Загас Загасны ордныхон ганцаараа байх дуртай ганцаараа байх нь тэдэнд амар амгаланг мэдрүүлдэг. Тэдний ойр хавьд аз жаргал баяр хөөрийг мэдрүүлсэн хүн байсан ч гэсэн тэд дотоод зүрх сэтгэлдээ ганцаардмал байсаар байдаг.

Хилэнц Хилэнцийн ордныхон байнга гүн бодолд автдаг. Тэд өөрийнхөөрөө байх үедээ амар амгаланг мэдэрдэг. Ийм ч учраас Хилэнцүүд ганцаараа байхдаа илүүд үздэг.

Матар Матрын ордныхоны өөрийнхөө ирээдүйн тухай байнга бодож байдаг. Энэ ордныхонд цаг зав гаргах, бусадтай хамтрах талаар огт боддоггүй. Яагаад гэвэл тэд ганцаараа байж ганцаараа бүхнийг хийх дуртай. Энэ ордныхонд хааяа хүмүүстэй хий дэмий ярьж суухын оронд, өөрт хэрэгтэй зүйлээ хийгээд явж байх нь илүү дээр санагддаг.

Охин Тэд сэтгэл хөдлөл, мэдрэмжээ хэзээ ч ил гаргадаггүй ямар ч зүйл тохиолдсон тэд хэнээс ч тусламж хүсдэггүй ганцаараа бүгдийг даван туулахыг илүүд үздэг. Охины ордныхон нам гүм, чимээгүй орчинд байх дуртай, тийм учраас тэд бусдад дотогшоо хандлагатай юм шиг санагддаг.

LEAVE A REPLY