Хамгийн үнэнч, итгэл даах зурхайн ордууд.

Хамгийн үнэнч, итгэл даах зурхайн ордууд.

0
9

Арслангийн орд Энэ ордныхон бусдын анхаарлын төвд байх маш их дуртай ба өөрөөр хэлбэл нэр хүндтэй болохоос зайлс хийхгүй өөрийнхөө хүсэл зорилгын төлөө юу ч хийхэд бэлэн хүмүүс. Үнэнч,шудрага,хичээнгүй байдал нь тэдний амьдралд чухал байр суурь эзэлдэг тул тэд үнэхээр зорилготой хүмүүс юм.

Мэлхийн орд  Энэ ордныхон маш өндөр ухамсартай,ул суурь сайтай хүмүүс тэд худал хуурмагийг үл тэвчинэ. Тэд өглөгч, бусдад энэрэнгүй сэтгэлээр хандана, хөдөлмөрч, хүмүүс. Энэ бүх чанар нь тэдний амьдралын салшгүй нэг хэсэг юм. Энэ ордныхон ойр дотны хүмүүсээ хууран мэхлэх, тэднээс урвах гэсэн бодол төрж ч байгаагүй. Тэд бол багны цаана байдаг хүмүүс биш учир эдгээр хүмүүст итгэхэд буруудахгүй.

 Хилэнцийн орд  Хилэнцүүд худал хуурмагийг илрүүлэх хөдөлгөөнт төхөөрөмж л гэсэн үг маш түргэн шуурхай хүмүүс. Тэд худалч хүнийг хэдэн километрийн цаанаас мэдэрнэ, тэднийг үл тэвчинэ. Энэ ордныхон маш найдвартай итгэж болохоор хүмүүс, өөрийн зорилгодоо хүрэхийн тулд бусдыг ашиглах, дарангуйлах гэх мэт сөрөг зүйлс байхгүй.

 Хумхын орд  Тэд маш тэвчээртэй хүмүүс , бусдыг ойлгож чаддаг чин сэтгэлээсээ хандаж чаддаг. Ямарваа нэг нөхцөл байдлыг тал талаас нь харж үздэг хүнийг ч бай өөрийгөө ч бай асуудалд оруулахгүйг хичээдэг. Хэрвээ та тэднийг хуурч мэхэлсэн бол түүний хувьд та уусан алга болно л гэсэн үг тийм учир тэдний хувьд чухал хүн нь болохыг хүсч байвал итгэлийг нь бүү алд урмыг нь хугалах зүйл бүү хий гэж зөвлөх байна . Өөрсдөө үнэнч шударга тул урвагчдыг тэвчихгүй.

Загасын орд  Энэ ордныхон үнэхээр шулуун шударга зантай, заримдаа энэ чанар нь бүдүүлэг авир мэт харагдах нь цөөнгүй. Тэд дотоод сэтгэлээ төдийлөн нууж чадна төдий чинээ дотроо шаналдаг хүмүүс.Тэднийг ойлгоход бэрх учир нь тэд ямарч хэцүү асуудалтай тулгарна бусдаас тусламж гуйдаггүй. Гэхдээ тэд хүнтэй ярилцаж бусдыг ойлгохдоо маш сайн мөн сайн ч зөвлөдөг.

NO COMMENTS

LEAVE A REPLY