч, харин Нум нь мөрөөдөгч бөгөөд идеалист. Тэд амьдралынхаа мөрөөдөлд хүрэхийн тулд хамт байхад л хангалттай.

Арслан болон Хонь Энэ ордууд нь хоёулаа тод томруун, уран бүтээлч ордууд. Тэд хамт байхад дүрэлзэн асаж байгаа гал л гэсэн үг – эргэн тойрондоо гэрэл гэгээ, халуун дулаан уур амьсгал бэлэглэнэ.

LEAVE A REPLY